Page 24 - Физик
P. 24
СУРАЛЦАХУЙН ҮР ДҮНГИЙН ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ
Нэгжийн үнэлгээний төлөвлөлт
Биеийн ерөнхий шинж (18 цаг)
Сэдэв Цаг Зорилго СҮД Нэгжийн үр дүнгийн шалгуур
Уртыг 4 Штангенциркуль, микрометрээр Ф7.1.1 Өгсөн биетийн уртыг тодорхойлдог.
хэмжих хэмжиж сурах. Хэмжилтийг давтах
Масс ба жингийн тухай ойлголт
Масс 4 Биеийн массыг тодорхойлдог.
Массыг хэмжих
Ф7.1.2
Биеийн эзлэхүүнийг тодорхойлж,
хялбар тооцоолол хийдэг.
Хатуу бие, шингэний эзлэхүүнийг Хатуу, шингэн биеийн нягтыг
Эзлэхүүн 4 тооцоолох, хэмжих. тодорхойлж, хялбар тооцоолол
ба нягт
Нягтыг тооцоолох Ф7.1.3 хийдэг.
Хий ба шингэнд бие хөвөх, живэх
нөхцөлийг тодорхойлдог.
Шингэний температурыг
Температур 4 Температурын тухай ойлголт Ф7.1.4 термометрээр хэмжих аргачлалыг
хэмжих
тайлбарладаг.
Нэгжийн 2 Бичгийн шалгалт
үнэлгээ
Тухайн сэдвийн хүрээнд хэд хэдэн үнэлгээний аргаас сонгон хэрэглэж суралцагчийн түвшинг
тодорхойлох боломжтой. Үүнд:
1. Ажлын хуудасны тэмдэглэл
2. Ажиглалт
3. Ажиглалт, туршилтын үр дүнгийн тэмдэглэл
4. Бүтээл
5. Бичгийн шалгалт
2.1.1 СОНГОХ ДААЛГАВРЫН ЖИШЭЭ
Сонгох хэлбэрийн даалгаврыг суралцахуйн үр дүн, шалгуур, гүйцэтгэлийн түвшинд харгалзуулан
тодорхой нэг зүйлд баригдахгүй чөлөөтэй боловсруулах боломж нээлттэй байгаа. Дараах байдлаар
сонгох хэлбэрийн даалгаврыг боловсруулах боломжтой. Үүнд:
• Тодорхой гүйцэтгэлийн түвшинг тогтоохуйц (сонгох хариулттай даалгавар)
• Хэд хэдэн гүйцэтгэлийн түвшинг харуулахуйц (түвшинчилсэн даалгавар)
• Суралцахуйн үр дүнгийн тодорхой шалгуурт нийцүүлэхүйц (ганц болон олон зөв сонголттой даалгавар)
Суралцахуйн үр дүнгийн тодорхой гүйцэтгэлийн түвшинг тогтоохуйц даалгавар (сонгох хариулттай)
Энэ нь олон төрлийн тавилтай даалгавар боловсруулах боломжийг олгох бөгөөд чөлөөт чиг
хандлагатай юм.
Даалгавар 1.
Өгөгдсөн уртыг хэмжихэд аль багажийг хэрэглэвэл тохиромжтой вэ? Зөв харгалзуулна уу. (СҮДШ
Ф7.1.1а, ГТ-I, Ш2.в)
1. Зуслангийн ногооны талбай а. 20 см урттай сурагчийн шугам
2. Ямааны ноолуурын диаметр b. Штангенциркуль
3. Үзэгний савны дотоод гүн с. Микрометр
d. Туузан метр
А. 1b, 2a, 3c Б. 1a, 2d, 3c В. 1d, 2c, 3b Г. 1d, 2c, 3a
20