Page 17 - Физик
P. 17

СУРАЛЦАХУЙН ҮР ДҮНГИЙН ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

            А. ГҮЙЦЭТГЭЛИЙН ТҮВШИНГ ТАНИН МЭДЭХҮЙН ТҮВШНЭЭР ЯЛГАХ
            Танин  мэдэхүйн  түвшнээр  түвшинчлэх  тохиолдол  маш  элбэг  (жишээ  үзнэ  үү).  Үүний  сайн  тал  нь
            агуулгын  өргөсөлт,  гүнзгийрэл  багатай  байх,  нэг  агуулгаар  даалгавар  хийх  боломжийг  олгодог.
            Ийм  тохиолдолд  даалгаврыг  хэд  хэдэн  шатлалтай,  задгай  даалгавар  хийх  шаардлага  тулгарна.
            Сонгох  хариулттай  тестээр  гүйцэтгэлийн  түвшинг  илрүүлэх  боломж  маш  хомс  байна.  Нөгөө  талаас
            таних,  сэргээн  санах  түвшний  даалгавар  хийгээд  ямар  түвшинд  байгааг  илрүүлэх  боломжгүй.
            Даалгаврыг  зохиохдоо  задгай  даалгавраар  урьдчилан  туршилт  хийж    бодит  гүйцэтгэлийг  судалсны
            дараа  асуултыг  маш  сайн  бодож,  тунгааж  боловсруулах  шаардлага  тулгарна.  Уламжлалт  нэг
            хэмжигдэхүүнийг (Ж: гүйдлийн хүч) ол гэсэн ганцхан зөв хариулттай даалгавар энд зохихгүй.

                 СҮД-ийн                                   Гүйцэтгэлийн түвшин
                 шалгуур              I                 II                  III                  IV

             Жигд хурдсах     Жигд хурдсах     Жигд хурдсах         Жигд хурдсах        Жигд хурдсах
             хөдөлгөөнийг     хөдөлгөөний      хөдөлгөөнийг         хөдөлгөөний         хөдөлгөөний
             графикаар        графикийг        графикаар            графикийг           графикийг
             илэрхийлдэг      ялгаж таньдаг    дүрсэлдэг            хэрэглэдэг          шинжилдэг
             (танин мэдэхүйн
             1-2 шатны)
             Жигд хурдсах     Жигд хурдсах     Жигд хурдсах         Жигд хурдсах        Томьёо юмуу
             хөдөлгөөний      хөдөлгөөний      хөдөлгөөний          хөдөлгөөний         график хэлбэрээр
             томьёог          хурд- хугацааны  хурд- хугацааны      хурд- хугацааны     өгөгдсөн хөдөлгөөнд
             хэрэглэдэг       хамаарлын        хамаарлын            хамаарлын           шинжилгээ хийж,
             (танин мэдэхүйн  тэгшитгэлийг     тэгшитгэлийг         графикийг           параметрийг ялган
             3-р шатны)       ялган таньдаг    хэрэглэж             илэрхийлэл хэлбэрт    харуулдаг (Хувиргах,
                              (Давтаж          тооцоолдог  (Ижил    хувиргадаг (Зөөж    шинжлэх)
                              илэрхийлэх)      нөхцөлд хэрэглэх)    хэрэглэх)

            Жишээлбэл,  дээрх  хүснэгтэд  жишээ  болгосон  эхний  шалгуурын  тавил  танин  мэдэхүйн  доод  шатны
            боловч,  гүйцэтгэлийн  түвшин  түүнээс  дээш  байгааг  харж  болно.  Иймд  гүйцэтгэлийн  дээд  түвшинд
            тохируулж  шалгуурыг  боловсруулах  гэвэл  шалгуурт  тавих  шаардлага  өсөх  бөгөөд  хэзээ  ч  “таних”
            түвшний  даалгавар  хийх  боломжгүйд  хүрнэ.  Эсвэл  хэд  хэдэн  ялгаатай  даалгавраар  тухайн  агуулгын
            гүйцэтгэлийн түвшинг олж илрүүлэхэд хүрнэ.

            Иймд  нэг  даалгавраар  сурагч  аль  түвшинд  байгааг  илрүүлэх  үү,  эсвэл  тухайн  даалгаврыг  аль  нэг
            түвшинд (жишээлбэл, II түвшин) тохируулж хийгээд бусад сэдвийн даалгавартай хамтруулж сурагчийн
            гүйцэтгэлийн бодит түвшинг илрүүлэх үү гэсэн сонголтын зохистой харьцааг олох нь чухал.
            •   СҮД-ийн шалгуур сэргээн санах, ойлгох түвшинд байхад гүйцэтгэлийг түвшинчлэх боломжгүй.
            •   Гүйцэтгэлийн түвшин бүрт харгалзах идэвхтэй үйл үгийн сонголтыг сайтар анхаарах хэрэгтэй.
            •   Багш нарын хэрэглэх идэвхтэй (команд) үйл үг нэгдмэл биш байвал, өөрөөр хэлбэл, үйлийн командын
                доор юу хийх ёстойг өөр өөрөөр ойлгож байвал сурагчдад маш их бэрхшээл учруулна.
            •   Танин мэдэхүйн түвшнээр олон шалгуур, гүйцэтгэлийн түвшин боловсруулаад  нэгтгэж харвал нэг
                түвшний идэвхтэй үйлүүд бүгд ижилхэн болох (Жишээлбэл, I түвшин дандаа “таних”, III түвшин
                дандаа “хэрэглэх” гэх мэт) сул талтай болж болзошгүй.
            •   Идэвхтэй үйл үг хоёроос олон байж болохгүй.

            B. ГҮЙЦЭТГЭЛИЙН ТҮВШИНГ АГУУЛГААР ЯЛГАХ
            Гүйцэтгэлийг  агуулгаар  түвшинчилж  болно  (жишээ  үзнэ  үү).  Үүний  сайн  тал  нь  агуулгын  явцуу
            хүрээгээр хязгаарлагдахгүй, асуудалд өргөн утгаар хандах боломжийг олгоно. Бүлэг сэдвийн дотоод
            ба  бүлэг  сэдэв  хоорондын  уялдааг  хангах,  танин  мэдэхүйн  түвшинг  огцом  өөрчлөхгүйгээр  бүхэллэг
            мэдлэг  чадварыг  илрүүлэх  боломж  олгоно.  Энэ  тохиолдолд  даалгаврыг  хэд  хэдэн  шаттай  хийж
            болно. Сонгох хариулттай тестээр гүйцэтгэлийн түвшинг илрүүлэх боломжтой.


                                                                                                          13
   12   13   14   15   16   17   18   19   20   21   22