Page 12 - Түүх
P. 12

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

                                        Зураг 3. СҮД-ийн шалгуур болон гүйцэтгэлийн түвшний үзүүлэлтийн жишээ

















                   Эх сурвалж. БҮТ-өөс боловсруулсан “Түүхийн хичээл сургалтын үр дүнг үнэлэх шалгуур”-аас авав.

            Багш  нар  СҮД-ийн  шалгуур  болон  шалгуурын  гүйцэтгэлийн  түвшний  үзүүлэлт  хоорондын  холбоо,
            танин  мэдэхүйн  түвшинг  анхаарах  хэрэгтэй.  Тухайлбал,  СҮД-ийн  шалгуур  нь  “Их  Монгол  улс  болон
            Монголын  эзэнт  гүрний  төр  нийгмийн  (төрийн,  засаг  захиргааны  зохион  байгуулалт)  зохион
            байгуулалтыг  тайлбарладаг.”  гэсэн  бол  гүйцэтгэлийн  бүх  түвшинд  “тайлбар  хийх”  үзүүлэлт  байх
            ёстой. Харин СҮД-ээр сурагч түүхэн үйл явдал, тухайн нөхцөл байдал зэргийг “тайлбарладаг” болсон
            байх  ба  гүйцэтгэлийн  үзүүлэлтийг  “нэрлэдэг,  жагсаадаг”  гэсэн  бол  энэ  нь  СҮД-ийн  шалгуур  болон
            гүйцэтгэлийн  үзүүлэлтийн  түвшин  зөрчилдсөн  байна.  Өөрөөр  хэлбэл,  СҮД  нь  танин  мэдэхүйн  аль
            түвшинд тодорхойлогдсон байна, гүйцэтгэлийн үзүүлэлт нь тухайн түвшинд байхаар боловсруулсныг
            анхаарах хэрэгтэй.
            СҮД-ийн  шалгуур  болон  гүйцэтгэлийн  түвшний  үзүүлэлт,  боловсруулсан  даалгаврын  уялдаа  холбоог
            дараах жишиг даалгавруудаар харуулахыг хичээлээ.
            СҮД-ийн  шалгуурын  дагуу  даалгавар  боловсруулах,  сурагчдын  гүйцэтгэлийг  үнэлэхдээ  тухайн
            шалгуур  болон  гүйцэтгэлийн  үзүүлэлттэй  холбоотой  нэр  томьёог  нэгэн  утгаар  хэрэглэх  нь  чухал.
            Тухайлбал,  түүхийн  хичээлээр  сурагчдын  хүрсэн  байх  нэг  гол  үр  дүн  бол  түүхэн  үйл  явдлыг
            тайлбарладаг  (explanation;  explain)  болсон  байх  явдал  юм.  Мөн  ахлах  ангийн  сурагчдын  хувьд
            түүхийн  тайлбар  (interpretation;  interpret)  хийж  чаддаг  болсон  байна.  Энэхүү  хоёр  тайлбар  нь
            танин  мэдэхүйн  түвшин,  сурагчдын  гүйцэтгэж  буй  суралцахуйн  үйлийн  хувьд  ихээхэн  ялгаатай.
            Түүхэн  үйл  явдлыг  тайлбарлах  (explanation;  explain)  нь  ойлголт,  учир  шалтгааны  талаарх  мэдлэгээ
            хэрэглэж,  баримт,  жишээтэйгээр  бусдад  мэдээлэх  явдал  бөгөөд  энэ  нь  ихэнхдээ  сурагчдын  ойлгох,
            хэрэглэх  заримдаа  задлан  шинжлэх  түвшний  мэдлэг,  чадвар  эзэмшсэнийг  илтгэдэг.  Харин  түүхийн
            тайлбар  (interpretation;  interpret)  хийх  нь  илүү  дээд  түвшний  задлан  шинжлэх,  бүтээх  үйлийг
            сурагчдаас шаарддаг.
            Үнэлгээнд  оролцогч  талууд  шалгуур  болон  гүйцэтгэлийн  үзүүлэлтийг  нэгэн  утгаар  ойлгосноор
            даалгаврыг  боловсруулах,  сурагчдыг  бодитой  үнэлэх  боломжтой  болно.  Мөн  даалгаврын  гүйцэтгэлд
            шинжилгээ  хийж,  сурагчдад  дэмжлэг  үзүүлэх,  хичээлийн  төлөвлөлт,  хэрэглэгдэхүүн  зэргийг
            сайжруулахад хэрэгтэй.
            Нэр  томьёоны  тайлбарыг  хийхдээ  сургалтын  хөтөлбөр  болон  монгол  хэлний  тайлбар  толь  бичиг
            мөн зарим улс орны түүх, нийгмийн ухааны сургалтын үнэлгээнд хэрэглэдэг гүйцэтгэлийн үзүүлэлт
                                                                                                            2
            зэрэг эх сурвалжийг ашиглалаа.











            2   www.australiancurriculum.edu.au/f-10-curriculum/humanities-and-social-sciences/hass/glossary

             8
   7   8   9   10   11   12   13   14   15   16   17