Page 10 - Уран зохиол
P. 10
ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ
Бүрэн дунд боловсролын уран зохиолын хичээл дараах онцлогтой.
Хувийн туршлагатай, бичвэрт суурилсан задлан шинжлэх арга барилтай, хам сэдвийн хүрээнд
далд утгыг тайлбарладаг уншигчид бэлтгэгдсэн байдаг.
Өөр өөр цаг үеийн уянга, туульс, жүжгийн шүлэглэсэн болон үргэлжилсэн үгийн хэлбэрээр
бичсэн түүх, соёл, нийгмийн онцлог байдал, үндэсний ухамсар, ёс суртахууны суурь үнэт зүйлсийг
хамгаалсан сэдэвтэй, цагийн шалгарлыг давж үнэлэгдсэн зохиолуудаас судалдаг.
Өрнө дорнын нийгэм соёлын олон янз байдлыг тусгасан, хүний эрх, эрх чөлөө, ёс суртахууны суурь
үнэт зүйлсийг хамгаалсан сэдэвтэй, шилдэг бүтээлүүдийг уншдаг.
Зохиолоо уншсаны дараа зохиогчийн туршлагыг нээн илрүүлэх задлан шинжлэх үйл ажиллагаа
буюу судалгаат уншлагад хөтөлдөг.
Хам сэдэвт төвлөрсөн судалгаа буюу хам сэдвийн хүрээнд далд утгыг тайлан тайлбарладаг
шүүмжлэлт ба бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд чиглэдэг.
Зохиолын үндсэн бүтвэр болох өгүүлэгдэхүүн/ үйл явдал, дүр, сэдэв/утга, дүр, орчин, хэл
найруулгын онцлогт тулгуурлахаас гадна, тэдгээрийн холбоо хамаарал, уншигчид нөлөөлөх
нөлөөллийг судалж, уншигчийн тайлал тайлбарыг хөгжүүлдгээрээ бусад судлагдахуунаас ялгардаг
онцлогтой.
Суралцахуйн зорилтод тулгуурласан үр дүн нь бүхэллэг бөгөөд нэгж хичээл бүрээр дахин давтан
хэрэгжихээр томьёологдсон. Тухайлбал: 10.1б, 10.1в, 10.1г, 10.1д, 10.1ж, 10.2а, 10.2б; 11.1б, 11.1в,
11.1г, 11.1д, 11.1ж, 11.2а, 11.2б; 12.1б, 12.1в, 12.1г, 12.1д, 12.1ж, 12.2а, 12.2б, 12.3а
Уран зохиолын хичээл нь унших, ярих, сонсох, бичих үйлийн нэгдэл учраас нэгж /сургалтын
тодорхой үйл ажиллагаа явуулсны/ хичээлийн дараа зорилгодоо хүрсэн эсэхийг тогтоохын тулд
сурагч бүрийн чадвар, дадал, хандлага, мэдлэг чадварын ахиц амжилтыг тооцоход “Хичээлийн
сургалтын үр дүнг үнэлэх шалгуур” нь баримтлах баримт болно. Мөн үнэлж дүгнэхдээ зохиолыг
тусган хүлээн авснаа амаар буюу бичгээр илэрхийлж буй чадварыг; зохиолыг задлан шинжилж
тайлан тайлбарлаж, бүтээлчээр сэтгэж буй чадварыг; шүлэглэсэн зохиолын онцлогийг таньж мэдсэн
чадвар; санаа бодлоо илэрхийлэн мэтгэлцэх зэргийг шалгуураар үнэлнэ.
Үнэлгээний шалгуурт тавигдах ерөнхий шаардлага нь:
• Үнэлгээний шалгуур нь хөтөлбөрийн хүрэх үр дүнтэй нийцэж байх.
• Суралцагчийн эзэмшсэн мэдлэг, чадвар, хандлагыг илрүүлэхүйц, хэмжихүйц байх
• Үнэлгээний шалгуур нь давхцаагүй, нэг нэгнээсээ ялгаатай байх.
• Үнэлгээний шалгуур нь боловсролын түвшин, анги, судлагдахуун бүрээр залгамж холбоотой,
эрэмбэ ахисан байх.
• Үнэлгээний шалгуур нь ЕБС-ийн багш нар шууд авч ашиглах боломжтой байхаар
боловсруулагдсан байх. Оролцогч бүх талууд /суралцагч, багш, эцэг эх, асран хамгаалагч гэх
мэт/-д ойлгогдохоор товч тодорхой, оновчтой энгийн үг хэллэгээр бичигдсэн байх.
• Суралцагчдад юу хийхийг тодорхой ойлгуулахуйц үйл /түлхүүр үг/ үгсийг ашигласан байх.
Жишээ нь: бий болгох, бүтээх, төлөвлөх, дахин боловсруулах, шинжлэх, дизайн хийх, сонгох,
ашиглах, хэрэглэх, үзүүлэх, бэлтгэх, ашиглах, тооцоолох, хэлэлцэх, тайлбарлах, урьдчилан
таамаглах, үнэлэх, харьцуулах, шүүмжлэх гэх мэт.
6