Page 15 - Дүрслэх урлаг
P. 15

Үнэлэх арга
                                                    Яаж үнэлэх
                         Юуг үнэлэх
                                                                                 хэлбэр
                          •Суралцахуйн үр           •Үнэлгээний                 •Аман болон
                           дүнг                     шалгуур                     бичгийн, практик
                                                    (Гүйцэтгэлийн               (Сонгох/ задгай
                                                    түвшин)                     даалгавар,
                                                    ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ
                                                                                сурагчдын бүтээл)

                                                                    Зураг 5. Нэгж агуулгын үнэлгээний зураглал

                                               СҮД
                                                                  Шалгуур


                                   Оношлох үнэлгээ
                     Оролт


                                             Явцын                     Явцын
                                             үнэлгээ                   үнэлгээ



                                 Үйл явц    Ш1          Ш2           Ш3           Ш4


                                                          Явцын
                                                          үнэлгээ                   Явцын
                                                                                    үнэлгээ

                                                                                Үр дүнгийн үнэлгээ
                                                                         СҮД
                                                              Гаралт

            А/.  Оношилох  үнэлгээ:  Сурагчид  юу  мэддэг,  чаддаг,  юу  мэдэхгүй,  чадахгүй,  ямар  ойлголт,  төсөөлөл,
            хандлагатай  байна  вэ?  гэдгийг  илрүүлэх  зорилгоор  хичээлийн  жил,  хагас  жил,  улирал,  бүлэг
            сэдэв  эхлэхийн  өмнө  оношлох  үнэлгээ  хийдэг.  Оношлох  үнэлгээ  хийснээр  тухайн  анги,  сурагчийн
            ялгаатай  байдлыг  харгалзан  агуулгыг  бататгах  арга  зүйг  оновчтой  төлөвлөн  хэрэгжүүлэх  суурь
            мэдээлэлтэй  болно.  Оношлох  үнэлгээний  үр  дүнг  сурагчийн  сурлагын  амжилт,  ахиц,  өөрчлөлтийг
            тооцоход  хэрэглэнэ.  Оношилгоог  тест/  сорилго,  судалгаа,  ярилцлага  гэх  мэт  янз  бүрийн
            хэлбэрээр  хийж  болно.  Үнэлгээний  шалгуур,  гүйцэтгэлийн  түвшинд  нийцүүлэн  тест  боловсруулж
            оношилгоог хийж болно. Тестийн даалгавар боловсруулах аргачлалыг жишээгээр харуулав.


                Жишээ 1.
                Үнэлгээний  шалгуур:  ДУ  8.3.  Ш1.Монголын  дүрслэх  урлагийн  төлөөлөгчдийн  бүтээлийг  уран
                зураг унших аргаар таньж тодорхойлдог. (1921 оноос өнөөг хүртэлх)
                Гүйцэтгэлийн I түвшин: Тухайн цаг үеийн дүрслэх урлагийн гол төлөөлөгчдийн бүтээлийг таньж
                нэрлэдэг.
                Даалгавар: Дараах уран бүтээлчдийн зурсан зургийг зөв олж харгалзууна уу.

                                 Зураачид                            Уран бүтээлийн нэр         Хариулт
                    Ардын зураач, төрийн шагналт              “АЖЛЫН  ДАРАА”  1952  он,  зотон,   ___
                 1                                        А
                    Үржингийн Ядамсүрэн /1905-1986/           тос 160х200 см

                    Ардын зураач, хөдөлмөрийн баатар          “АЗАРГАНЫ НОЦОЛДООН”                ___
                 2                                        Б
                    Ням-Осорын Цүлтэм /1923-2001 он/          1958 он, зотон, тос 147х200см
                    Ардын зураач, төрийн шагналт              “ТАЛЫН АЙЛ” 1955 он,                ___
                 3                                        В
                    Гэлэгийн Одон /1925-1996 он/              зотон, тос 77х159 см
                    Ардын зураач, төрийн хошой шагналт        “ӨВГӨН  ХУУРЧ”  1958  он,  цаас,    ___
                 4                                        Г
                    Очирын Цэвэгжав /1915-1975 он/            гуаш 80х60 см




                                                                                                          11
   10   11   12   13   14   15   16   17   18   19   20