Page 14 - Уран зохиол
P. 14

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

            2.2. Суралцахуйн зорилт ба суралцахуйн үр дүн

            Суралцахуйн зорилт бол сурагчдын тухайн хичээлээр судалж эзэмших мэдлэг, чадварын илэрхийлэл
            юм.  XI  ангид  унших-7,  бичих-2,  ярих-сонсох-1,  бүгд  -10  суралцахуйн  зорилт  байгаа  болно.  Анги
            бүрээр товчоолж харьцуулбал:

                       Агуулга             Унших            Бичих         Ярих-сонсох         Нийт
                     X анги                   7                2               1                10
                     XI анги                  7                2               1                10
                     XII анги                 7                2               2                11
                     Нийт                    21                6               4                31

            Суралцахуйн  үр  дүн:  Тухайн  хөтөлбөрийн  төгсгөлд  сурагчдын  олж  авах  ёстой  мэдлэг,  ур  чадвар
            яагаад  тэдэнд ашигтай болохыг ойлгоход нь туслах зорилготой.
            Дараах шаардлагад үндэслэн суралцахуйн үр дүнг тодорхойлсон болно.

            1.  Сургалтын  хөтөлбөрийн  агуулгаас  хэд  хэдэн  суралцахуйн  зорилтыг  нэгтгэж  ерөнхийлсөн.
               /Нэгтгэсэн  зорилтуудыг онцолсон/
                 Суралцахуйн зорилт                             Суралцахуйн үр дүн
                       /кодоор/
                   10.1а.10.3а          Зохиолыг  тусган  хүлээн  авснаа  /амаар  буюу  бичгээр/  илэрхийлдэг
                                        болсон байна.
                   10.1б,10.в           Зохиолын  бүтэц,  хүүрнэлийн  холбоо  хамаарал  ба  дүрийн  шинжийг
                                        тайлбарладаг болсон байна.
                   10.2б                Зохиолын орчин нь дүрд нөлөөлж буйг тодорхойлдог болсон байна.
                   10.1г                Зохиолын уншигчид үзүүлэх нөлөө ба далд утгыг тайлан тайлбарладаг
                                        байна.
                   10,2а,               Зохиолын орчин нь дүрд нөлөөлж буйг тодорхойлдог болсон байна.
                   10.1д, 10.1ж         Зохиолын  хэл  найруулгын  нөлөө  ба  хэлний  хэрэглээг  үнэлж  дүгнэдэг
                                        болсон байна.
                   10.1е.               Яруу найргийн онцлогийг тайлбарладаг болсон байна.
               XI анги

                  Суралцахуйн зорилт                             Суралцахуйн үр дүн
                       /кодоор/
                   11.1а.11.3а          Зохиолыг тусган хүлээн авснаа /амаар буюу бичгээр/ илэрхийлдэг болсон
                                        байна.
                   11.1б,11.1в,11.г     Зохиолын  өгүүлэгдэхүүн  ба  зохиомжийн  нэгжүүдийн  уялдаа  холбоо  нь
                                        утга санаанд нөлөөлж байгааг тодорхойлох.
                                        Зохиолын  дүрийн  бодгаль  ба  нийтлэг  шинж  нь  утга  санаанд  нөлөөлж
                                        байгааг тодорхойлдог.
                   11.1д                Зохиолын  гадаад  ба  дотоод  орчин  нь  дүр  ба  сэдвийг  тодруулахад
                                        нөлөөлж буйг тодорхойлдог.
                   11,1ж                Сэдэв,  утга  санаа,  хам  сэдвийн  хамаарлаар  далд  утгыг  тайлан
                                        тайлбарладаг.
                   11.2а, 11.2б         Зохиолын  хэл  найруулга,  уран  дүрслэл,  яруу  хэрэглүүр,  бичил
                                        дүрслэлийн  уншигчдад үзүүлэх нөлөөг тайлдаг.
                   11.1е.               Яруу найргийн онцлогийг тайлбарладаг болсон байна.



             10
   9   10   11   12   13   14   15   16   17   18   19