Page 21 - Физик
P. 21

СУРАЛЦАХУЙН ҮР ДҮНГИЙН ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

            гэж  оролдох  албагүй.  Оногдсон  цагт  бүх  даалгаврыг  IV  түвшин  тохируулж  хийгээд,  бүгдийг  нь  IV
            түвшинд  гүйцэтгэсэн  сурагч  100  (А)  авна  гэж  ойлгож  болохгүй!  Бүрэн  гүйцэд  хариултын  түвшин
            гэдгийг  жил  бүр  тогтож,  алдааг  засаж,  жил  бүр  түүнийг  ахиулахын  тулд  хамтран  хичээх  нь
            бидний  хамтдаа  хийх  ажил  шүү.  Магадгүй  энэ  утгаар  гүйцэтгэлийн  IV  түвшинд  энэ  жилийн  хувьд
            биелэхээргүй  бол  энэ  жил  дээд  хязгаар  II,  III  түвшнээр  хязгаарлагдаж  болно.  Харин  хойтон  жил
            зарим асуудлаар дээд түвшний стандартад хүрэхийг хичээх хэрэгтэй.

            Даалгаврын  систем  боловсруулах  хэрэгтэй.  Түүгээр  блюпринт  гаргана.  Энд  дараах  зүйлийг  тооцож
            матриц гаргана. Үүнд:

                       Нийт даалгаврын тоо
                       Нийт оноо
                       Гүйцэтгэх хугацаа
                       Суралцахуйн зорилт: кодоор
                       Суралцахуйн үр дүнгийн нэгжүүд: кодоор
                       Суралцахуйн үр дүнгийн шалгуур: кодоор
                       Гүйцэтгэлийн түвшин: (1-4) оноо
                       Шинжлэх ухаанч арга барил: кодоор

            Үнэлгээний  даалгаврын  систем    юуны  өмнө  SMART  (зорилготой,  хэмжигдэхүйц,  биелэхүйц,  бодитой
            гүйцэд,  цагтаа  амжихуйц)  байх,  мөн  бусад  шалгуурыг  хангахуйц  байдлыг  тооцон  системчилнэ.
            Иймд  нэг  даалгавар  II  түвшинд  байхад,  өөр  сэдвийн  даалгавар  III  түвшингийн  гүйцэтгэл
            шаардсан  байж  болно.  Мөн  шинжлэх  ухаанч  арга  барилыг  жигд  байлгахад  анхаарч  сонголт  хийнэ.
            Энд  нэг  шалгуурт  хамаарах  шинжлэх  ухаанч  арга  барилыг  бүгдийг  нь  агуулах  даалгавар  хийх
            албагүй, харин түүнээс даалгавартаа, зорилгодоо илүү тохирохыг нь сонгож авна.
            Явцын  үнэлгээ  танин  мэдэхүйн  (мэдлэг  бүтээх  процесс  -Блумын  таксономийн)  аль  түвшинд  сурагч
            сэтгэж  байгааг  илрүүлж,  түүнийг  илүү  дээд  түвшинд  сэтгүүлэхийн  тулд,  асуудлыг  шийдэхэд  нь
            дөхүүлэхийн  тулд  асуултыг  хэрхэн  тавих,  хэрхэн  чиглүүлэхийг  багш  төлөвлөхөд  чиглэдэг  бол,
            эцсийн  үнэлгээ  нь  эзэмшсэн  мэдлэгийн  систем,  чадварын  систем,  эзэмшсэн  аргыг,  хандлагыг
            (цогц  чадамжийг)  даалгаврын  системээр  илрүүлэхэд  чиглэж  байгаагаараа  зарчмын  ялгаатай.
            Даалгаврын системд тухайн item ямар үүрэг гүйцэтгэж байгааг тодруулах нь чухал.

            Энэ  утгаар  эцсийн  үнэлгээ  бүтээсэн  мэдлэгийн  төрх  зураглалыг  (бүтээсэн  мэдлэг  -Соло  таксономи)
            харуулахад  чиглэнэ.  Иймд  эцсийн  үнэлгээний  даалгавар  бол  зөвхөн  сэдэв  дагаж  хийсэн  салангид
            тасархай  даалгаврын  цуглуулга  биш  гэдгийг  анхаарах  хэрэгтэй.  Зорилгын  гурван  хэмжээсийг
            орхигдуулж  болохгүй.  Цаашид  заавал  судлах  хичээлээр  ФЭШ  -ийг  авлаа  гэхэд  ахлах  ангид  сонгон
            суралцсан  хичээлээр  авсан  эцсийн  үнэлгээг  их  дээд  сургуульд  элсэх  үед  нь  кредитээр  тооцох
            журамд шилжих нь чухал.
            Суурь боловсролын түвшинд VI-IX анги тус бүрд үнэлгээний 3-4 нэгжийг төлөвлөсөн байгаа. Эдгээр
            үнэлгээний  нэгж  тус  бүрээр  үнэлгээний  даалгавар  боловсруулж,  бүлэг  сэдвийн  үр  дүнгийн  үнэлгээг
            хийх  боломжтой.  Өөрөөр  хэлбэл,  тухайн  үнэлгээний  нэгжийн  хүрээнд  тодорхойлсон  СҮД-ийн
            шалгуурууд  болон  гүйцэтгэлийн  түвшинд  тохирох  үнэлгээний  даалгавар  боловсруулж  хэрэглэнэ
            гэсэн үг.
            Харин тухайн ангийн сурагчдын жилийн үнэлгээг хийхдээ дээрх үнэлгээний нэгжүүдийн үр дүнгийн
            үнэлгээнүүдийг  нэгтгэн,  сурагч  нэг  бүрээр  тохиромжтой  гүйцэтгэлийн  дунджийг  гаргах  боломжтой.
            Мөн  хичээлийн  жилийн  эцэст  тухайн  ангийн  үнэлгээний  шалгууруудад  нийцсэн  үнэлгээний
            даалгавар боловсруулж, үр дүнгийн үнэлгээ хийх боломжтой. Энд заавал “бүх” үнэлгээний шалгуурыг
            оруулах  шаардлагагүй,  сургууль,  багш  нар  ярилцаж,  төлөвлөсний  дагуу  тухайн  ангид  шинээр
            судалсан  болон  зайлшгүй  үнэлэх  шаардлагатай  суралцахуйн  үр  дүнд  харгалзах  шалгууруудаар
            үнэлэх боломжтой.




                                                                                                          17
   16   17   18   19   20   21   22   23   24   25   26