Page 19 - Уран зохиол
P. 19

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

            Явцын үнэлгээ нь сурах үйл ажиллагаанд дараах байдлаар дэмжлэг үзүүлдэг.
               -  Сурагчидтай суралцахуйн зорилгын талаар ярилцах
               -  Тэд юу мэдэж, чадаж байгааг ойлгох
               -  Чанартай  гүйцэтгэл  ямар  байдаг,  түүнд  хүрэхийн  төлөө  яаж  ажиллах,  ямар  арга  зам  байгааг
                 ойлгоход туслах
               -  Өөрийн болон анги хамт олны үнэлгээг дэмжих
               -  Сурагчдын цаашид хийх алхмуудыг нарийвчлан чиглүүлсэн зөвлөмж /feedback/-ийг өгөх.

            Явцын үнэлгээг өдөр бүр хичээл сургалтдаа хэрэгжүүлэх олон арга байдаг.
               -  Суралцагчдаас хүлээж буй үр дүнгүүдийг тэдэнд мэдээлэх
               -  Гол чухал ажлыг ялган танихад нь туслах
               -  Өөрийн ажлын сайжруулах шаардлагатай талуудыг тодорхойлоход туслах
               -  Хичээлийн турш ахиц дэвшлийг хянах
               -  Сурагчийн буруу ойлголтыг тодорхойлох
               -  Сурагчдад хоцрогдож байгаа зүйлээ тодорхойлоход нь туслах
               -  Амжилтыг урамшуулан сайшаах.
                 Хамгийн үр нөлөөтэй агаад сурагчийн ахиц дэвшилд хүргэж байдаг үнэлгээ бол яахын аргагүй
            явцын  үнэлгээ  юм.  Явцын  үнэлгээ  бол  анги  танхимын  үйл  ажиллагааны  нэг  чухал  бүрэлдэхүүн
            хэсэг  бөгөөд  тасралтгүй  хэрэгжүүлснээр  сурагчийн  чадавхыг  нэмж,  ахиц  дэвшилд  хөтөлж  байдаг
            билээ.    Гагцхүү  багш  хөгжлийг  дэмжигч,  чиглүүлэгч  байх  ёстой.  Үлгэрлэвэл:  XI  ангид  “Зохиолын
            өгүүлэгдэхүүн  ба  зохиомжийн  нэгжүүдийн  уялдаа  холбоо  нь  утга  санаанд  нөлөөлж  байгааг
            тодорхойлох”  суралцахуйн  үр  дүнг  хэрэгжүүлэхдээ  шалгуурт  тохирсон  ялгаатай  даалгаврыг  өгөх.
            Тийм учраас багш шалгуурын ялгааг сайтар ойлгох нь чухал юм.

                                       Зохиолын            Зохиолын өгүүлэгдэхүүн    Зохиолын өгүүлэгдэхүүн
              Зохиолын эхлэл,    өгүүлэгдэхүүний уялдаа    болон зохиомжийн нэгж     болон зохиомжийн нэгж
              зангилаа, өрнөл,   холбоо нь утга санаанд      /хүүрнэл, байгалийн       /хүүрнэл, байгалийн
               туйл, тайллын        нөлөөлж байгааг       зураглал, харилцан яриа,     зураглал гэх мэт/ ба
              уялдаа холбоо нь      тодорхойлохоос        дотоод яриа гэх мэт/ -ийн   хүүрнэлийн дуу хоолойн
                утга санаанд     гадна зохиомжийн нэгж      уялдаа холбоо нь утга     үүргийг утга санаанд
              нөлөөлж байгааг     /хүүрнэл, байгалийн     санаанд нөлөөлж байгааг       нөлөөлж байгааг
               тодорхойлдог.      зураглал гэх мэт/-ийг   бичиглэл /зураглал/ хийж     бичиглэл /зураглал/
                                   олж тодорхойлдог.            тодорхойлдог.          хийж тодорхойлдог.

                    I  түвшний  шалгуурт  нийцсэн  даалгавар  бол  мэдээж  багаас  ахлах  хүртлээ  уран  зохиолын
            хичээлийн  хүүрнэл  зохиол  /голдуу/-ын  өгүүлэгдэхүүнийг  зааглаж  тэмдэглэх,  товч  хураангуйлж
            бичих  чадвартай  болсон  байх  бөгөөд  ахлах  ангийнхны  хувьд  бараг  бүгд  чадах  байх.  Гэвч  зохиолын
            өгүүлэгдэхүүний уялдаа холбоо нь утга санаанд нөлөөлж байгааг тайлбарлаж тодорхойлно гэдэг бол
            зүгээр ганц нэг асуултад хариулах төдийхнөөр хязгаарлагдахгүй. Багш өгүүлэгдэхүүн бүрийн холбоо
            уялдааг тайлбарлуулахаас өгсүүлээд утга санаанд яаж нөлөөлж байгааг
            тодорхойлуулна, сурагчаар бүтээлгэнэ.
                    II  түвшний  шалгуурт  нийцсэн  даалгавар  зохиолын  өгүүлэгдэхүүний  холбоо  нь  утга  санаанд
            нөлөөлж байгааг тайлбарлаж чадаж буй сурагчийг зохиолоос /хүүрнэл, байгалийн зураглал гэх мэт/
            эрэлт хайлт хийж, олсныг судлуулж тодорхойлуулна.
                    III түвшинд зохиолын өгүүлэгдэхүүний холбоо нь утга санаанд нөлөөлж байгааг тайлбарлаж
            чадах тул /хүүрнэл, байгалийн зураглал, харилцан яриа, дотоод яриа гэх мэт/-ийг бичиглэл, зураглал
            хийж, утга санаанд нөлөөлж байгааг судлан тогтоож, тодорхойлуулах чадварын даалгавар өгнө.
                    IV  түвшинд  мөн  зохиол  өгүүлэгдэхүүнийг  холбоо  утга  санаанд  нөлөөлж  байгааг
            тодорхойлж  тайлбарлаж  чадах  тул  зохиолын  зохиомжийн  хүүрнэл,  байгалийн  зураглал  гэх  мэтийг
            тодорхойлохоос  гадна  хүүрнэлийн  дуу  хоолойн  үүрэг  утга  санаанд  нөлөөлж  байгааг  бичиглэл
            /зураглал/-аар  хийж  тодорхойлуулах  зэргээр  гүйцэтгэлийг  алхамчилж  өгнө.  Энэ  мэтээр  үнэлгээний
            шалгууруудыг  тухайн  нэг  эх  зохиол  дээр  үр  дүнтэй  хэрэгжүүлж  чадвал  дараа  дараагийн  зохиолыг


                                                                                                          15
   14   15   16   17   18   19   20   21   22   23   24