Page 15 - Биологи
P. 15

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

            Жишээ  болгож  IX  ангийн    “Хүний  биеийн  бүтэц,  амьдралын  үйл  ажиллагаа”  үнэлгээний  нэгжийн
            “В.Хүнсний  бүтээгдэхүүнд  агуулагдах  шим  бодисыг  туршилтаар  илрүүлдэг”  гэсэн  суралцахуйн  үр
            дүнгийн үнэлгээний шалгуурын гүйцэтгэлийн хүрэх түвшнийг харууллаа.
            Хүснэгт 4. Сурагчийн хүрсэн түвшин
               Суралцахуйн
                үр дүнгийн                СҮД-ИЙН ШАЛГУУР ДАХЬ СУРАГЧИЙН ХҮРСЭН ТҮВШИН
               үнэлгээний
                 шалгуур             I-II                 III-IV               V-VI            VII-VIII
             В.Хүнсний        Төрөл бүрийн      Хоол хүнсний цардуулыг    Туршилтын      Багийн зохион
             бүтээгдэхүүнд  хүнсний             иодын уусмалаар,          үр дүн болох   байгуулалтад
             агуулагдах       бүтээгдэхүүнийг   сахарыг Бенедиктийн       өнгөний        тодорхой үүрэг
             шим бодисыг      жишээлэн  түүнд   урвалжаар, уургийг        өөрчлөлтийг    гүйцэтгэн
             туршилтаар       агуулагдах        Биуретийн урвалжаар,      нарийвчлан     ажилладаг,
                                                                                         туршилтын үед
                              шим бодисыг
                                                өөх тосыг этанол
                                                                          тэмдэглэдэг,
             илрүүлдэг        нэрлэж, илрүүлэх  ашиглан илрүүлэх          туршилтын үр   гарсан алдааг
                              туршилтыг         туршилтыг зааврын         дүнгээ хүснэгт,  хэрхэн залруулах,
                              төлөвлөдөг        дагуу, аюулгүй            зургаар        туршилтыг
                                                ажиллагааны  дүрмийг      илэрхийлдэг    сайжруулах талаар
                                                баримтлан гүйцэтгэдэг                    санал дэвшүүлдэг

            1.3. Үнэлгээний шалгуурыг хэрэглэх арга зүй

            Суралцагчийн эзэмших мэдлэг чадварыг оношлох, явцын, үр дүнгийн үнэлгээгээр үнэлнэ. Үнэлгээний
            шалгуурыг  жилийн  болон  нэгж  хичээлийн  хувьд  оношлох,  эцсийн  үнэлгээний  хэлбэрээр,  ээлжит
            хичээлийн хувьд явцын үнэлгээний  хэлбэрээр ашиглана.
            Оношлох  үнэлгээг  сургалтын  өмнө  тухайн  сэдвийн  хүрээнд  өмнөх  ойлголт,  төсөөллийг  тандах
            зорилготой хийдэг. Оношлох үнэлгээг хийснээр тухайн анги, суралцагчийн ялгаатай байдлыг харгалзан
            сургалтын  үйл  ажиллагааг  оновчтой  төлөвлөн  зохион  байгуулах  суурь  мэдээлэлтэй  болно.  Оношлох
            үнэлгээний  үр  дүнг  багш  тодорхой  хугацааны  дараа  ажлын  үр  дүн,  суралцагчийн  сурлагын  амжилт,
            ахиц, өөрчлөлтийг тооцоход хэрэглэж болно.
            IX  ангийн  “Хүний  биеийн  бүтэц,  амьдралын  үйл  ажиллагаа”  үнэлгээний  нэгжийн  оношлох
            шалгалтыг  жишээ  болгон  авлаа.  Оношлох  шалгалтыг  VIII  ангид  эзэмшсэн  өмнөх  мэдлэг,  чадварын
            эзэмшилтийг суралцахуйн үр дүн, үр дүнгийн шалгуур, сурагчийн хүрсэн түвшингийн үр дүнг ашиглаж
            хийнэ.
            Хүснэгт 5. Оношлох шалгалтын блюпринт

                                                        VIII анги
                                                                                   СҮД-ийн шалгуур дахь
                Суралцахуйн үр дүн          Үр дүнгийн үнэлгээний шалгуур         сурагчийн хүрсэн түвшин
                                                                                 I-II  III-IV  V-VI  VII-VIII
                                       А. Хоол боловсруулах эрхтнүүдийн үүргийг   +
             Хоол        боловсруулах   тодорхойлдог
             эрхтнүүдийн  үүрэг,  шим  Б. Шим ба шим бус бодисуудын биологийн
             болон  шим  бус  бодисын  үүргийг  илрүүлж,  тэдгээрийн  дутагдлаас        +
             биологийн  ач  холбогдлыг  сэргийлэхийн ач холбогдлыг дүгнэдэг
             жишээгээр    тайлбарлаж   В.  Хоол  тэжээлээр  авсан  шим  бодисын
             чаддаг болно.             мономер,  полимерийг  ялган,  задрах,                   +
                                       нийлэгжих үйл явцыг загварчилдаг





                                                                                                          11
   10   11   12   13   14   15   16   17   18   19   20