Page 16 - Түүх
P. 16

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

            зохиох,  бүдүүвч,  газрын  зураг  дээр  алдаатай  боловч  ажилласан  байна.  Энэ  нь  тухайн  сурагчийн
            идэвх  зүтгэлийг  харуулахын  зэрэгцээ  багш  тухайн  сурагчийг  цаашид  хэрхэн  дэмжиж
            ажиллах талаарх мэдээллийг авна.
            Даалгавар  бүр  хоорондоо  СҮД-ийн  шалгууртай  холбоотой  4-8  ажилтай  байхаар  боловсруулсан
            бөгөөд  сурагчид  эхний  ажлуудыг  гүйцэтгэсний  үндсэн  дээр  сүүлийн  ажлыг  гүйцэтгэж,  СҮД-ийн
            шалгуурыг  хангаж  чадаж  буй  эсэхээ  харуулна.  Аль  ч  даалгаврын  эхний  ажлуудыг  явцын  үнэлгээнд,
            сүүлийн  даалгаврыг  эцсийн  үнэлгээнд  ашиглаж  болох  бөгөөд  үүнийг  сурагчдын  түвшин,  сургалтын
            цаг хугацааг харгалзан багш шийднэ.


            2.1 СУУРЬ БОЛОВСРОЛ

            Анги:                 YII
            Үнэлгээний нэгж:      Монголын нийгэм, соёл

            Даалгавар 1.
            Үнэлгээний нэгж     Монголын нийгэм, соёл

            Суралцахуйн үр дүн YI-XY зууны монгол улсуудын  төр, нийгэм, соёл нь цаг хугацааны явцад хэрхэн
                                өөрчлөгдөн хөгжсөнийг холбогдох эх сурвалжид тулгуурлан тодорхойлно.
            Суралцахуйн үр      Их  Монгол  улс  болон  Монголын  эзэнт  гүрний  төр  нийгмийн  (төрийн,  засаг
            дүнгийн шалгуур     захиргааны зохион байгуулалт) зохион байгуулалтыг тайлбарладаг.

            Даалгавар  нь  сонгох,  Газарзүйн  зурагтай  ажиллах,  бүдүүвч  хийх  болон  тайлбар  бичих  ажил
            бүхий  8  даалгавартай.  Эдгээр  даалгаврууд  хоорондоо  холбоотой  ба  сурагчид  эхний  7  даалгаврыг
            гүйцэтгэсний  үндсэн  дээр  Их  Монгол  улс  болон  Монголын  эзэнт  гүрний  төр  нийгмийн  (төрийн,
            засаг  захиргааны  зохион  байгуулалт)  зохион  байгуулалтыг  тайлбарлаж  чадаж  буй  эсэхийг  8  дахь
            даалгаврын гүйцэтгэлээр илрүүлэхээр боловсруулсан болно.

            Хүснэгт 4. Даалгаврын зорилт


                                 -  Эх сурвалж, баримтаас мэдээлэл олж авч чадсан эсэхийг илрүүлнэ.
                 Даалгавар       -  Засаг  захиргааны  аравтын  тогтолцоо  Хүннү  улсын  үеэс  уламжлагдан
               1) 1-4, 2) 5, 3) 6  ирснийг сэргээн санаж байгаа эсэхийг тогтооно.
                                 -  Тухайн агуулгын хүрээнд тайлбар хийхдээ олж авсан мэдээллээ ашиглана.

                                 -  Засаг  захиргааны  тогтолцоог  бүдүүвчээр  харуулж  чадаж  буй  эсэхийг
                 Даалгавар        илэрхийлэх  ба  бүдүүвчийг  хийхдээ  сурагч  тухайн  тогтолцоог  тайлбарлаж
                    3) 7
                                  байдгийг анхаарах хэрэгтэй.

                                 -  Өгсөн загвар, үгсийг  ашиглан нөхөн бичих замаар тайлбар бичнэ.
                 Даалгавар       -  Эх сурвалжийн мэдээ болон даалгаврын гүйцэтгэлээ ашиглан Их Монгол улс
                    4) 8          болон Монголын эзэнт гүрний төрийн, засаг захиргааны зохион байгуулалтын
                                  талаар тайлбарлаж буй эсэхийг илрүүлнэ.

            Гүйцэтгэлийн түвшин: БҮТ-өөс боловсруулсан “Түүхийн хичээл, сургалтын үр дүнг үнэлэх шалгуур”-аас
            авав.













             12
   11   12   13   14   15   16   17   18   19   20   21