Page 12 - Физик
P. 12

СУРАЛЦАХУЙН ҮР ДҮНГИЙН ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

            Суралцахуйн үр дүнг дээрх шаардлагыг баримтлан сургалтын хөтөлбөрийн суралцахуйн зорилтуудыг
            багцлан, анги хооронд залгамж холбоотой байхаар тодорхойлсон.
                      Анги           Суралцахуйн зорилтын      Суралцахуйн үр       Суралцахуйн үр дүнгийн
                                              тоо                дүнгийн тоо             шалгуурын тоо
                       VI                     12                      5                       14
                       VII                    17                      10                      11
                      VIII                    22                      9                       22
                       IX                     33                      12                      46
                   X /заавал/                 48                      18                      69
                   X /сонгон/                 32                      16                      36
                   XI /заавал/                55                      28                      60
                   XI /сонгон/                77                      30                      45
                       XII                    126                     33                      71



            1.3  СҮД-ийн шалгуур боловсруулсан үндэслэл

            СҮД -д хүрсэн гэдгийг юугаар нотлох вэ? Шалгуур үзүүлэлт юу байх вэ? Энэ асуултад СҮД-ийн шалгуур
            хариулна.
            СҮД-ийн шалгуур нь суралцахуйн үр дүнд нийцсэн сурагчийн гүйцэтгэлийг хэрхэн тодорхойлохыг зааж
            өгдөг.
            СҮД-ийн шалгуурт тавигдах шаардлага:

                  Суралцахуйн үр дүн бүрийг эзэмшсэн байх тодорхой, хоёрдмол утгагүй нотолгоог бий болгох
                    зорилготой;
                  СҮД-ийн шалгуурууд нь давхцаагүй, нэг нэгнээсээ ялгаатай байх;
                  СҮД-ийн шалгуур нь боловсролын түвшин, анги хоорондын залгамж холбоотой, эрэмбэ ахисан
                    байх;
                  СҮД-ийн  шалгуур  нь  ЕБС-ийн  багш  нар  шууд  авч  ашиглах  боломжтой  байхаар
                    боловсруулагдсан байх;
                  Оролцогч бүх талуудад (сурагч, багш, эцэг эх гэх мэт) ойлгогдохоор товч тодорхой, оновчтой
                    энгийн үг хэллэгээр бичигдсэн байх;
                  Сурагчдад юу хийхийг тодорхой ойлгогдохуйц, хэмжигдэхүйц үйл (түлхүүр үг) үгсийг ашигласан
                    байх
            Суурь боловсролын Физикийн сургалтын хөтөлбөрийн үнэлгээний зорилт нь:
                    А. Мэдлэг, ойлголт
                    Б. Мэдээллийг хүлээн авах, асуудлыг шийдвэрлэх
                    В. Туршилт ба судалгааны арга
                    Г.  Хандлага*


















             8
   7   8   9   10   11   12   13   14   15   16   17