Page 10 - Дүрслэх урлаг
P. 10

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ


                Сургалтын хөтөлбөрийн агуулга /бүлэг/                            Үнэлгээний нэгж
             Бүлэг 1. Дүрслэх урлагийн хэл                             а. Дүрслэх урлагийн хэл

             Бүлэг 2. Урлан бүтээх                                     б. Урлан бүтээхүй
             Бүлэг 3. Соёлын үнэт зүйл                                 в. Соёлын үнэт зүйл

            Үнэлгээний нэгжид хамаарах агуулгыг тодорхойлохдоо өргөн хүрээний чухал мэдлэг, ерөнхий чадвар,
            хандлагад нийцүүлсэн болно.
            (а)  “Дүрслэх  урлагийн  хэл”-ийн  тухайд  дүрслэх  урлагийн  бүтээлийг  бүтээж  буй  зохиомжийн
            хэрэгслүүдийг  танин  мэдэх,  онцлог  шинжийг  мэдэрч  туршилтын  бүтээл  хийх,  дүрслэлийн  хэл,  нэр
            томъёог үйл ажиллагаатай холбон ойлгох
            (б)  “Урлан  бүтээхүй”-н  тухайд  сурагчид  дүрслэлийн  арга,  хэрэгслээр  дамжуулан  бодит  байдлаас
            хүртэж  зурж, дүрслэх өөрийн сэтгэгдэл, уран санаагаа дүрслэн урлах, бүтээх үйлээр илэрхийлэх
            (в) “Соёлын үнэт зүйл”-ийн тухайд өөрийн орны болон бусад улс орнуудын урлаг соёлын бүтээл, уран
            бүтээлчдийн талаар судлах, дүрслэх урлагийн бүтээлээр дамжуулан урлагийн үнэ цэнийг олж харах,
            амьдрал дахь дүрслэх урлагийн холбоо хамаарлыг ухаарч ойлгох


             Суралцахуйн үр дүн

               Суралцахуйн  тодорхой  үе  шат  (ээлжит  болон  нэгж  хичээл,  улирал  боловсролын  түвшин)-ыг
               дүүргэсний дараа сурагчийн эзэмших мэдлэг ойлголт, чадварыг тодорхойлсон илэрхийлэл;


            Суралцахуйн  үр  дүнг  анги  тус  бүрийн  үнэлгээний  нэгжид  хамаарах  агуулгын  хамгийн  чухал
            концепцийн  мэдлэг,  эзэмших  чадварыг  багтаан  тодорхойлсон.  “Дүрслэх  урлагийн  хэл”  үнэлгээний
            нэгжийн суралцахуйн үр дүнг тодорхойлсон аргачлалыг хүснэгт 1-ээр харуулав.

            Хүснэгт  1.  Үнэлгээний  нэгж  агуулгын  суралцахуйн  үр  дүнг  тодорхойлсон  аргачлал  (VI  ангийн
            жишээгээр)


                    Сургалын хөтөлбөрийн агуулга, суралцахуйн       Үнэлгээний     Нэгжийн суралцахуйн үр
             №
                                      зорилт                           нэгж                  дүн

                 6.1а.  Уламжлалт  болон  улс  үндэстний  өнгийн
                 бэлгэдлийг харьцуулах                                                ДУ6.1.ҮД1. Сурагч
                 6.1б.  Өнгийн  дагнаас,  зохицол,  эрс  тэс  чанарыг               зохиомжийн ойлголтоо
                 урлагийн бүтээлийн жишээ гарган тайлбарлах                        дүрслэх урлагийн хэлээр
                 6.1в.  Шулуун  тахир  нуман  зураасны  онцлогийг                   (өнгө,  шулуун ба тахир,
                 танин  мэдэж  тосон  харандаа  усан  будаг  ашиглан   Дүрслэх
             1                                                                     нуман зураас, нэг цэгийн
                 зураасны чөлөөт зохиомж хийн турших               урлагийн  хэл   алслалт, хэмжээ харьцаа)
                 6.1г.  Юмсын  хол,  ойр  байршил  ба  биетийн                      дамжуулан илэрхийлэн
                 эзлэхүүнийг нэг цэгийн алслалтын аргаар дүрслэн                       дүрсэлдэг болно.
                 харуулах
                 6.1д.  Биеийн    ерөнхий     хэмжээ,    харьцааг                 (6.1а, 6.1б , 6.1в, 6.1г, 6.1д)
                 баримжаалан дүрслэх аргаар амьтан зурах


            Нэгжийн  суралцахуйн  үр  дүнгээс  анги  хоорондын  болон  тухайн  ангийн  агуулгын  залгамж  холбоо,
            өргөсөл, гүнзгийрлийг тодорхой харагдана.







             6
   5   6   7   8   9   10   11   12   13   14   15