Page 13 - Физик
P. 13

СУРАЛЦАХУЙН ҮР ДҮНГИЙН ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

            Иймд  тухайн  суралцахуйн  үр  дүнд  хүрсэн  эсэхийг  тогтоох  зорилгоор  дээрх  үнэлгээний  зорилттой

            уялдуулан үнэлгээний шалгуурыг боловсруулсан.


                                       Суралцахуйн үр                                   I гүйцэтгэлийн
                Үнэлгээний нэгж              дүн 1            СҮД-ийн шалгуур 1             түвшин



                                       Суралцахуйн үр         СҮД-ийн шалгуур 2         II гүйцэтгэлийн
                                           дүн 2 ...                  ...                   түвшин

                                                                                        III гүйцэтгэлийн
                                                                                            түвшин


                                                                                        IV гүйцэтгэлийн
                                                                                            түвшин



            СҮД-ийн шалгуурыг боловсруулахдаа цогц чадамжийн 3D дискриптив загварыг ашиглав.

            1D: ХӨТӨЧ САНАА (big idea) – Байгалийн ухааны судлагдахуун бүрийн СҮД -ийн үнэлгээний хоорондын

            уялдааг  хангах  хөндлөн  холбоог  харуулна.  Байгалийн  ухааны  судлагдахуун  бүр  матери  (бие  ба
            бодисыг) судалдаг. Биологийн шинжлэх ухаан амьдрал, организм, эс эд судалдаг бол, хими байгаль
            дахь бодисууд, элемент, газарзүйн шинжлэх ухаан дэлхий, байгалийг судалдаг. Харин физик хамгийн
            жижиг  эгэл  бөөмөөс  эхлээд  сансар  огторгуйн  эрхэс,  орчлонг  бүхэлд  нь  судалдаг.  Биологи  амьд
            организмын  хувьсал  өөрчлөлтийг  судалдаг  бол,  химийн  шинжлэх  ухаан  бодисын  хувирал  өөрчлөлт,
            түүний  шинж  чанарыг,  газарзүйн  шинжлэх  ухаан  байгалийн  үзэгдэл,  хувирал  өөрчлөлтийг  судалдаг.
            Харин  физик  материйн  хөдөлгөөн,  хувирал,  өөрчлөлтийг  судалдаг.  Байгалийн  шинжлэх  ухаанууд
            өөрсдийн  судлах  өнцгөөс  материйг  систем  (тогтолцоо),  түүний  бүрэлдэхүүн  хэсэг,  тэдгээрийн
            харилцан үйлчлэл, орчил хөдөлгөөнд нь судалдаг.
            Хөтөч  санааны  физикийн  судлагдахууны  агуулга  дахь  буулгалт  нь  судлагдахууны  ай,  бүлэг  сэдэв-
            үнэлгээний нэгж болно.
            2D: ШИНЖЛЭХ УХААНЧ ЭРЭЛ ХАЙЛТ (Scientific enquiry) V-IX ангид, ШИНЖЛЭХ УХААНЧ АРГА БАРИЛ
            (Scientific  Practice)  X-XII  ангид  –  Байгалийн  ухааны  судлагдахуун  бүрийн  СҮД  -ийн  үнэлгээний
            хоорондын уялдааг хангах хоёр дахь хөндлөн холбоог харуулна. Байгалийн ухааны судлагдахуун бүр
            сурагчдад  шинжлэх  ухаанчаар  асуудалд  хандах  хандлага  төлөвшүүлэхийг  зорилтоо  болгодог.  Энэ
            бол бусад судлагдахуунаас ялгагдах онцлог, байгалийн ухааны хичээлийг сургуульд судлах зайлшгүй
            үндэс болдог.

            3D: ГҮЙЦЭТГЭЛИЙН ТҮВШИН (performance achievement level).
               I  шат:  Давтаж  илэрхийлэх  буюу  зарим  талаар  ахуй  амьдралаас  олж  авсан  ташаа  төсөөлөлтэй,
               түүнээс дөнгөж гарч байгаа, цээжлэх, тогтоох, сэргээн санах түвшний;
               II шат: Ижил нөхцөлд илэрхийлэх буюу дан холбоост, тухайн сэдэвтэй холбоотой асуудлыг өгөгдсөн
               алгоритмын дагуу дууриалган гүйцэтгэх түвшний;
               III  шат:  Зөөж  хэрэглэх  буюу  давхар  холбоост,  сэдэвтэй  холбоотой  асуудалд  хэрэглэсэн  аргыг
               шинэ нөхцөлд, бүлэгт сэдэвт буулган тохируулан хэрэглэх түвшний;
               IV  шат:  Хувиргаж  шинжлэх  буюу  нийлмэл  холбоост,  асуудалд  шинжилгээ  хийх,  нэгтгэн  дүгнэх,
               судлагдахууны ай хоорондын шинж чанар, зүй тогтлыг ерөнхийлөх түвшний.






                                                                                                           9
   8   9   10   11   12   13   14   15   16   17   18