Page 20 - Физик
P. 20
СУРАЛЦАХУЙН ҮР ДҮНГИЙН ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ
Гүйцэтгэлийн түвшин
СҮД-ийн шалгуур
I II III IV
Дулааны тоо Дулаан ба Дулаан ба дулааны Дулааны тоо Дулааны тоо хэмжээ
хэмжээ гэсэн дулааны тоо хэмжээг зарим хэмжээг дотоод гэдгийг дулааны
ойлголтыг учирлан тоо хэмжээг ялгааг учирлан энергийг өөрчлөх кинетик энергийн
үндэслэдэг. адилхан гэж үндэслэдэг. үндэс гэсэн өөрчлөлт гэсэн
төсөөлдөг. утгаар учирлан утгаар учирлан
үндэслэдэг. үндэслэдэг.
Долгионы хугарах Долгион Долгион хугарах Долгион хугарах Долгион хугарах
процессыг дүрслэн хугарах процессыг процессыг процессыг долгионы
илэрхийлдэг, процессыг цацрагаар долгионы фронтоор зураглан
тайлбарладаг. тоймлон зураглан үзүүлдэг. фронтоор зураглан үзүүлдэг, долгионы
зурдаг. үзүүлдэг, долгион хугарлын хуулиар
тархах хурдны тайлбарладаг.
өөрчлөлтөөр
тайлбарладаг.
1.6 СҮД-ийн шалгуурыг хэрэглэх арга зүй
Ээлжит хичээлийн явцын үнэлгээг хэрхэн хийх вэ?
СҮД -ийн шалгуур нь эцсийн үнэлгээнд зориулагдсан учир ээлжит хичээлийн явцын үнэлгээнд
шууд хэрэглэх боломж муутай. Гэхдээ ээлжит хичээлээ төлөвлөхдөө, явцын үнэлгээ хийхдээ
суралцахуйн удирдамж, багшийн ном болон бидний өмнө нь 5, 10 жилийн сургалтад зориулсан
зөвлөмжүүд, хичээлийн жилийн эхэнд намрын сургалт зэргээр байнга явуулж ирсэн сурагчдыг
хөгжүүлэх, идэвхтэй сургалтын дидактик арга, аргазүйг баримтлахыг санал болгож байна. Явцын
үнэлгээ бол багшийн хийх ёстой үндсэн ажлын нэг юм. Иймд суралцахуйн зорилтын хүрээнд
эзэмших мэдлэг, чадварыг илрүүлэхэд чиглэсэн явцын үнэлгээний тохиромжтой арга, хэлбэрээр
багш өөрөө зохион байгуулах ёстой.
Үнэлгээний шалгуурыг нэгж хичээлд хэрхэн хэрэглэх вэ?
Нэгж хичээл нь тодорхой зорилгыг биелүүлэх, үр дүнг хэмжих боломжтой багц хичээлийг ойлгодог.
Иймд СҮД -ийн тодорхой шалгуурын дээд түвшинг хүлээгдэж буй үр дүнгээ болгон хичээлийн
зорилтоо болгосон бол түүний биелэлтийг хэмжих боломжтой болно. Үүний тулд СҮД, шалгуур
ба гүйцэтгэлийн тодорхой түвшинд нийцүүлж шаталсан даалгавар боловсруулж сурах хэрэгтэй.
Уламжлалт даалгаврыг аль нэг шалгуур, түвшинд “хүчээр” таацуулж болох хэдий ч, энэ даалгавраар
юуг шалгах гэж байгаагаа, юуг илрүүлэхийг хүсэж байгаагаа маш сайн задлан шинжилж, тунгаан
бодох нь чухал. Манай сургалтын практикт “... ол”, “тооцоол” гэсэн команд үгтэй ижил төрлийн
тооцоо хийлгэсэн бодлого даалгавар зонхилох хувь эзэлж байгааг өөрчлөх цаг нэгэнт болсон,
хэтэрхий оройтож байна. Өөрөөр хэлбэл үнэлгээний шалгуурыг хэрэглэн нэгж хичээлүүдийн
явцын үнэлгээг хийх нь сургуулийн орчинд үнэлгээг бодитой хийх нэг алхам болох болов уу.
Үнэлгээний шалгуурыг хэрэглэн жилийн эцсийн үнэлгээг хэрхэн хийх вэ?
Ээлжит хичээлээр “сургах” -д чиглэсэн, явцын үед асуудлыг шийдэх үйл ажиллагааг үйлдэл,
алхмуудад хувааж, тухайн алхмын гүйцэтгэлд “чадаж буй” зүйл, болохгүй байгаа гацааг илрүүлж
“засах” -д чиглэсэн даалгавар (олон даалгаврыг түрүүлж хийх, хариу олох нь гол биш!) голлох
бол, нэгж хичээлийн эцэст тухайн үйл ажиллагааг (томорсон чадвар) хэрхэн, ямар түвшинд хийж
байгааг шалгуураар үнэлэх даалгавар өгөгдөнө. Даалгавар нь үйл ажиллагааны үе шатуудын
гүйцэтгэлийг илрүүлэхэд чиглэнэ. Нөгөө талаас үнэлгээний даалгавар нь гүйцэтгэлийн 4 түвшний
хаана байгааг илрүүлэхэд чиглэх учир бүрэн байх ёстой. Харин жилийн эцэст СҮД -ийн үнэлгээний
нэгжүүдийн шалгуураас сонголт хийж үнэлгээний даалгавар боловсруулна. Бүх шалгуурыг
оролцуулах албагүй, шаардлагагүй, сонголт хийх хэрэгтэй. Мөн бүх даалгаврыг IV түвшинд хийх
16