Page 10 - Түүх
P. 10

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

            Үнэлгээний    шалгуурыг   боловсруулахын    тулд   суурь,   бүрэн   дунд   боловсролын   “Түүхийн
            сургалтын  хөтөлбөр”-ийн  суралцахуйн  зорилтуудыг  үнэлгээний  нэгжид  багцлаад,  багцалсан
            нэгжийн  хүрээнд  тухайн  анги  бүрийн  суралцахуйн  зорилтыг  хэрэгжүүлснээр  сурагчийн
            эзэмшсэн  байх  үр  дүнг  (Суралцахуйн  үр  дүн)  тодорхойллоо.  Үүний  дараа  суралцахуйн  үр  дүн
            (СҮД)  тус  бүрийг  эзэмшсэн  эсэхийг  илрүүлэх  шалгуур  боловсруулаад  тухайн  шалгуур  бүрийн
            гүйцэтгэлийн  түвшний  рубрукээр  харуулсан  болно.  Энд  бүрэн  дунд  боловсролын  X-XII  ангийн
            сонгон судлах хөтөлбөрийн суралцахуйн зорилтыг авч үзээгүй болно.
            Хүснэгт 1. Үнэлгээний шалгуур (тоогоор)

                                                                     Анги
                                              YI      YII        YIII       IX       X        XI
                        Үнэлгээний нэгж       3        5          5         6        4        4
                       Суралцахуйн үр дүн     9        10        12         11       7        6
                        СҮД-ийн шалгуур      18        22        22         20       14       13

               Сургалтын хөтөлбөрийн суралцахуйн зорилтуудыг үнэлгээний нэгжид багцалсан. Тухайлбал,
                – Түүхийн үечлэлийн дагуу, түүхийн үйл явдлаар болон бүс нутгаар нь багцалсан.
                – Түүхийн шинжлэх судлах арга барил болон Монголын түүхийн бахархал, үнэт зүйлсийг бие даасан
               үнэлгээний нэгжид багцалсан зэрэг болно.
            Үнэлгээний  нэгжийг  суралцахуйн  үр  дүнг  илрүүлэх  шалгуур  боловсруулахад  зориулсан  бөгөөд
            зарим  үнэлгээний  нэгж  нь  нэгж  хичээлийн  сэдэвтэй  давхцаж  болох  боловч  зарим  нэгж
            давхцахгүй  болохыг  багш  нар  анхаарах  хэрэгтэй.  Учир  нь  үнэлгээний  нэгжийг  тухайн  багцалсан
            суралцахуйн  зорилтыг  хэрэгжүүлснээр  сурагчийн  хүрсэн  байх  үр  дүнг  хэмжихэд  зориулсан  гэдгийг
            дахин тэмдэглэж байна. Тухайлбал,
                  – Суурь боловсролын YII ангид судлах IY-XY зууны Монгол улсын түүхэнд холбогдох суралцахуйн
                  зорилтуудыг үнэлгээний 2 нэгж болгосон. Үүнд:
                     – “Монголын  нийгэм,  соёл”  гэсэн  2  дахь  нэгжийн  хүрээнд  сурагч  а)  YI-XY  зууны  Монгол
                     улсууд болон Их Монгол улс, Монголын эзэнт гүрний үеийн төр, нийгэм, соёл цаг хугацааны
                     явцад  хэрхэн  өөрчлөгдөн  хөгжсөнийг  холбогдох  эх  сурвалжид  тулгуурлан  тодорхойлно.
                     б)  Монголын  эзэнт  гүрний  бүрэлдэхүүний  улсуудыг  монголчуудын  байгуулсан  улс
                     болохыг  эх  сурвалжид  тулгуурлан  тодорхойлно.”  гэсэн  суралцахуйн  үр  дүнг  тодорхойлж
                     тус бүрд нь шалгуурыг тогтоосон.
                     – Харин  Чингис  хааны  Монголын  түүхэнд  гүйцэтгэсэн  үүрэг,  түүхэн  уламжлал,  үнэт  зүйлс,
                     түүнийг  өвлөх,  бахархахтай  холбоотой  суралцахуйн  үр  дүнг  5  дахь  үнэлгээний  нэгжид
                     тодорхойлсон.
                  – Бүрэн  дунд  боловсролын  XI  ангид  судлах  XYII-XX  зууны  эхэн  үеийн  Монголын  түүхэнд
                  холбогдох  11.2а., 11.2б., 11.3а., 11.3б., 11.3.в., суралцахуйн зорилтыг багцлан “Түүхэн гол үйл
                  явдал  ач  холбогдол,  сургамж:  1636-1911  он”  үнэлгээний  нэгж  болгон  2  суралцахуйн  үр  дүн,
                  үр дүн тус бүрд 2 шалгуурыг тогтоосон болно.
            Хүснэгт  2.  XI  ангийн  “Түүхэн  гол  үйл  явдал  ач  холбогдол,  сургамж:  1636-1911  он”  үнэлгээний
            нэгжийн СҮД, түүний  шалгуур

                     Суралцахуйн үр дүн                           СҮД-ийн түүний  шалгуур

                                                 Тусгаар байдлаа алдсан үйл явдлын он цагийн бичгийг хийж
             Монголчууд тусгаар байдлаа алдсан   анхдагч  болон  хоёрдогч  эх  сурвалжаар  үндэслэлээ  баталж
             шалтгаан,  үр  дагавар,  сургамжийг   тайлбарладаг.
             тодорхойлно.                        Тусгаар  байдлаа  алдсан  шалтгаан,  үр  дагавар,  сургамжийг
                                                 тодорхойлдог.



             6
   5   6   7   8   9   10   11   12   13   14   15