Page 16 - Физик
P. 16
СУРАЛЦАХУЙН ҮР ДҮНГИЙН ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ
Суралцахуйн Нэг СҮД-ийн Гүйцэтгэлийн түвшинг ромбо тоогоор илэрхийлсэн
үр дүн, гүйцэтгэлийг хэд ба “I” нь тухайн шалгуурын хамгийн бага, “IV” нь бүрэн
түүний код хэдэн шалгуураас гүйцэд гүйцэтгэлийн түвшинг илтгэнэ.
сонгож илрүүлнэ.
“Долгион ба дуу” нэгжийн суралцахуйн үр дүнгийн шалгуурын хүснэгтийн тайлбар
1.4 ШУЭХ ба ШУАБ -ын ялгаа
Байгалийн ухааны хичээлийн үндсэн зорилтын нэг нь шинжлэх ухаанч эрэл хайлт (scientific enquiry)
юм. Энэ нь шинжлэх ухааны мэдлэг (knowledge of science/ content knowledge) буюу агуулгын талын
мэдлэгийг (энэ нь угаасаа шалгуурт ямагт тусгагддаг) бус, харин түүний нөгөө тал болох шинжлэх
ухааны тухай мэдлэг (knowledge about science = procedural knowledge + epistemic knowledge),
түүний гол хэсэг болох үйлийн буюу аргын мэдлэг (procedural knowledge) талд, мэдлэгийг
цогц чадамжтай холбох гүүр холбоос талд илүү хамаарна. Бид ШУЭХ-ийг суурь боловсролын
түвшинд илүү нийцнэ гэж үзэж байна. Учир нь хүүхэд хараахан асуудалд хандах шинжлэх ухаанч
ХАНДЛАГА төлөвшөөгүй, түүний алхамд суралцаж байгаа үе гэж үзэж байна. Харин ахлах ангийн
хичээлд ШУЭХ-ийн суурь зарчмыг хэрэглэж сурсан, шинжлэх ухаанч АРГА БАРИЛ, ХАНДЛАГА
төлөвшүүлэхийн төлөө сургалт явагдана гэж үзэж байгаа учир эцсийн үнэлгээнд ШИНЖЛЭХ
УХААНЧ АРГА БАРИЛ, ДАДЛЫН (scientific practice) төлөвшлийг түвшин ахиулан үнэлэх нь чухал.
Хөтөлбөрийн үнэлгээний хэсэгт АСУУДАЛ ШИЙДВЭРЛЭХ, МЭДЭЭЛЭЛ БОЛОВСРУУЛАХ гэсэн
функтээр, хөтөлбөрийн зорилтод ШУАБ гэсэн нэр томьёогоор тусгагдсан. Мөн боловсролын
хөтөлбөр, багшийн ном, зөвлөмжүүдэд олонтаа өгүүлсэн. Гагцхүү энд зарим цогц чадамжуудыг
томсгож, нарийвчилсан болно.
1.5 СҮД-ийн гүйцэтгэлийн түвшинг боловсруулсан арга зүй
Энд өгүүлж байгаа СҮД -ийн шалгуур, гүйцэтгэлийн түвшин нь үнэлгээний нэгжийг бүрэн судалсны
дараах цаг хугацаанд хамаарна. Харин багш нарт үүнд баримжаалан нэгж хичээлийн, ээлжит
хичээлийн үр дүнгийн шалгуур боловсруулах, гүйцэтгэлийн түвшинг ялгах, түүнд хамаарах
үнэлгээний даалгавар боловсруулах шаардлага тулгарна. Иймд багш нарт СҮД-ийн шалгуур,
гүйцэтгэлийн түвшинг 1-рт зөв ойлгож хэрэглэхэд, 2-рт өөрсдөө боловсруулах чадвартай болоход
шаардлагатай зарим анхаарах зүйлийг өгүүлье. Энд даалгаврын гүйцэтгэлийг танин мэдэхүйн
ямар түвшин гүйцэтгэж байгаагаар нь, агуулгын өргөсөлт, гүнзгийрлийн түвшнээр нь, мэдлэгээ
хэрэглэж буй хэрэглээний талбараар нь, хариултын чанарын үзүүлэлтээр нь, хэрэглэж буй
арга, хэрэглэгдэхүүний сонголтоор нь хэрхэн түвшинчлэх талаар танилцуулна. Физикийн СҮД
боловсруулахдаа явцууруулахгүй байх үүднээс аль аль аргыг өргөн ашигласан болно.
12