Page 24 - Биологи
P. 24
ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ
Суралцагчдын өөрийн үнэлгээний рубрикийг ашиглан явцын үнэлгээг дүгнэхдээ
Тухайн сурагчийн гүйцэтгэл
Ангийн нийт сурагчдын гүйцэтгэлийг харах боломжтой.
Даалгаврын асуултууд нь шинжлэх ухаанч арга барилыг хөгжүүлэхэд чиглэсэн учраас багш мөн
даалгавраас сурагчийн эзэмшсэн шинжлэх ухаанч арга барилын чадварыг үнэлж, дүгнэлт хийх
боломжтой
Даалгавар 1, 2а, 2b нь мэдлэг ойлголтыг
Даалгавар 3, 4 нь туршилтыг төлөвлөх, гүйцэтгэх чадварыг
Даалгавар 5, 6, 7 нь баримт нотолгоо гаргах, тайлагнах чадварыг
Даалгавар 8 нь баримт нотолгоо ба үр дүнг үнэлэх чадварыг илрүүлэхээр зохиогдсон.
Хэрвээ тухайн суралцагч өөрийн үнэлгээний рубриктээ нийт даалгаврын 60%-иас илүүг хангалтгүй
гэж сонгосон бол багш тухайн суралцагчид тулгарсан бэрхшээлийг ярилцаж, зөвлөгөө өгч, төсөөтэй
туршилтын ажлыг давтан хийх шаардлагатай.
Харин ангийн нийт суралцагчдын 50%-аас дээш хэсэг нь хангалтгүй гэсэн үнэлгээг сонгосон бол багш
туршилтыг дахин төлөвлөж хийх хэрэгтэй.
XI ангид “Биологийн молекулууд” үнэлгээний нэгжийн суралцахуйн үр дүн 1-ийн “Нүүрс ус” сэдэвт
тохирох үнэлгээний шалгуурыг сонгон, даалгаварт суурилсан суралцахуйн хэлбэрээр сургалтыг
зохион байгуулахад тохируулан явцын үнэлгээний даалгавар зохиосон. Бидний санал болгож буй
эдгээр даалгаврыг ажиллуулах замаар “Биологийн молекулууд” нэгжийн “Нүүрс ус”-ны тухай агуулгыг
судлах явцад суралцагчдын мэдлэг чадварын эзэмшилтийг үнэлэх боломжтой.
• Анги: XI
• Үнэлгээний нэгж: Биологийн молекулууд
• Суралцахуйн үр дүн 1. Сурагч энэ нэгж хичээлийг судалсны дараа биологийн молекулуудын
бүтцийг бүдүүвчээр илэрхийлж, амьд биед гүйцэтгэх үүргийг тодорхойлж чаддаг болно.
• Суралцахуйн үр дүнгийн үнэлгээний шалгуур:
1. Б. Нүүрс ус, уураг, өөх тосны биологийн үүргийг тодорхойлно.
2. Б. Нүүрс ус, уураг, өөх тос үүсэх конденсацийн урвалыг бүдүүвчээр илэрхийлнэ.
XI ангийн “Биологийн молекулууд” нэгжийн явцын үнэлгээний даалгавар
1. глюкоз Амьтны эсэд энергийн эх үүсвэр болон хадгалагдана.
гликоген Флоэмийн хоолойгоор зөөвөрлөгдөнө.
сахароз Ургамлын эсийн ханыг бүтээнэ.
цардуул Ургамлын эсэд энергийн эх үүсвэр болон хадгалагдана.
эслэг Эсийн энергийн эх үүсвэр болно.
Үнэлгээний шалгуур 1. I-II: Нүүрс усны биологийн үүргийг моносахарид, дисахарид,
полисахаридаар жишээлэн тайлбарладаг.
2. а. IX ангид судалсан гомеостазын тухай мэдлэг ойлголтоо сэргээн санаж, доорх схемд тохирох
нүүрс усны төлөөлөгчдийг байрлуулна уу. [3 оноо]
20