Page 11 - Түүх
P. 11

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ


             Монголчууд    тусгаар    тогтнолын   Тэмцэл, хөдөлгөөний үйл явц, үр дүнг тодорхойлдог.
             төлөөх  тэмцэл  хөдөлгөөний  үйл    Манж  Чин  гүрний  Монголыг  захирсан  бодлого,  шалтгаан,  үр
             явцын үр дүнг тодорхойлно, дүгнэнэ.  дагаврыг дүгнэдэг.

                   Эх сурвалж: БҮТ-өөс боловсруулсан “Түүхийн хичээл сургалтын үр дүнг үнэлэх шалгуур”-аас авав.

               Үнэлгээний нэгж тус бүрийн хүрээнд СҮД-г тодорхойлж, уг СҮД-г илрүүлэх шалгуурыг боловсруулсан.
               Шалгуурыг:
                     – Түүхэн  үзэгдэл  үйл  явдлын  шалтгаан,  үйл  явц,  үр  дагавар,  холбоо  хамаарал,  нөлөөлөл,
                     өөрчлөлтийг илрүүлж тайлбарлах, тодорхойлох;
                     – Түүхэн үйл явдлыг орон зай, цаг хугацааны хамааралд нь түүхийн асуултын дагуу танилцуулах,
                     жишээ гаргах, тайлбарлах, тодорхойлох, түүхэн тайлбар хийх;
                     – Эх  сурвалж,  баримт  мэдээллийг  ашиглан  өөрийн  үндэслэл,  тайлбарыг  батлах,  нотлох  гэх
                     мэтээр тогтоосон.


                                                   Зураг 2. Үнэлгээний нэгж болон СҮД, түүний шалгуурын жишээ

























                                                   Эх сурвалж: БҮТ-өөс боловсруулсан “Түүхийн хичээл сургалтын
                                                                             үр дүнг үнэлэх шалгуур”-аас авав.

            СҮД-ийн шалгуурын хэрэглээ, ач холбогдлыг дараах байдлаар тодорхойлох боломжтой байна. Үүнд:
                – Үндэсний болон орон нутаг, сургуулийн түвшинд түүхийн сургалтын хөтөлбөрт нийцсэн “Даалгаврын
               нээлттэй сан” бүрдүүлэхдээ даалгаварт тавигдах шалгуур болгон ашиглах;
                – Багш  болон  сурагч,  бусад  хэрэглэгчид  түүхийн  сургалтын  хөтөлбөрийг  судалснаар  хүрэх
               суралцахуйн үр дүнгийн талаар нэгдсэн ойлголттой байх;
                – Хөндлөнгийн болон өөрийн үнэлгээ хийх талууд нэгдсэн шалгуурыг баримтлах;

              Эцэст  нь  СҮД-ийн  шалгуурын  дагуу  сурагчийн  гүйцэтгэлийг  I-IY  түвшнээр  илрүүлэхэд
               ашиглах  үзүүлэлтийг  гаргалаа.  Энэхүү  үзүүлэлтийг  СҮД-ийн  шалгуурын  дагуу  боловсруулсан
               даалгаврыг  сурагчид  ямар  түвшинд  гүйцэтгэж  буйг  илрүүлэхэд  ашиглана.  Ингэснээр  сурагчдыг
               оношилж,  тэдэнд  дэмжлэг  үзүүлэх,  суралцахуйд  нь  туслах  арга  замыг  илүү  тодорхой  болгох  ач
               холбогдолтой юм.







                                                                                                           7
   6   7   8   9   10   11   12   13   14   15   16