Page 21 - Монгол хэл
P. 21
ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ
Хэл зүйн хэрэглээ
11.4а, 11.4б, Сурагч нийлмэл өгүүлбэрийг таньж, зохион 3 нэгж хичээлээр
11.4д, 11.2д, Хэл зүй, найруулдаг болсон байна.
түүний
11.4в, 11.4г, хэрэглээ Сурагч толь бичгээс үг сонгон найруулгад Нэг нэгж
хэрэглэдэг болсон байна. хичээлээр
2.3. ҮНЭЛГЭЭНИЙ ШАЛГУУР БА ГҮЙЦЭТГЭЛИЙН ТҮВШИН
Үнэлгээний шалгуур нь стандартын шаардлагыг хангаж, сургалтын үр дүнд хүрсэн байдлыг
харуулахын тулд цуглуулах нотолгоог хэлнэ. Үнэлгээний шалгуур нь хоёр бүрэлдэхүүн хэсэгтэй
(Sadler, 1987). Үүнд:
1. Шалгуур (criterion). Шалгуур нь “Би юу хийх ёстой вэ?” гэдэг асуултад хариулна.
2. Гүйцэтгэлийн үзүүлэлт (Achievement Standard, Performance Standard) “Би яаж хийх ёстой вэ?” гэдэгт
хариулна.
Шалгуур (criterion)
Үнэлгээний шалгуур нь суралцахуйн үр дүнгээр хүрснийг харуулахын тулд сурагчид юу хийх ёстойг
ойлгомжтой болгохоос гадна багш нарт сурагчдын амжилт/гүйцэтгэлийн талаар дүгнэлт хийх
хүчин зүйлсийг тодорхойлно. Өөрөөр хэлбэл үнэлгээний шалгуур нь сурагчдад хүрсэн үр дүн,
амжилтыг харуулахын тулд юу хийх ёстойг нь тодорхой харуулдаг бол багш нарын хувьд сурагчдын
гүйцэтгэлийн талаар дүгнэлт хийхдээ харгалзан үзэх хүчин зүйлүүдийг харуулдаг. Сургалтын
эхэнд үнэлгээний шалгуурыг сурагчдад танилцуулах нь тэдний сурах итгэлийг нэмэгдүүлж,
гүйцэтгэлийг сайжруулахад туслах үр дүнтэй арга юм. Үнэлгээний шалгуур үзүүлэлтийг тодорхой
зааж өгөх нь сургалтын хөтөлбөрт юу чухал, үнэ цэнтэй болохыг таньж мэдэхэд, сургалтын гол
үр дүнд хүчин чармайлтаа төвлөрүүлж, өөрийгөө үнэлэх, эргэцүүлэн бодох замаар өөрсдийн
гүйцэтгэлийг үнэлэхэд нв тусалдаг. Үнэлгээний шалгуур нь сургалтын явцыг дэмжихэд чиглэсэн
сургалтын санал хүсэлт өгөх, түүнчлэн улирлын төгсгөлийн нэгтгэн дүгнэх арга юм.
2
Үнэлгээний шалгуур нь суралцахуйн үр дүнгээс ялгаатай.
Суралцахуйн үр дүн нь сурагчийн юу сурсан байхыг харуулдаг бол үнэлгээний шалгуур нь
сурагч сурсан эсэхээ яаж мэдэх вэ гэдгийг харуулна.
Суралцахуйн үр дүн Үнэлгээний шалгуур
• Сурагч юуг сурсан • Сурсан эсэхийг
байх вэ? хэрхэн мэдэх вэ?
Суралцахуйн үр дүнд нийцсэн сурагчийн гүйцэтгэлийг хэрхэн яаж, юугаар тодорхойлохыг
зааж өгдөг.
Сурагч суралцахуйн үр дүнг амжилттай эзэмшсэнийг харуулахын тулд юуг хийж чадаж
байгаагийн товч илэрхийлэл
Үнэлгээний шалгуур Гүйцэтгэлийн үзүүлэлт
Үнэлгээний шалгуур нь суралцахуйн үр дүн бүрийг эзэмшсэн байх тодорхой, хоёрдмол утгагүй нотолгоог
бий болгох зорилготой. Өөрөөр хэлбэл, үнэлгээний шалгуур нь суралцагчийн хүрсэн үр дүн буюу
•Сурсан эсэхийг хэрхэн
мэдэх вэ?
амжилтыг нотлон харуулахад чиглэнэ. • Би яаж хийх ёстой вэ?
• Юу хийж чаддаг бол үр
дүнд хүрсэн гэх вэ?
2 https://ctet.royalroads.ca/writing-effective-assessment-criteria/
17