Page 19 - Дүрслэх урлаг
P. 19

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

             Даалгавар боловсруулах аргачлал
            Үнэлгээний зорилго, зорилтоос хамаарч даалгаврын төрөл хэлбэр харилцан адилгүй байдаг. Тэгэхдээ
            сонгох болон задгай даалгаврыг төрлийг даалгавар боловсруулахад түгээмэл хэрэглэдэг.
            Сонгох  даалгавар  гэж  хариултын  хувилбаруудтай  түүнээс  зөв  хариултыг  сонгох  хэлбэрээр
            боловсруулсан  даалгаврыг  хэлнэ.  Хариултын  хувилбар  нь  гурваас  багагүй  таваас  ихгүй  байх
            зохимжтой. Хариултын хувилбараас зөв хариулт зөвхөн нэг байна. Харин хариултын бусад хувилбар
            шалгуулагчид үнэмшил төрөхүйц байх хэдий ч, зайлшгүй буруу хариулт байна.
            Задгай  даалгавар  нь  танин  мэдэхүйн  дээд  түвшний  ур  чадварыг  үнэлэхэд  чиглэсэн  нээлтэй
            дэлгэрэнгүй  хариултыг  шаарддаг  байна.  Задгай  хэлбэрийн  даалгавар  нь  алхамчилсан  бүтэцтэй
            байх  бөгөөд  хөнгөнөөс  хүнд  рүү  чиглэсэн  алхам  бүр  өөр  өөр  мэдлэг,  чадварыг  илрүүлэхээр
            боловсруулагдсан  байхаас  гадна  алхмууд  нь  хоорондоо  хамааралтай  цогц  даалгавар  байж  болно.
            Цогц даалгавар нь дангаараа нэг бүлэг сэдвийн агуулгыг үнэлэхээс гадна хэд хэдэн агуулгын хүрээг
            хамарсан  байхаар  боловсруулагдсан  байж  болно.  Задгай  даалгаврыг  боловсруулахад  даалгаврын
            зорилго,  шалгуур  нь  тодорхой  байх  ёстой.  Задгай  даалгаврыг  нөхөх,  богино  буюу  товч  хариулттай,
            дэлгэрэнгүй хариулттай гэсэн гурван төрөлд хуваадаг байна. Дүрслэх урлагийн хичээл нь гүйцэтгэлд
            тулгуурлан  зохион  байгуулагдах  онцлогтой.  Үүнтэй  холбоотойгоор  шалгалтын  агуулга  дахь
            даалгаврууд  нь  ихэнхдээ  задгай  хэлбэрээр  боловсруулсан  байдаг.  Үнэлгээний  шалгуурт  нийцүүлэн
            боловсруулсан цогц даалгаврын жишээг авч үзье.
            Даалгавар жишээ 1.
            Үнэлгээний  шалгуур:  ДУ  8.3.  Ш1.  Монголын  дүрслэх  урлагийн  төлөөлөгчдийн  бүтээлийг  уран  зураг
            унших аргаар таньж тодорхойлдог.

            I түвшин: Тухайн цаг үеийн дүрслэх урлагийн гол төлөөлөгчдийн бүтээлийг таньж нэрлэн тодорхойлдог.

            Даалгавар 1. /Сонгох даалгавар/ Дараах зургаас Ардын зураач, төрийн шагналт О. Цэвэгжавын уран
            бүтээлийг сонгон дугуйлна уу.










               А. “Ажлын дараа”         Б. “Азарганы              В. “Талын айл”           Г. “Өвгөн хуурч”
                    1952 он          ноцолдоон” 1958 он              1955 он                   1958 он
                                                                                                     (1 оноо)

            II түвшин: Бүтээлийн гол ба туслах дүрээр дамжуулан агуулга, уран дүрслэл, онцлогийг тодорхойлдог.
            Даалгавар 2. /Задгай даалгавар/
            Монголын үнэт уран зургийн бүтээл нэг “Азарганы ноцолдоон” зургийн гол ба туслах дүрийг тодорхойлж,
            дүрийн онцлогийг тайлбарлан бичээрэй.


                                                             Зургийн гол дүр

                                                               Дүрийн онцлог

                                                             Зургийн туслах дүрүүд


                                                               Дүрийн онцлог
                                                                                                     (4 оноо)



                                                                                                          15
   14   15   16   17   18   19   20   21   22   23   24