Page 11 - Уран зохиол
P. 11

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

















                                                       Хоёр. Шалгуурт
                                                       суурилсан үнэлгээ








                                              2.1.   Нэгж хичээл ба үнэлгээний нэгж
                                              НЭГЖ  ХИЧЭЭЛ,  ҮНЭЛГЭЭНИЙ  НЭГЖ  хоёр  нь  өөр  ойлголт
                                              гэдгийг  ойлгох  нь  чухал.  Бид  суралцахуйн  зорилтод  үндэслэн
                                              суралцахуйн  үр  дүнгийн  үнэлгээний  шалгуурыг  боловсруулсан
                                              юм.    Суралцахуйн     үр    дүнгийн    үнэлгээний    шалгуурт
                                              /ГҮЙЦЭТГЭЛИЙН  ХҮРЭХ  ТҮВШИН/  Блумын  таксономийн  танин
                                              мэдэхүйн  түвшнийг  баримталсан.  Тэгэхээр  онолын  ойлголтоо
                                              гүнзгийрүүлэхийн  тулд  түүнтэй  холбоотой  ойлголт,  ухагдахууныг
                                              уншиж,  ойлголтоо  сайжруулах  нь  энэхүү  үнэлгээний  шалгуур
                                              зөвлөмжийг хэрэгжүүлэхэд илүү дөхөм байх болно.
                                              НЭГЖ ХИЧЭЭЛ:
                                              Суурь  боловсролын  уран  зохиолын  хичээлийн  хөтөлбөрийн
                                              агуулга нь:
                                                Унших
                                                Бичих
                                                Ярих-сонсох айтай. Ай тус бүр нь зорилттой.

                                              Мөн  тухайн  ангийн  “Уран  зохиол”-ын  сурах  бичигт  зохиолын
                                              төрөл  зүйл  /домог,  аман  яруу  найраг,  шүлэг,  өгүүллэг  гэх  мэт/-
                                              ээр  юм  уу,  эсвэл  эртний  уран  зохиол,  орчин  үеийн  яруу  найраг,
                                              орчин  үеийн  хүүрнэл  зохиол,  гадаадын  уран  зохиол  гэх  мэт
                                              дарааллын онцлогийг харгалзсан байдаг. Ихэвчлэн сурах бичгийн
                                              агуулгад  тулгуурлан  нэгж  хичээлийг  төлөвлөж,  түүндээ  унших,
                                              бичих,  ярих,  сонсох  чадварыг  багтааж  нэгжилдэг.  Жишээ  нь:
                                              ЕБС-ийн  сургалтын  төлөвлөгөөнд  8-р  ангийн  Уран  зохиолын
                                              хичээлийг  долоо  хоногт  2  цаг,  жилд  66  цаг  заахаар  тусгаснаас
                                              “Уран  зохиол  VIII”  сурах  бичгээр  баримжаалсан  нэгж  хичээлийн
                                              хуваарилалтыг авч үзье.












                                                                                                           7
   6   7   8   9   10   11   12   13   14   15   16