Page 14 - Түүх
P. 14
ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ
Нэр томьёо Тайлбар
Өнгөрсөн үеийг тайлбарлах, жишээлбэл тодорхой хүн, үйл явдал, өрнөлийг
Түүхийн тайлбар холбоо хамаарал, учир шалтгаанд нь, хэд хэдэн эх сурвалжийг шинжлэх замаар
хийх өөрийн дүгнэлт, байр суурийг оролцуулан тайлбарлах. Түүхийн зарим үйл
(interpretation; явдлыг хэд хэдэн янзаар тайлбарладаг. Энэ нь түүхчид өөр, өөр эх сурвалж
interpret) хэрэглэсэн, өөр, өөр асуултууд асуусан, тухайн үйл явдалд ялгаатай үзэл
бодлоор хандсантай холбоотой.
Сайжруулах Чанарыг сайжруулах, эсвэл илүү тодорхой болгох үүднээс өөрчлөлт хийх,
хувиргах, зохилдуулах
Түүхийн үүднээс авч үзвэл байр суурь гэдэг нь үйлдэл, үйлд баримтлах итгэл
үнэмшил, санаа бодлын цогц, эсхүл ертөнцийг үзэх үзэл юм. Байр суурь нь
хүн, эсхүл хэсэг бүлгийн нас, хүйс, туршлага, шашин соёл, угсаа гарал, итгэл
Байр суурь үнэмшил болон оюуны чадавх зэргээс шалтгаалах бөгөөд тэдний ертөнцийг
үзэх үзэл, үзэл бодол, үнэ цэн, үйлдлийг тодорхойлж байдаг. Байр суурийн хоёр
хэлбэр байна. Үүнд:
- Хүмүүсийн үзэл бодол, байр суурь
- Өнгөрсөн болон одоо үеийн үйл явдал, үзэгдлийг харах байр суурь
Илтгэх Тодорхой сэдвээр мэдээлэх, тодорхой сэдвийг хөндөх, ялангуяа дүрс, зураг, цахим
өгөгдөл, үзүүлэн гэх мэтээр баяжуулсан байх.
Түүхийн үүднээс анхдагч эх сурвалж гэдэг нь тухайн судалж буй цаг хугацаанд
бүтээгдсэн, бичигдсэн эд зүйл, баримт бичиг юм. Жишээлбэл, тодорхой үйл
явдал болж байх үед, эсвэл дөнгөж дараах нь бүтээгдсэн, бичигдсэн. Үүнд:
Анхдагч эх хууль, гэрээ, хэлцэл гэх мэт албан ёсны бичиг баримтууд, өдрийн тэмдэглэл,
сурвалж
захидал, гэрэл зураг, видео бичлэг, хувь хүний бичиг баримт, эд өлгийн зүйлс,
амаар ярьсан түүх зэрэг орно. Өнгөрсөн цаг үетэй холбогдолтой асуултад
хариулахын (асуудлыг шийдэх) тулд эдгээр анхдагч эх сурвалжуудад шинжилгээ
хийдэг (эх сурвалж, хоёрдогч эх сурвалжийг харна уу).
Үйл явц Тодорхой арга аргачлалын дагуу бэлтгэх, сайжруулах, хоорондоо харилцан
уялдаатай, эхэлснээс дуусах хүртэлх алхмаар харуулах
Холбогдолтой, Логик уялдаа холбоо хамааралтай.
нийцтэй
Түүхийн үүднээс хоёрдогч эх сурвалж гэдэг нь тухайн судалж буй цаг хугацаанаас
Хоёрдогч эх хойш бүтээгдсэн, ихэнх тохиолдолд анхдагч эх сурвалжийг ашиглаж, эш
сурвалж татан бүтээсэн, тодорхой байр сууринаас тайлбарласан эх сурвалжийг хэлнэ.
Жишээлбэл, түүхчдийн бичсэн бүтээлүүд, толь бичиг, баримтат кино, түүхэн сурах
бичиг, вэб хуудсууд (эх сурвалж, анхдагч эх сурвалжийг харна уу).
Дараалалд Тодорхой дараалалд оруулах. Түүхийн үүднээс дараалалд оруулах гэдэг нь он
оруулах
цагийн дараалалд оруулах багтана.
Том зургаар харвал, нийгэм, эсвэл хүмүүсийн хувьд чухал үр дагавар авчирсан,
Ач холбогдол
тодорхой хугацаанд үргэлжилсэн, одоо үетэй холбоотой өнгөрсөн үеийн үйл
явдал, түүхэн үеийн талаарх байр суурь болон үзэл санаа
Өнгөрсөн үеийг судлахад хэрэглэгдэх бичигдсэн буюу бичигдээгүй аливаа
хэрэглэгдэхүүн Жишээлбэл, зоос мөнгө, гэрэл зураг, захидал, булшны чулуу,
Эх сурвалж
барилга, сийрүүлсэн хуулбар, тодорхой лавлагаанд үнэ цэнтэй байх аваас тухайн
эх сурвалж баримт нотолгоо болж хувирна. (анхдагч эх сурвалж, хоёрдогч эх
сурвалжийг харна уу).
Эхийн тогтсон хэлбэр, хүлээн зөвшөөрөгдсөн байдал нь бидэнд янз бүрийн
зорилгоор, янз бүрийн харилцагчидтай үр өгөөжтэйгөөр холбоо харилцаа
Эх/текст тогтоож, бусадтай харилцахад тусалдаг. Эх нь амаар, бичгээр, хосолсон, хэвлэмэл
эсвэл цахим хэлбэрээр байж болно. Хосолсон эх нь хэлийг харилцаа холбооны
бусад системтэй (хэвлэмэл, харагдах дүрс, дуу эгшиг, хэлсэн үг, хальс эсвэл
компьютер дээр буулгасан медиа) холбосон байдлыг хэлнэ.
10