Page 18 - Физик
P. 18

СУРАЛЦАХУЙН ҮР ДҮНГИЙН ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ


                 СҮД-ийн                                   Гүйцэтгэлийн түвшин
                 шалгуур             I                II                 III                    IV

             Жигд хурдсах      Жигд хурдсах   Жигд хурдсах       Жигд хурдсах         Жигд хурдсах
             хөдөлгөөнийг      хөдөлгөөнийг   хөдөлгөөнийг       хөдөлгөөнийг         хөдөлгөөнийг хэд
             илэрхийлдэг       зам-           хурд- хугацааны    хурдатгал- хугацаа   хэдэн (хүч, энерги,
                               хугацааны      хамаарлаар         ба хурд- хугацааны   хурдатгал гэх мэт)
                               хамаарлаар     илэрхийлдэг        хамаарлаар           хэмжигдэхүүний
                               илэрхийлдэг                       илэрхийлдэг          тусламжтай
                                                                                      илэрхийлдэг
             ХТХ хадгалагдах  ХТХ             ХТХ хадгалагдах     ХТХ хадгалагдах     ХТХ хадгалагдах
             хуулийг хоёр      хадгалагдах    хуулийг хоёр       хуулийн              хууль ба энерги

             материал цэгийн  хуулийг үгээр,  материал цэгийн    илэрхийллийг         хадгалагдах хуулийг
             мөргөлдөөнд       томьёогоор     харимхай бус       вектор ба скаляр     хоёр материал цэгийн
             хэрэглэж,         илэрхийлдэг.    мөргөлдөөнд       хэлбэрээр дүрсэлдэг,   харимхай ба харимхай
             мөргөлдөөний                     хэрэглэж,          харимхай бус         бус мөргөлдөөнд
             дараах хурдыг                    мөргөлдөөний       мөргөлдөөний         хэрэглэж,
             олдог.                           дараах хурдыг      дараах хурдыг олдог.    мөргөлдөөний дараах
                                              олдог.                                  хурдыг олдог.
            Агуулгын  өргөсөлт  танин  мэдэхүйн  түвшинд  хэрхэн  нөлөөлж  байгаа  эсэхэд  анхаарах  хэрэгтэй.  Энэ
            аргыг мэдлэгийн хүрээ нь ахисан ахлах ангид хэрэглэхэд илүү тохиромжтой.
            С. ГҮЙЦЭТГЭЛИЙН ТҮВШИНГ КОНТЕКСТЭЭР ЯЛГАХ
            Гүйцэтгэлийг контекстээр түвшинчилж болно (жишээ үзнэ үү). Үүний сайн тал нь физикийн хийсвэр
            ойлголт,  хууль  хамаарлыг  бодит  үзэгдэлд  хэрэглэх  чадварыг  үнэлэх  боломжийг  олгоно.  Энэ  бол
            манай  сургалтын  практикт  ихээхэн  дутагдаж  байгаа  асуудлын  нэг  юм.  Танин  мэдэхүйн  түвшинг
            огцом  өөрчлөхгүйгээр,  агуулгын  хүрээг  тэлэхгүйгээр  хэрэглээт  мэдлэг  чадварыг  илрүүлэх  боломж
            олгоно.  Энэ  тохиолдолд  даалгаврыг  нэг  болон  олон  шаттай  хийх  боломжтой.  Сайтар  боловсруулсан
            сонгох хариулттай тестээр гүйцэтгэлийн түвшинг илрүүлэх боломжтой.


                СҮД-ийн                                   Гүйцэтгэлийн түвшин
                шалгуур              I                 II                  III                   IV
             Орчинд         Долгионы хурд      Орчинд долгион     Дуу тархах хурд       Дууны долгион
             тархах дууны   долгионы урт ба    тархах хурдыг      орчны харимхай        тархах хурдны
             долгионы       давтамжаас шууд    тодорхой           шинж ба нягтаас       илэрхийллийг
             хурд юунаас    пропорционал       нэг орчны          хамаардгийг           хэд хэдэн орчны
             хамаарахыг      хамаардаг.        хувьд тоогоор      чанарын хувьд         хувьд харьцуулан
             илэрхийлдэг    (Алгоритмын        илэрхийлдэг.       илэрхийлдэг.          илэрхийлдэг.
                            түвшин, ташаа)     (Тоон түвшин)      (Чанарын  түвшин)     (Ерөнхий түвшин)

            Агуулгын  өргөсөлтийг  гүнзгийрэл  болгон  хувиргаж,  контекстэд  суурилсан  сургалт  явуулж  чадсан
            нөхцөлд  ийм  даалгаврыг  хийх  сурагчдын  чадвар  дээшилнэ.  Энэ  аргыг  мэдлэгийн  хүрээ  нь  ахисан
            ахлах ангид хэрэглэхэд илүү тохиромжтой.

            D. ГҮЙЦЭТГЭЛИЙН ТҮВШИНГ ХАРИУЛТЫН ЧАНАРЫН ҮЗҮҮЛЭЛТЭЭР ЯЛГАХ
            Гүйцэтгэлийн  түвшинг  сурагчийн  хариултад  чанарын  үнэлгээ  хийж  РУБРИК  байдлаар  ялгаж  болно.
            Энэ  нь  сурагчийн  бүтээл,  илтгэл,  танилцуулга,  аман  ярилцлага,  хандлага,  туршилт  дадлага  ажлын
            гүйцэтгэлийг  үнэлэх  даалгаварт  илүү  тохиромжтой.  Дуу  хөгжим,  хэл  зүй,  биеийн  тамир,  нийгмийн
            ухааны хичээлд өргөн хэрэглэдэг. Гэхдээ физикт ч гэсэн хэрэглэх бүрэн боломжтой. Энд “хангалтгүй,
            дунд  зэрэг,  хангалттай,  бүрэн  гүйцэд”  гэсэн  үг  хэрэглэх  юм  уу,  “алдаа  ихтэй,  нэлээд  алдаатай,  цөөн
            алдаатай,  алдаагүй”  гэх  юм  уу,  алдааны  төрлийг  заасан  (“вектораар  дүрсэлж  чадаагүй,  векторын



             14
   13   14   15   16   17   18   19   20   21   22   23