Page 15 - Уран зохиол
P. 15

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

               IX анги

                    Суралцахуйн зорилт                             Суралцахуйн үр дүн
                          /кодоор/

                       9.1а,9.2а.,9.2б       Уншсан  зохиолоо  хам  сэдвийн  хүрээнд  мэдэрч,  тусган  хүлээн
                                             авснаа үнэлж дүгнэн илэрхийлж чаддаг болсон байна.
                                             Суралцагч зохиолын далд утга, өгүүлэгдэхүүний бүтэц, үйл явдлын
                                             дарааллын  өөрчлөлт,  хам  сэдэв,  дүрийн  өсөлт,  шад  холбоц,
                9.1б,9.1в,9.1г,9.1д,9.1е,9.1ж
                                             бадаглалыг  задлан  шинжилж;  тайлан  тайлбарлаж  чаддаг  болсон
                                             байна.
                                             Дүр, орчныг хувирган, үйл явдлыг төгсгөн, богино өгүүллэг бичиж
                            9.2в
                                             чаддаг болсон байна.
                            9.3б             Санаа бодлоо илэрхийлэн, дүрмийн дагуу мэтгэлцэж чаддаг болно.
                                             Бие  дааж  уншсан  зохиолоо  бусдад  унших  хүсэл  төрөхүйц,
                            9.3а             сонирхолтой арга хэлбэрээр танилцуулан илтгэдэг.


            2.  Суралцахуйн  зорилтын  үндсэн  агуулгыг  алдагдуулахгүй,  нэмж  хасахгүйгээр  суралцахуйн  үр  дүн
               болгосон бөгөөд энэ хоёрыг ижил түвшинтэй байхаар томьёолсон.
            3.  Суралцахуйн  үр  дүн  нь  сурах  үйл  явцыг  бус  ямар  үр  дүнд  хүрэхийг  хоёрдмол  санаагүй,  шууд
               ойлгогдохоор  тодорхойлсон.  Жишээ  нь:  9-р  ангид  “Дүр,  орчныг  хувирган,  үйл  явдлыг  төгсгөн,
               богино өгүүллэг бичиж чаддаг болсон байна” гэсэн нь сурагчид  зохиолын дүр, орчныг хувирган
               өгүүллэг бичиж сурах ёстой юм байна  гэсэн үр дүнгийн мэдээллийг өгч байна.
            4.  Суралцахуйн  үр  дүн  нь  тухайн  хөтөлбөрийн  хүрээнд  эзэмших  шаардлагатай  хүлээсэн  мэдлэг,
               тусгай болон ерөнхий чадвар, үнэт зүйл, хандлагад чиглэсэн байх ёстой.
            5.  Суралцахуйн үр дүн нь хэмжигдэхүйц, ажиглагдахуйц байх.
            6.  Үнэлгээний шалгуур нь давхцаагүй, нэг нэгнээсээ ялгаатай байх. Жишээ нь:
            “Зохиолын  дүр”  бол  бүхий  л  ангид  байгаа  боловч  агуулгын  гүнзгийрэл,  мэдлэг  чадвар  эзэмших
            ахицаар ялгаатай байна.
                                                          Үнэлгээний шалгуур
                VI анги   Зохиолын дүрийн зорилгыг тодорхойлдог.
               VII анги   Сурагч зохиолын дүрийг тодорхойлж, үнэлж чаддаг.
               VIII анги  Сурагч зохиолын гол ба туслах, сөрөг дүрийг тодорхойлдог.
                IX анги   Зохиолын дүрийн зорилго, зан төрх, холбоо хамаарлаас дүрийн өсөлтийг дүгнэдэг.


            7.  Үнэлгээний  шалгуур  нь  боловсролын  түвшин,  анги,  судлагдахуун  бүрээр  залгамж  холбоотой,
               эрэмбэ  ахисан  байх.  Дээрх  хүснэгтээс  тодорхойлдог,  тодорхойлж  үнэлдэг,  дүрийн  өсөлтийг
               дүгнэдэг гэх мэтчилэн анги бүрийн үнэлгээний шалгуурын үйл үгийг ажиглаж, үнэлж дүгнэхдээ ч
               нарийн анзааран хэрэглэнэ.

            “Суралцахуйн  зорилт  ба  суралцахуйн  үр  дүн”-г  хэрэгжүүлэх  талаар    зургаадугаар  ангийн  Уран
            зохиолын хичээлийн жишээгээр тайлбарлая.
            Суралцахуйн  зорилтод  үндэслэсэн  СУРАЛЦАХУЙН  ҮР  ДҮН  нь:  “Сурагч  уншсан  зохиолоос  ойлгосон,
            тусган хүлээж авсан зүйлээ соёлын хам сэдвийн хүрээнд илэрхийлж чаддаг болсон байна”










                                                                                                          11
   10   11   12   13   14   15   16   17   18   19   20