Page 16 - Уран зохиол
P. 16
ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ
Сургалтын бодит байдлыг тогтоож үнэлэлт, дүгнэлт хийх чухал баримт болно.
Сурагчийн хувьд:
Суралцахуйн үр дүнг амжилттай эзэмшсэнийг харуулахын тулд юу хийх ёстойг тодорхой харуулдаг.
Шалгуур нь суралцагчийн хүссэн үнэлгээндээ хүрэхийн тулд ахиц дэвшлийг эрэмбэлсэн
үзүүлэлт болж өгдөг.
Суралцахуйн үр дүн бүрийг эзэмшсэн байх тодорхой, хоёрдмол утгагүй нотолгоог бий болгох
зорилготой.
Сурагчдын амжилтыг хэмжих шалгуурын талаар тэдэнд сайн ойлголт өгөх ёстой. Анги танхимд
шалгуураа байршуулж, харуулах нь сурагч ахиц дэвшлийнхээ талаар ерөнхий ойлголттой болоход
тусална. Тодорхой асуудлын хүрээнд үйл явцыг харуулсан мэдээлэл өгч, хэр хандаж байгаа болон
хаана явааг /гүйцэтгэлийн түвшний/ нь сануулж, сурах үйл ажиллагааг нь чиглүүлэх боломжтой.
Сурагчид ч цаашид юу хийх, хаана хүрэхээ төлөвлөх, тооцоолох, бэлтгэх боломжийг олгодог.
Үнэлгээ нь ямар нэг зүйлийн үнэ цэн, ач холбогдолтойг дүгнэхүйн үйл явц.
Суралцахуйн зорилт ЮУНЫ ТУЛД ҮНЭЛЭХ ВЭ? Шалгуур
ЮУГ ҮНЭЛЭХ ВЭ? Гүйцэтгэлийн
Суралцахуйн үр дүн ЮУГААР ҮНЭЛЭХ ВЭ? түвшин
Үнэлгээний шалгуур ба гүйцэтгэлийн түвшний тухай гүнзгийрүүлэн ойлгохын тулд 11 дүгээр ангийн
жишээгээр авч үзье.
д/д Нэгж Суралцахуйн үр дүнгийн үнэлгээний шалгуур
Зохиолыг хам сэдвийн хүрээнд тусган, эргэцүүлснээ илэрхийлдэг.
Зохиолыг уншиж
1. Уншсан зохиолын хүрээнд үзэл бодлоо илэрхийлдэг
агуулгыг ойлгох
Нийгэм соёлын олон янз байдлыг ойлгосноо илэрхийлдэг.
Зохиолын өгүүлэгдэхүүн ба зохиомжийн нэгжүүдийн уялдаа холбоо нь
утга санаанд нөлөөлж байгааг тодорхойлдог.
Зохиолын дүрийн бодгаль ба нийтлэг шинж нь утга санаанд нөлөөлж
байгааг тодорхойлдог.
Зохиолын гадаад ба дотоод орчин нь дүр ба сэдвийг тодруулахад
нөлөөлж буйг тодорхойлдог.
Зохиолыг задлан
2. Сэдэв, утга санаа, хам сэдвийн хамаарлаар далд утгыг тайлан
шинжлэх тайлбарладаг.
Зохиолын хэл найруулга, уран дүрслэл, яруу хэрэглүүр, бичил дүрслэлийн
уншигчдад үзүүлэх нөлөөг тайлдаг.
Зохиолыг шинжлэхдээ холбогдох нэр томьёог хэрэглэн бичдэг.
Яруу найргийн хэлбэр бүтцийг дуурайн, тодорхой сэдвийн хүрээнд
дүрслэн зохиодог.
Шүлэглэсэн Яруу найргийн хэлбэр, бүтцийг шинжилдэг.
3.
зохиол
Харин үр дүнг хэмжих шалгууруудын ихэнх нь “Зохиолыг задлан шинжлэх” нэгжид хамаарч байна.
Тэгэхлээр ахлах ангийн суралцагчийн /уншигчийн/ тайлан тайлбарлах чадварыг хөгжүүлэхэд
суралцахуйн үр дүнгийн шалгуур чиглэсэн байна. Иймээс бид хүрэх үр дүн, шалгуураа нээлттэй,
ил тод байлгаснаар зорилго чиглэлийг нь тодорхой болгож байгаа юм. Ингэснээрээ тэднийг
бүтээлч болгоход үр дүнгийн шалгуур дэмжлэг болно.
12