Page 12 - Уран зохиол
P. 12

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ


                       Суралцахуйн                I бүлэг         II бүлэг        III бүлэг      IV бүлэг
                   зорилтууд /кодоор/            Өгүүллэг       Яруу найраг        Жүжиг
              Монголын эртний уран зохиол
                                 10.1а.              +               +               +               +
                                 10.1б.              +               +               +               +
                                 10.1в.              +               +               +               +
                Унших            10.1г.              +               +               +               +
                                 10.1д.              +               +               +               +
                                 10.1е.              +                               +
                                 10.1ж.              +               +               +               +
                                 10.2а.              +               +               +               +
                 Бичих
                                 10.2б.              +               +
              Ярих,сонсох        10.3а.              +               +                               +
                        Судлах цаг                   9               8               8               8
            Сургалт нь мэдлэг бүтээх, чадвар эзэмшүүлэх нь бүхэл бүтэн дидактик үйл ажиллагаа тул сургалтын
            зорилгоо  дидактик  нэгж  байдалтай  томьёолдог.  Өөрөөр  хэлбэл  бүлэг  сэдвээ  нэгж  хичээлүүдэд,
            нэгж хичээлээ ээлжит хичээлүүдэд, ээлжит хичээлээ дидактик алхмуудад хуваадаг.
            Тэгвэл зорилго нь:
            •  Бүлэг сэдвийн зорилт нь нэгж хичээлүүдийн зорилтоос
            •  Нэгж хичээлийн зорилт нь ээлжит хичээлийн зорилтуудаас
            •  Ээлжит хичээлийн зорилт нь дидактик алхмуудын зорилтоос тогтох байдлаар шатлан эрэмбэлүүлж
               тодорхойлдог.  Лавшруулбал  сургалтын  хөтөлбөрийн  агуулгыг  дидактик  нэгжид  хуваасан  шийдэл
               бүхий төлөвлөлт бол нэгж хичээл юм.
            Нэгж хичээл нь:
                 Үйл ажиллагааны зорилтоо тодорхойлсон
                 Сурагчдад юуг, хэзээ, яаж сурахыг мэдээлсэн
                 Сурагчдын үүрэг хариуцлагыг тодорхойлсон
                 Агуулгаа элментарчилсан
                 Үнэлгээ нь зорилго, зорилттойгоо нийцсэн
                 Үнэлгээний шалгуураа гаргаж хүүхдэд тодорхой танилцуулсан цогц шийдэл бүхий баримт юм.
            Тэгвэл бидэнд суралцахуйн үр дүнгийн үнэлгээ түүний шалгуур учир дутагдалтай байсныг үндэсний
            хэмжээнд  хэрэгжүүлж  байна.  Тиймээс  шинэ  зүйл  мэт  хүлээж  авах  биш,  хийж  хэрэгжүүлж  байсан
            зүйлийг шинэчлэн нэгдсэн ойлголтод хүргэж байгаа юм.

            Уран зохиолын хичээлийн үнэлгээний нэгж:
            Нэгж  хичээл  нь  сургалтын  хөтөлбөрийн  агуулгыг  томсгосон  дидактик  нэгжид  хуваасан  шийдэл
            бүхий  агуулгын  хуваарилалт  бол  үнэлгээний  нэгж  нь  тухайн  ангийн  агуулгын  хувьд  сурагчдын
            эзэмшсэн  мэдлэг,  чадварыг  илрүүлэн  дүгнэх  шалгуурыг  нэгтгэсэн    үнэлэх  агуулгын  багц  шинжтэй
            шийдэл юм.
            Бүрэн дунд боловсролын Уран зохиолын хичээлийн хүрээнд:
                    Зохиолыг уншиж ойлгох
                    Зохиолыг задлан шинжлэх
                    Шүлэглэсэн  зохиолын  онцлог  гэж  нэгжилсэн  бөгөөд  анги  тус  бүрийн  агуулгатай  уялдуулан
            ихэнхийг нь багцалсан.





             8
   7   8   9   10   11   12   13   14   15   16   17