Page 13 - Түүх
P. 13

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

            Хүснэгт 3. Үнэлгээний зарим нэр томьёоны тайлбар

                Нэр томьёо                                        Тайлбар
             Оновчтой          Нарийвчилсан, тодорхой, стандарт, дүрэм, журам болон бусад баримтын дагуу, бүх
                               талаар зөв байх
             Шинжилгээ         Утга  учир,  уялдаа  холбоог  олж  тогтоох,  зүй  тогтол,  адил  болон  ялгаатай  талыг
             (анализ) хийх     илрүүлэхийн тулд бүх талыг нарийвчлан харгалзаж үзэх
                               Тухайн түүхэн болон нийгмийн үйл явдалд гол нөлөө үзүүлсэн, улс орны дотоод
             Хүчин зүйлс
                               болон гадаад улс, дэлхий дахинд болсон, өрнөсөн үйл явдал.
             Учир шалтгаан,    Түүхчид цаг хугацааны туршид, богино болон урт хугацааны үйл явдлын хэлхээ,
             үр дагавар        гинжин өрнөлийг тогтооход хэрэглэдэг.
             Өөрчлөлт болон    Түүхийн  өөрчлөлт  болон  үргэлжилсэн  байдал  нь  цаг  хугацааны  явцад
             үл тасрах/        шинэчлэгдэж, өөрчлөгдсөн болон уламжлагдан ирсэн зан заншил, зан үйл, үзэл
             үргэлжилсэн       санаа зэрэг байдаг. Тухайлбал, уламжлал, зан заншил нь өнгөрсөн үед, тодорхой
             байдал            хүчин  зүйлсийн  нөлөөгөөр  бий  болсон  боловч  тодорхой  цаг  хугацааны  туршид
                               хэвээр хадгалагдан үлдсэн байдаг.
                               Өнгөрсөн үед бий болсон, бүрэлдэн тогтсон боловч түүхийн цаг хугацааны явцад
             Өөрчлөлт
                               сайжирсан, хувьсан болон хувирган өөрчилсөн байдал
             Цаг тоолол
             (түүхэн цаг       Цаг  хугацааг  судлах:  Түүхийн  үүднээс,  цаг  тоолол  нь  үйл  явдал,  өрнөлийг  цаг
             хугацаа)          хугацааны дэс дарааллаар нь харах, ойлгох явдал юм.
             Харьцуулалт       Аливаа зүйлс хоорондоо адил төстэй, эсвэл ялгаатай байгааг багцаалах, хэмжих,
                               тэмдэглэх
             Өргөн хүрээтэй    Холбогдох бүх хүчин зүйлсийг багтаасан, нарийвчилсан, ул суурьтай
             Тодорхойлох;      Түүхийн үйл явдал, тэдгээрийн шинж чанарыг дүрслэх, илэрхийлэх
             тайлбарлах
             Нарийвчлал,       Тухайн үйл явдалд холбогдох зүйлийг болон цаг хугацаа зэргийг оролцуулах
             нарийвчилсан
             Боловсруулах      Дэлгэрүүлж, өргөжүүлж, нарийвчлах үйл явц.
                               Хүмүүсийн сайн сайхны тулд эдийн засаг, нийгэм, улс төрийн хүрээнд дэвшилтэт
             Хөгжил
                               өөрчлөлт хийх, гарах (өөрчлөлтийг харна уу).
             Ялган таних       Бүх талыг нь харгалзсан сонголт хийхийн тулд сайтар тунгаан бодсон байх
                               Бүдүүвчлэх,  дүрслэх,  бичих  зэрэг  арга  хэлбэрээр  тухайн  үйл  явдлыг  найруулах,
             Зураглах
                               бүтээх
             Баримт нотолгоо   Түүхэн үйл явдлыг сэргээн бүтээх үүднээс түүхэн эх сурвалжаас илрүүлж  болох
                               зүйлс (эх сурвалж, анхдагч болон хоёрдогч эх сурвалжийн харна уу).
             Тайлбарлах
             (explanation;     Ойлголт,  учир  шалтгааны  талаарх  мэдлэгээ  хэрэглэж,  баримт  жишээтэйгээр
             explain)          мэдээлэх
             Хэсэгчилсэн,      Уялдаа холбоотой бус, бүрэн бус, нөхцөл байдалд тааруулж хэрэглээгүй.
             хагас, дутуу
                               Өнгөрсөн  үед  болсон  үйл  явдлыг  ойлгох  зорилгоор  хийж  буй  судлах  үйл  явц.
             Шинжлэн судлах    Энэ нь асуулт асуухаас эхлэн эх сурвалжийг олж илрүүлэн, анализ хийх, баримт
             (түүхэн)
                               нотолгоо,  мэдээлэлд  суурилан  өнгөрсөн  үеийн  талаар  тайлбар  боловсруулах
                               хүртэлх цогц үйл ажиллагаа

             Түүхэн үг хэллэг,   Түүх  судлалд  хэрэглэдэг  өнгөрсөн  үеийн  хийсвэр  шинж  чанар,  мөн  чанарыг
             ухагдахуун        илэрхийлсэн  үг,  хэллэг  (колоничлол,  хувьсгал,  империализм,  ардчилал),  эсвэл
                               илүү  тодорхой  шинж  чанарыг  илэрхийлсэн  үг,  хэллэг  (пирамид,  гладиатор,  сүм
                               хийд, хадан сууц гэх мэт).
             Тогтоох, олж      Хэн, юу, хэзээ гэдгийг олж тогтоох
             тогтоох


                                                                                                           9
   8   9   10   11   12   13   14   15   16   17   18