Page 19 - Биологи
P. 19

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

                     XI ангийн “Биологийн молекулууд” нэгж хичээлийн оношлох үнэлгээний даалгавар
            Сурагчдын даалгавар гүйцэтгэх хугацаа 15 минут байна.                                   Нийт оноо: 10
            1.  Эсийн найрлагад оролцдог эрдэс бодисыг сонгоно уу.                                      [1 оноо]
                    А. амилаза           B. гемоглобин         C. кальци     D. тромбин

                                                                       I-II. Шим ба шим бус бодисыг ялгадаг.

            2.  Хоол хүнсний найрлага дахь үндсэн шим бодисуудын мономерийг зөв харгалзуулсан хувилбарыг
                сонгоно уу.                                                                             [1 оноо]
                                    Уураг             Цардуул
                         A        нуклеотид           фруктоз                   I-II. Полимер ба мономер
                         B       тосны хүчил         амин хүчил                 нэгдлүүдийг ялгадаг.
                         C       амин хүчил            глюкоз
                         D         глюкоз            нуклеотид

            3.  Эсэд уургийн гүйцэтгэх үүргүүдийг зөв сонгосон хувилбарыг сонгоно уу.                    [2 оноо]
                    1. амин дэмийн үүрэг гүйцэтгэх
                    2. бодисын солилцооны урвалыг  хурдасгах
                    3. бүтээн байгуулах                                         III-IV: Шим ба шим бус
                    4. гомеостазад оролцох                                      бодисуудын биологийн үүрэг,
                    5. халдварын эсрэг дархлааны үйл явцад оролцох              ач холбогдлыг тодорхойлдог.
                    6. удамшлын мэдээллийг хадгалах
                    7. эсийн хуваагдлыг эхлүүлэх
                    8. энерги ялгаруулах
                           A. 1, 3, 5,6, 7                   B. 1, 4, 7, 8                   C. 2, 3, 5, 6, 8                   D. 2, 3, 4, 5, 8

            4.  Хоол  хүнсний  найрлагад  агуулагдах  ангижирсан  сахарыг  Бенедиктийн  урвалжаар  илрүүлэх
                туршилтын ажлын дарааллыг төлөвлөж бичнэ үү.                                              [3 оноо]

                  III-IV:  Хоол  хүнсний  цардуулыг  иодын  уусмалаар,  сахарыг  Бенедиктийн  урвалжаар,  уургийг
                  Биуретийн урвалжаар, өөх тосыг этанол ашиглан илрүүлэх туршилтыг зааврын дагуу, аюулгүй
                  ажиллагааны  дүрмийг баримтлан гүйцэтгэдэг.

            5.  Эсийн  найрлагад  оролцдог  шим  бодисуудын  бүтцийг  загварчлан  үзүүлжээ.  Эдгээр  шим  бодисын
                задралын үед үүсэх бодисыг зөв илэрхийлсэн хувилбарыг сонгоно уу.                                [1 оноо]












                        А   глюкоз                   амин хүчил               нуклеотид
                        В   нуклеотид                тосны хүчил + глицерин   амин хүчил
                        С   амин хүчил               нуклеотид                глюкоз
                        D   тосны хүчил + глицерин   глюкоз                   амин хүчил


                  V-VI. Түгээмэл тохиолддог полимерээр жишээлэн шим бодисын задралыг загварчилдаг.






                                                                                                          15
   14   15   16   17   18   19   20   21   22   23   24