Page 15 - Уран зохиол
P. 15
ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ
XII анги
Суралцахуйн зорилт Суралцахуйн үр дүн
/кодоор/
12.1а.12.3а Зохиолыг тусган хүлээн авснаа /амаар буюу бичгээр/ илэрхийлдэг
болсон байна.
12.1в,12.1г Зохиолын бүтэц, зохиомжийн нэгж ба дүрийн хэв шинжийг дүгнэж,
тайлбарладаг болсон байна.
12.1д Зохиолын орчин нь дүрд нөлөөлж буйг задлан шинжилдэг болсон байна.
12.1б, 12.1ж Зохиолын уншигчид үзүүлэх нөлөө ба далд утгыг тайлан тайлбарладаг
байна.
12,2а, 12.2б,12.3б. Зохиолын хэл найруулга, хэлний хэрэглээнээс суралцдаг болсон байна.
12.1е. Яруу найргийн онцлогийг тайлбарладаг болсон байна.
2. Суралцахуйн зорилтын үндсэн агуулгыг алдагдуулахгүй, нэмж хасахгүйгээр суралцахуйн үр дүн
болгосон бөгөөд энэ хоёрыг ижил түвшинтэй байхаар томьёолсон.
3. Суралцахуйн үр дүн нь сурах үйл явцыг бус ямар үр дүнд хүрэхийг хоёрдмол санаагүй, шууд
ойлгогдохоор тодорхойлсон. Жишээ нь: 10-р ангид “Зохиолын хэл найруулгын нөлөө ба хэлний
хэрэглээг үнэлж дүгнэдэг болсон байна” гэсэн нь сурагчид зохиолын хэл найруулга, хэлний хэрэглээг
судлах, мэдэх ёстой юм байна гэсэн үр дүнгийн мэдээллийг өгч байна.
4. Суралцахуйн үр дүн нь тухайн хөтөлбөрийн хүрээнд эзэмших шаардлагатай хүлээсэн мэдлэг, тусгай
болон ерөнхий чадвар, үнэт зүйл, хандлагад чиглэсэн байх ёстой.
5. Суралцахуйн үр дүн нь хэмжигдэхүйц, ажиглагдахуйц байх.
6. Үнэлгээний шалгуур нь давхцаагүй, нэг нэгнээсээ ялгаатай байх. Жишээ нь:
“Зохиолын орчин” бол бүхий л ангид байгаа боловч агуулгын гүнзгийрэл, мэдлэг чадвар эзэмших
ахицаар ялгарч байгаа.
Үнэлгээний шалгуур
X анги Зохиолын орчин нь дүрд нөлөөлж буйг тодорхойлдог болсон байна.
XI анги Зохиолын орчин нь дүр ба сэдэвт нөлөөлж буйг тодорхойлдог болсон байна.
XII анги Зохиолын орчин нь дүрд нөлөөлж буйг задлан шинжилдэг болсон байна.
7. Үнэлгээний шалгуур нь боловсролын түвшин, анги, судлагдахуун бүрээр залгамж холбоотой,
эрэмбэ ахисан байх. Дээрх хүснэгтээс ажиглавал тодорхойлдог, нөлөөлж буйг тодорхойлдог,
нөлөөлж буйг задлан шинжилдэг гэх мэт үйл үгээр залгамж холбоо, эрэмбэ ахиж буй нь харагдаж
байна. Анги бүрийн үнэлгээний шалгуурын үйл үгийг ажиглаж, үнэлж дүгнэхдээ ч нарийн
анзааран хэрэглэнэ.
2.3. Үнэлгээний шалгуур ба гүйцэтгэлийн түвшин
1. Шалгуур (criterion) нь суралцагчийн хүрсэн үр дүн буюу амжилтыг нотлон харуулахад чиглэсэн
үзүүлэлт юм. Түүнчлэн сурагчийн хувьд хүрсэн үр дүн, амжилтыг харуулахын тулд юу хийх ёстойг
илэрхийлдэг бол багш нарын хувьд юуг сургасан байх ёстой вэ гэдгийг тодорхойлдог.
2. Гүйцэтгэлийн үзүүлэлт /Achievement Standard, Performance Standard/ бол чанарын тодорхой түвшний
/гүйцэтгэл/ тухай ойлголт юм.
Багшийн хувьд:
Юуг сургасан байх ёстой вэ гэдгийг илэрхий тодорхой болгосон.
Сурагчийн гүйцэтгэлийг хэрхэн яаж, юугаар тодорхойлох, үнэлэх, дүгнэхийг ойлгомжтой болгосон.
Сурагчийг бусад сурагчтай бус үнэлгээний шалгууртай харьцуулж үнэлнэ. Өөрөөр хэлбэл тэр
сурагч тийм, минийх ийм гэх мэт үнэлгээний талаар зөрчил маргаан үүсэхгүй.
11