Page 14 - Уран зохиол
P. 14

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

            1.  Сургалтын  хөтөлбөрийн  агуулгаас  хэд  хэдэн  суралцахуйн  зорилтыг  нэгтгэж  ерөнхийлсөн.
               Жишээ нь:  VI анги
                  Суралцахуйн зорилт                             Суралцахуйн үр дүн
                        /кодоор/
                                         Сурагч  уншсан  зохиолоос  ойлгосон,  тусган  хүлээж  авсан  зүйлээ
                6.1а.                    соёлын хам сэдвийн хүрээнд илэрхийлж чаддаг болсон байна.

                                         Сурагч  уншсан  зохиолын  бүтэц-агуулга,  хэл-уран  дүрслэл,  сэдэв-гол
                6.1б.,6.в.,6.1г.,6.1д.,6.1е.  санаа,  үйл  явдал  өрнөсөн  орчин,  дүрийг  тодорхойлж  чаддаг  болсон
                                         байна.
                                         Сурагч  шүлэглэсэн  зохиолын  онцлогт  тохирсон  шад  мөрийг  зохиож
                6.1ж.,6.2в.,6.3б.        чаддаг болсон байна.
                                         Сурагч цээжилсэн шүлэг, зохиолоо уран уншдаг болсон байна.
                6.2а.,6.2б.,6.3а.        Уншсан зохиолоос ойлгосноо амаар болон бичгээр илэрхийлдэг болсон
                                         байна.

               VII анги

                  Суралцахуйн зорилт                             Суралцахуйн үр дүн
                        /кодоор/
                                         Ардын  аман  зохиолыг  мэдэрч  ойлгон,  тусгаж  хүлээж  авах,  үндэсний
                          7.1а.          хэл соёл, ёс заншлыг хүндэтгэн суралцаж эх оронч үзэл хандлагатай
                                         болно.
                                         Сурагч зохиолын бүтэц - агуулга, хэл найруулга - дүрслэл, сэдэв - гол
                7.1б.,7.1г.,7.1в.,7.1д,7.1е  санаа, үйл явдал өрнөсөн орчин, дүрийг задлан шинжилж чаддаг болно.
                                         Уншсан зохиолын сэдэв, гол санаа, дүр дүрслэлийн талаарх мэдрэмж

                     7.2а.,7.2б.,7.2в.   сэтгэгдэлдээ  дүр,  орчин,  харилцан  яриа  оруулан  уран  дүрслэл
                                         ашиглан зохиож бичиж чаддаг болно.
                                         Зохиолын үг хэллэг, уран дүрслэл ашиглан, дүрийг сонирхолтой сэтгэлд
                       7.3а.,7.3б.       хүрэхээр ярьж /дүрд тоглож/ чаддаг болно.

                          7.1ж.          Сурагч шүлэглэсэн зохиолын шад холбоцыг тайлбарлаж чаддаг болно.
               VIII анги

                  Суралцахуйн зорилт
                        /кодоор/                                 Суралцахуйн үр дүн
                                         Сурагч   зохиолыг  уншин соёл  түүх,  нийгмийн  хүрээнд  мэдэрч, тусган
                       8.1.а.,8.3.б      хүлээж  авахдаа  зохиолд  дэвшүүлсэн  асуудлын  талаар  санаа  бодлоо
                                         илэрхийлдэг болсон байна.
                                         Уншсан зохиолын агуулга, дэвшүүлсэн асуудлын талаар мэдэрч, тусгаж
                 8.1б., 8.1в., 8.1г., 8.1д.,   авснаа илэрхийлэхдээ үг хэллэг, уран дүрслэл, эшлэл ашиглан сэтгэл
                          8.1е.          татахаар ярьж чаддаг.
                     8.2а.,8.2б.,8.2в.   Богино хэмжээний өгүүллэг зохиож чаддаг болсон байна.
                       8.3а.,8.1ж.       Сурагч шүлэглэсэн зохиолын шад холбоц, хэмнэлийн тухай тайлбарлан
                                         уран уншиж чаддаг болно.









             10
   9   10   11   12   13   14   15   16   17   18   19