Page 21 - Биологи
P. 21

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

            Хүснэгт 7. Оношлох үнэлгээний даалгаврын гүйцэтгэл

                                                    Даалгавар
              №    Суралцагчийн нэр                                         Гүйцэтгэлийн хувь   Оношилгоо
                                        1   2   3   4    5   6   7   8   9
              1
              2
              ...
             Авах оноо
             Авсан оноо
             Гүйцэтгэлийн хувь
            Оношлох  үнэлгээг  багш  нийт  суралцагчдын  гүйцэтгэлийн  хувьд  үндэслэн  дүгнэнэ.  Хэрвээ  нийт
            суралцагчдын  50-иас  илүү  хувь  нь  гүйцэтгэлийн  I-IV  түвшний  шалгуурыг  хангаж  байвал  багш
            тухайн  нэгжийн  агуулгыг  дахин  бататган  заах  шаардлагатай.  Хэрвээ  нийт  суралцагчдын  30-50%  нь
            гүйцэтгэлийн  I-IV  түвшний  шалгуурыг  хангаж  байвал  багш  тухайн  нэгжийн  агуулгыг  нэмэлт  гэрийн
            даалгавар өгөх, сурах бичгийн дасгал даалгаврыг ажиллах зэргээр агуулгыг дахин бататгах хэрэгтэй.
            Харин нийт суралцагчдын 50%-иас дээш хэсэг V-VIII түвшний шалгуурыг хангаж байвал багш тухайн
            нэгжийн агуулгыг үргэлжлүүлэн, шинэ мэдлэгийг эзэмшүүлэхэд чиглэсэн хичээлийг төлөвлөн явуулж
            болно.

               Энэхүү  оношлох  шалгалтын  даалгаврыг  өмнөх  ангийн  “Хүний  биеийн  бүтэц,  амьдралын  үйл
               ажиллагаа” нэгжийн үнэлгээнд өргөжүүлэн ашиглаж болно.

            Явцын үнэлгээ нь сургалтын явцад суралцахуйн үйл ажиллагааг дэмжих, урамшуулах, тухайн нөхцөл
            байдлыг илрүүлж, хариу мэдээлэл өгөх зорилготой.

            Явцын үнэлгээг хичээл, сургалтын явцад хийх бөгөөд багш суралцах үйл хэрхэн явагдаж байгаа талаар
            мэдээлэл  авч,  өөрийн  багшлах  үйлд  тохируулга  хийх,  хичээлийн  бэлтгэлээ  хангах,  суралцагчийн
            хэрэгцээнд нийцсэн санал зөвлөгөө өгөх, чиглүүлэх зэрэг боломж олгодог.

            Явцын  үнэлгээний  олон  арга  байдаг.  IX  ангийн  “Хүний  биеийн  бүтэц,  амьдралын  үйл  ажиллагаа”
            үнэлгээний  нэгжийн  суралцахуйн  үр  дүн  1-ийг  сонгон  “Ажлын  хуудас”  хэлбэрээр  явцын  үнэлгээний
            жишээ даалгавар бэлтгэлээ.

            •  Анги: IX
            •  Үнэлгээний нэгж: Хүний биеийн бүтэц, амьдралын үйл ажиллагаа
            •  Суралцахуйн  үр  дүн:  Хүний  хоол  боловсруулах  эрхтний  бүтэц  гүйцэтгэх  үүрэгтэйгээ  хэрхэн
               зохилдсоныг тодорхойлж чаддаг болно.
            •  Суралцахуйн  үр  дүнгийн  үнэлгээний  шалгуур:  В.Хүнсний  бүтээгдэхүүнд  агуулагдах  шим  бодисыг
               туршилтаар илрүүлнэ.
            •  СҮД-ийн шалгуур дахь сурагчийн хүрсэн түвшин:
                 I-II  түвшин:  Төрөл  бүрийн  хүнсний  бүтээгдэхүүнд  агуулагдах  шим  бодисыг  нэрлэж,  илрүүлэх
                  туршилтыг төлөвлөдөг
                 III-IV  түвшин:  Хоол  хүнсний  цардуулыг  иодын  уусмалаар,  сахарыг  Бенедиктийн  урвалжаар,
                  уургийг Биуретийн урвалжаар, өөх тосыг этанол ашиглан илрүүлдэг.
                 Туршилтыг зааврын дагуу, аюулгүй ажиллагааны  дүрмийг баримтлан гүйцэтгэдэг.
                 V-VI түвшин: Туршилтын үр дүн болох өнгөний өөрчлөлтийг нарийвчлан тэмдэглэдэг, туршилтын
                  үр дүнгээ хүснэгт, зургаар илэрхийлдэг.
                 VII-VIII түвшин:  Багийн зохион байгуулалтад тодорхой үүрэг гүйцэтгэн ажилладаг, туршилтын
                  үед гарсан алдааг хэрхэн залруулах, туршилтыг сайжруулах талаар санал дэвшүүлдэг.





                                                                                                          17
   16   17   18   19   20   21   22   23   24   25   26