Page 16 - Дүрслэх урлаг
P. 16

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

            Б/.  Явцын  үнэлгээ:  Явцын  үнэлгээний  талаар  олон  эрдэмтэн  мэргэд  судалсны  дотор  судлаач
            Бронвен  Кови,  Беверли  Белл  нар  “Явцын  үнэлгээ  бол  сургалтын  явцад  суралцагчийн  сурах  үйл
            ажиллагааг  таньж  мэдэх,  сайжруулах,  хариу  үйлдэл  үзүүлэх  багш  болон  суралцагчдын  үйл  явц  юм”
            гэж  тодорхойлсон  нь  суралцахуй,  багшлахуйг  дэмжсэн,  сурагчдын  сурлагын  амжилтыг  дээшлүүлэх
            маш  үр  дүнтэй  арга  гэдгийг  илтгэж  байна.  Суралцахуй  үйл  ажиллагааны  явцад  үнэлгээний
            шалгуурт тохирох өөрийн үнэлгээний хуудас боловсруулж сурагчдыг үнэлж болно.

            Өөрийн үнэлгээний жишээ:
            Үнэлгээний шалгуур: ДУ6.2.ҮД2.Ш6. Үсгийн хэлбэрийг уран сайхнаар өөрчлөн, дүрсэлж илэрхийлдэг.

            Хүснэгт 5. Өөрийн үнэлгээний хуудас (VI анги)
                                         Асуулт                          Итгэлтэй    Дунд зэрэг   Итгэлгүй

              I   Энгийн болон уран сайхны үсгийг ялган таньдаг.
              II  Үсгийн хэлбэрийг уран сайхнаар өөрчлөн дүрсэлж чадна.
             III Үгийг уран сайхнаар дүрсэлж чадна.

              IV  Үгийн  утга  санаатай  уялдуулан  зохиомжлон  дүрсэлж
                  чадна.

            Багш,  сурагчдын  өөрийн  үнэлгээний  үр  дүнд  анализ  хийж,  тэд  чухам  аль  шалгуур  дээр  хангалтгүй
            байгааг илрүүлж, цаашид анхаарч арга зүй, төлөвлөлтдөө тусгаж ажиллах хэрэгтэй.
            Рубрикээр үнэлэх жишээ: Рубрикийн шалгуур, үзүүлэлт нь ойлгомжтой, энгийн үг хэллэгтэй, оноо нь
            үгээр илэрхийлэгдсэн байна.
            Рубрик боловсруулахдаа:
                 Даалгаврын зорилгыг тодорхойлох (юуг үнэлэх вэ?)
                 Шалгуур үзүүлэлтүүдийг тодорхойлох (яаж үнэлэх вэ?)
                 Гүйцэтгэлийг түвшинчилэх (бага ангид үгээр илэрхийлсэн, дунд, ахлах ангид 4 түвшинтэй байвал
                  сайн)
                 Түвшин хоорондын ялгааг тодорхойлох
            Үнэлгээний  шалгуур:  ДУ7.2.ҮД2.Ш5  Геометр  биетийн  гэрэл,  сүүдрийг  зурааслах  аргаар  дүрсэлж
            илэрхийлдэг.
            Хүснэгт 6. Рубрикээр үнэлэх хувилбар (VII анги)

                Үнэлгээний       Бодох хэрэгтэй     Боломж байна         Чадварлаг          Үлгэр жишээ
                 шалгуур                1                  3                 5                    7

             Геометр биетийн  Геометр биетийн      Геометр           Геометр биетийн     Геометр биет тус
             гэрэл, сүүдрийг   ерөнхий овор        биетийн гэрэл     гэрэл, сүүдрийг     бүрийн гэрэл сүүдэр,
             зурааслах аргаар  хэмжээг тогтоож     сүүдрийн бүсийг   зурааслах аргаар    хэлбэрийг зурааслах
             дүрсэлсэн         ерөнхийлөн          тодорхойлж        ерөнхийлөн          аргаар нарийвчлан
             байдал            байгуулж чадсан     тэмдэглэсэн бол   дүрсэлж чадсан      дүрсэлж чадсан бол
                               бол                                   бол

            В/.  Үр  дүнгийн  үнэлгээ:  Дүрслэх  урлагийн  сургалтын  хөтөлбөрийн  бүлгээр  үнэлгээний  нэгжийг
            тодорхойлсон  болохыг  дээр  дурдсан  билээ.  Иймд  бүлэг  сэдвийн  үр  дүнг  үнэлгээний  нэгжийн
            суралцахуйн үр дүн, шалгуураар үнэлэх боломжтой. Нэгж агуулгын хүрэх үр дүн, үнэлгээний шалгуурт
            тохирох  цогц  даалгаврыг  боловсруулж  сурагчдын  мэдлэг,  чадварыг  үнэлж  болно.  Мөн  дүрслэх
            урлагийн  хичээлийн  тодорхой  агуулга,  сэдвийн  хүрээнд  төсөлт  ажил  хийлгэх  замаар  сурагчдын
            эзэмших  мэдлэг,  чадварыг  уг  үнэлгээний  шалгуураар  үнэлнэ.  Төсөлт  ажлын  явц,  үр  дүнг  үнэлэхдээ
            сурагчдын  агуулгаар  эзэмших  мэдлэг,  чадвараас  гадна  сурагчдын  бүтээл  эрэлхийллийн  арга
            барил (чадвар)-ыг орхигдуулахгүйгээр үнэлэх нь ач холбогдолтой.


             12
   11   12   13   14   15   16   17   18   19   20   21