Page 22 - Физик
P. 22
СУРАЛЦАХУЙН ҮР ДҮНГИЙН ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ
Оношлох үнэлгээг хэрхэн хийх вэ?
Тухайн хичээлийн жилийн эхэнд эсвэл улирлын эхэнд сурагчдын өмнөх мэдлэг ямар түвшинд байгааг
үнэлгээний шалгуураар тогтоож, оношлох боломжтой. Оношлох үнэлгээг хийхдээ өмнөх ангид
эсвэл өмнөх улиралд зайлшгүй эзэмшсэн байх минимум агуулга дээр суурилан суралцахуйн үр дүнд
хүрсэн эсэхийг тогтоох нь чухал болов уу. Өөрөөр хэлбэл тухайн ангийн сурагчдын мэдлэг, чадвар
ямар түвшинд байгааг хичээл зааж байгаа багш өөрөө төлөвлөн зохион байгуулж, сурагч нэг бүрийн
түвшнийг тогтоож, судалгаандаа үндэслэн цаашдын сургалт, үйл ажиллагааг явуулах нь чухал.
18