Page 10 - Уран зохиол
P. 10

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

               зүйлсийг  хамгаалсан  сэдэвтэй,  цагийн  шалгарлыг  давж  үнэлэгдсэн,  найруулгын  хувьд  үлгэр
               жишээ зохиолуудаас судалдаг.
              Мөн өрнө дорнын нийгэм соёлын олон янз байдлыг тусгасан, хүний эрх, эрх чөлөө, ёс суртахууны
               суурь үнэт зүйлсийг хамгаалсан сэдэвтэй, шилдэг бүтээлээс уншдаг.
              Монголын  болон  гадаадын  зохиолоос  уншиж,  түүх,  нийгэм,  соёлын  хам  сэдвийн  хүрээнд  тусган
               эргэцүүлэх  замаар  мэдлэг  ойлголт  эзэмшүүлж,  задлан  шинжлэх  арга  барилтай,  мэдрэмжтэй,
               сэтгэгч, хүмүүнлэг уншигчийг төлөвшүүлэхийг зорьдог.
              Зохиолыг  бүрэн  эхээр  уншин,  сэдэв,  өгүүлэгдэхүүн,  дүр,  орчин,  хэл  найруулгын  онцлогийг
               тодруулж  уншигчийн  тайлал  тайлбар,  ярих  чадварыг  хөгжүүлдгээрээ  бусад  судлагдахуунаас
               ялгардаг онцлогтой.
              Суралцахуйн  зорилтод  тулгуурласан  суралцахуйн  үр  дүн  нь  бүхэллэг  бөгөөд  нэгж  хичээл
               бүрээр  дахин  давтан  хэрэгжихээр  томьёологдсон.  Тухайлбал:  6.1б,6.в,6.1г,  6.1д,6.1е,  7.1б,7.1г,
               7.1в,7.1д,7.1е, 8.1б,8.1в,8.1г,8.1д,8.1е, 9.1б,9.1в,9.1г,9.1д,9.1е,9.1ж
              Нэгж /сургалтын тодорхой үйл ажиллагаа явуулсны/ хичээлийн дараа зорилгодоо хүрсэн эсэхийг
               тогтоохын тулд сурагч бүрийн чадвар, дадал, хандлага, мэдлэг чадварын ахиц амжилтыг тооцдог.
               Сурагчийг  үнэлж  дүгнэхдээ  зохиолыг  тусган  хүлээн  авснаа  амаар  буюу  бичгээр  илэрхийлж  буй
               чадварыг;  зохиолыг  задлан  шинжлэх  арга  барил  эзэмшсэнийг;  шүлэглэсэн  зохиолын  онцлогийг
               таних, санаа бодлоо илэрхийлэн мэтгэлцэх чадвар зэргийг үнэлдэг.
            Уран  зохиолын  хичээл  сургалтын  үр  дүнг  үнэлэх  шалгуурыг  боловсруулахдаа  суурь  боловсролын
            хөтөлбөрийг үндэслэл болгосон. Ингэхдээ:
              Тодорхой зорилго чиглэлтэй байх
              Шалгалтын агуулга нь судалсан зүйлийн агуулгын түвшинд таарч байх
              Нас, сэтгэхүй, хувийн онцлогт тохирсон арга хэлбэртэй байх
              Уян хатан байх
              Шударга, ил тод, ойлгомжтой байх
              Шалгалт тасралтгүй, систем дэс дараалалтай байх
              Судалсан зүйлийн агуулгыг бүрэн хамарсан байх
              Үнэлгээ бодитой, үнэн байх
              Шинжлэх ухааны үндэстэй байх зэрэг сургалтын болон үнэлгээний зарчмуудыг баримталсан.






































             6
   5   6   7   8   9   10   11   12   13   14   15