Page 15 - Түүх
P. 15
ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ
Хоёр. Үнэлгээний шалгуурыг
ашиглан нэгжийн үр дүнг
илрүүлэх үнэлгээний
даалгавар
Багш нар үнэлгээний нэгжид харгалзах СҮД, түүний шалгуур болон
шалгуур тус бүрийн хувьд тодорхойлсон гүйцэтгэлийн түвшний
үзүүлэлтийг ашиглан хичээлийн жилийн сургалтын төлөвлөгөөний
дагуу төлөвлөсөн нэгжийн, явцын, үр дүнгийн үнэлгээнд ашиглах
даалгаврыг боловсруулах боломжтой. Зөвлөмжийн энэ хэсэгт
нэгдүгээр хэсгээр танилцуулсан СҮД-ийн шалгуур, гүйцэтгэлийн
түвшний үзүүлэлтийн дагуу суурь (YII анги) болон бүрэн дунд (XI
анги) боловсролын түвшин бүрд нэг ангийг сонгон боловсруулсан
жишиг даалгаврыг танилцуулж байна.
Сурагчдын гүйцэтгэлийн түвшний үзүүлэлтийг даалгавар бүрээр
тодорхойлсон бөгөөд үүнийг СҮД, түүний гүйцэтгэлийн түвшин,
мөн нэр томьёоны тайлбараас тодруулан харж хэрэглэхийг зөвлөж
байна. Тухайлбал, YII ангийн Монголын нийгэм, соёл үнэлгээний
нэгжид СҮД-ийн шалгуурыг “Их Юань, Алтан Ордон, Цагадайн
болон Ил Хаант Улс нь Монголчуудын байгуулсан улс болохыг
түүхэн эх сурвалж ашиглан тодорхойлдог” гэж тодорхойлно.
Иймээс сурагч гүйцэтгэлийн аль ч түвшинд эх сурвалжийг
шинжлэн ялгаатай, төсөөтэй шинж чанарыг илрүүлсэн үр дүнгээ
хэрэглэн эдгээр улс нь монголчуудын байгуулсан улс болохыг
дүрслэх, илэрхийлэх юм.
Сурагчид даалгаврыг “бүрэн, зөв, оновчтой” хийсэн нь гүйцэтгэлийн
IY түвшний үзүүлэлтийг хангаж байгаа бөгөөд “бүрэн, зөв,
оновчтой” тухайн даалгаварт өгсөн түүхэн үйл явдалд холбогдох
түүхэн хүмүүс, газар нутаг, цаг хугацаа зэргийг оролцуулан
нарийвчлан авч үзэж, тодорхой, эх сурвалж, баримтын
дагуу бүх талаар зөв гүйцэтгэсэн байна. Харин III түвшний
гүйцэтгэлийн хувьд нарийвчлан авч үзээгүй, тодорхой биш
боловч ерөнхийд нь бүгдийг гүйцэтгэсэн байна. II түвшний
гүйцэтгэл нь сурагч тухайн даалгаврыг хэсэгчилсэн, хагас,
дутуу, алдаатай хийсэн байдлаар илэрнэ. Өөрөөр хэлбэл,
сурагч тухайн даалгаврыг гүйцэтгэхдээ баримт, эх сурвалжийг
ашиглаагүй ба уялдаа холбоотой бус, бүрэн бус, зарим нь алдаатай
байна. I түвшний гүйцэтгэлтэй сурагчийн хувьд даалгавар тус
бүрийн өгсөн түүхэн нэр томьёо, ойлголтыг оруулсан өгүүлбэр
11