Page 13 - Уран зохиол
P. 13

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

            IX анги
              Aгуулгын ай   №              Үнэлгээний нэгж              Холбогдох суралцахуйн зорилтын код
             Унших              Зохиолыг уншиж ойлгох                  9.1а, 9.2а, 9.2б
             Бичих              Зохиолыг задлан шинжлэх                9.1б, 9.1в, 9.1г, 9.1д, 9.1е, 9.1ж
             Бичих              Богино өгүүллэг бичих                  9.2в
             Ярих,сонсох        Санаа бодлоо илэрхийлэн мэтгэлцэх      9.3б
             Ярих,сонсох        Уншсан зохиолоо танилцуулан илтгэх     9.3а

            Ийнхүү үнэлгээний нэгжийг тогтоохдоо дараах зарчмыг баримталсан. Үүнд:
              Сургалтын  хөтөлбөрийн  өөр  өөр  агуулгын  айн  ижил  төрлийн  зорилтуудыг  хооронд  нь  нэгтгэж
               суралцахуйн нэг үр дүн болгосон. Жишээ нь:

                                 Суралцахуйн зорилт                             Суралцахуйн үр дүн
                7.2а. Уншсан зохиолын сэдэв, утга санаа, дүрээс төрсөн
                мэдрэмж, сэтгэгдлээ бичих                              Уншсан  зохиолын  сэдэв,  гол  санаа,
                7.2б.  Уншсан  зохиолд  дүр,  орчин  нэмэх,  харилцан  яриа  дүр  дүрслэлийн  талаарх  мэдрэмж
                оруулах зэргээр үйл явдлыг дэлгэрүүлж бичих            сэтгэгдлээ   бичихдээ   дүр,   орчин,
                7.2в.  Ерөөл,  магтаалын  шүлэглэлийн  туршлага,  уран   харилцан  яриа  оруулан  уран  дүрслэл
                дүрслэл (адилтгал, зүйрлэл)-ийн аргаас суралцан, шүлэг   ашиглан зохиож бичиж чаддаг болно.
                зохиох

               Энэ нь 7-р ангийн “Мэдрэмж сэтгэгдлээ бичих” буюу “Үнэлгээний нэгж-3”-г бий болгосон.
              Дахин давтах шаардлагагүй агуулгыг тус тусад нь үнэлгээний нэгж болгосон. Жишээ нь: IX ангид
               “Санаа  бодлоо  илэрхийлэн  мэтгэлцэх”  үнэлгээний  нэгжид  “Санаа  бодлоо  илэрхийлэн,  дүрмийн
               дагуу  мэтгэлцэж чаддаг болно” гэсэн шалгуурыг ээлжит хичээл бүрд хэрэглээд байх боломжгүй.
              Унших,  бичих  суурь  чадвар  нь  үргэлжилсэн  үйлээр  хэрэгждэг  тул  “Зохиолыг  уншиж  ойлгох”,
               “Зохиолын задлан шинжлэх” нэгжийн шалгуур үзүүлэлтүүд дахин давтагдана.
              Суурь  боловсролын  түвшинд  зохиолыг  задлан  шинжлэх  арга  зүйг  эзэмшүүлэх  нь  чухал  учраас
               суралцахуйн ихэнх зорилтыг “Зохиолыг задлан шинжлэх” нэгжид нэгтгэсэн.
              Үйлийн  дарааллыг  баримталсан.  Зохиолыг  уншиж  ойлгосны  дараа  санаа  бодлоо  илэрхийлэх,
               задлан  шинжлэх, илтгэх, мэтгэлцэх гэх мэт.
              Түүнчлэн үнэлгээний нэгжийн шалгуур тус бүрийг нэгж, ээлжит хичээлд ижил хэрэглэх боломжгүй
               бөгөөд  соёл,  түүх,  нийгмийн  хам  сэдвийн  хүрээнд  мэдэрч,  тусган  хүлээн  авч  ойлгосны  дараа
               тохирох  шалгуурыг сонгож хэрэглэнэ.

            2.2.   Суралцахуйн зорилт ба суралцахуйн үр дүн

            Суралцахуйн зорилт бол сурагчдын тухайн хичээлээр судалж эзэмших мэдлэг, чадварын илэрхийлэл
            юм.  VIII  ангид  унших-8,  бичих-3,  ярих-сонсох-2,  бүгд  -13  суралцахуйн  зорилт  байгаа  болно.  Анги
            бүрээр  товчоолж харьцуулбал:

                       Агуулга             Унших             Бичих         Ярих-сонсох         Нийт
                    VI анги                   7                3                2               12
                    VII анги                  7                3                2               12
                    VIII анги                 8                3                2               13
                    IX анги                   7                3                2               12
                    Нийт                     29               12                8               49
            Суралцахуйн  үр  дүн:  Тухайн  хөтөлбөрийн  төгсгөлд  сурагчдын  олж  авах  ёстой  мэдлэг,  ур  чадвар
            яагаад тэдэнд ашигтай болохыг ойлгоход нь туслах зорилготой.
            Дараах шаардлагад үндэслэн суралцахуйн үр дүнг тодорхойлсон.



                                                                                                           9
   8   9   10   11   12   13   14   15   16   17   18