Page 23 - Физик
P. 23
СУРАЛЦАХУЙН ҮР ДҮНГИЙН ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ
Хоёр. Нэгжийн үнэлгээний
жишиг даалгавар
2.1 Суурь боловсрол
Суурь боловсролын хүрээнд 7 дугаар ангийн “Биеийн ерөнхий
шинж” нэгжийг сонгон түүний суралцахуйн үр, шалгуур,
гүйцэтгэлийн түвшинг хэрхэн хэрэглэж болох талаар энэхүү
зөвлөмждөө дэлгэрэнгүй оруулж өгөхийг зорилоо. Энэхүү нэгжийг
сонгосон шалтгаан нь 7 дугаар ангийн физикийн хичээл нь хүн
байгалийн дараах физикийн бие даасан хамгийн эхний хичээл гэж
үзэж болно. Энэ нь судлан шинжлэх аргыг чухалчилж байгаатай
холбоотой юм. Тус ангид боломжийн хэрээр туршилт явуулж
өөрсдөөр нь таамаглаж, төлөвлөж, хийлгэж, хэлэлцэж сургах нь
гол онцлог байдаг. Иймээс суурь боловсролын хэмжээнд хэрэглэж
болохуйц шинжлэх ухаанч эрэл хайлтыг боловсруулан түвшинчилж
өгсөн нь даалгавар боловсруулахдаа түүнийг ашиглан үр дүнд
боловсруулалт хийснээр суралцагчдын түвшин хаана байгааг
илрүүлэх боломжийг олгох болов уу. Ингээд сонгон авсан нэгжийн
хүрээнд хэрхэн шалгуур болон түвшинд нийцсэн даалгавар
боловсруулахдаа ШУЭХ-ыг хэрхэн холбож болох талаар жишээ
даалгавраар дамжуулан ойлгуулахыг хичээлээ.
Үнэлгээний нэгж: Биеийн ерөнхий шинж, VII анги
Нэгжийн суралцахуйн үр дүн:
Ф7.1.1 Өгсөн биетийн уртыг шугам, штангенциркуль, микрометр
ашиглан нарийвчлал сайтай, алдаа багатай хэмжиж чаддаг болно.
Ф7.1.2 Биеийн эзлэхүүн болон массыг тодорхойлж, хялбар
тооцоолол хийж чаддаг болно.
Ф7.1.3 Хатуу, шингэн биеийн нягт, хөвөх живэх нөхцөлийг
тодорхойлж, хялбар тооцоолол хийж чаддаг болно.
Ф7.1.4 Температурыг биеийн халалтаар тодорхойлох, шингэний
температурыг термометрээр хэмжих аргачлалыг тайлбарлаж
чаддаг болно.
Ф7.1.5 Биеийн явсан зам болон үзэгдлийн үргэлжлэх хугацааг
ашиглан хурдыг тодорхойлж чаддаг болно.
19