Page 19 - Монгол хэл
P. 19
ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ
Суралцахуйн зорилт Суралцахуйн үр дүн
Сурагч юу сурсан байх Сурагч юу сурсан байх
ёстой вэ? ёстой вэ?
3. Суралцахуйн үр дүн нь сурах үйл явцыг бус, харин ямар үр дүнд хүрэх гэж хүсэж буйгаа
хоёрдмол санаагүй, шууд ойлгогдохоор тодорхойлсон байна. Жишээ нь, “Сурагч алдартай
хүмүүсийн захидал, намтар, өдрийн тэмдэглэл, мэдээ, богино үлгэр, өгүүллэг зэрэг хүүрнэсэн
эхийг задлан шинжилж, үндсэн шинжээр нь ялган таньдаг болно.” гэвэл задлан шинжлэхийг нь
үнэлэх үү?, эсвэл ялган танихыг нь үнэлэх үү? гэсэн хоёрдмол ойлголт бий болгож байна. Энд
“задлан шинжилж” гэдэг үгийг хэрэглэсэн нь эхийг задлан шинжлэх процесс буюу үйл явцыг
илэрхийлсж байна. Харин “Сурагч алдартай хүмүүсийн захидал, намтар, өдрийн тэмдэглэл,
мэдээ, богино үлгэр, өгүүллэг зэрэг хүүрнэсэн эхийг үндсэн шинжээр нь ялган таньдаг болно.”
гэвэл эдгээр эхэд өгүүлэгдэж байгаа үйл явдал нь цаг хугацааны дарааллаар өрнөдөг
үндсэн шинжээр нь хүүрнэсэн эх мөн болохыг нь ялган таних үр дүн тодорхой ойлгогдож
байна. Ийм учраас “ялган таньдаг болно”, “тодорхойлж чаддаг болно”, “тайлбарлаж чаддаг
болно” гэх мэтээр идэвхтэй, үр дүнг харуулах үйл үгээр төгсгөж, ирээдүй цагийн нөхцөлөөр
хэлбэржүүлсэн. Тус ангийн хөтөлбөрийн суралцахуйн зорилтод “ялган таних, нэрлэх, тоочих,
задлан шинжлэх, тодорхойлох, тайлбарлах, нэгтгэн дүгнэх, хэрэглэх” зэрэг үйл үгийг хэрэглэсэн
байна.
4. Суралцахуйн үр дүн нь тухайн хөтөлбөрийн хүрээнд эзэмших шаардлагатай хүлээсэн мэдлэг,
тусгай болон ерөнхий чадвар, үнэт зүйл, хандлагад чиглэсэн байх ёстой.
5. Суралцахуйн үр дүн нь хэмжигдэхүйц, ажиглагдахуйц байх
6-р ангийн сургалтын хөтөлбөрийн “Унших” агуулгын 8 суралцахуйн зорилтыг 5, Бичих
агуулгын 9 суралцахуйн зорилтыг 3, хэл зүйн агуулгын 3 суралцахуйн зорилтыг 2 нэгж, ярих-
сонсох агуулгын 1 суралцахуйн зорилтыг 1, нийтдээ 23 суралцахуйн зорилтыг суралцахуйн
11 үр дүн болгосон байгаа. Эдгээрийг унших агуулгаар жишээлэн тайлбарлая. Унших агуулгын
суралцахуйн 8 зорилтыг ойролцоо болон уялдаа холботой байдлыг нь үндэслэн нэгтгэн багцалж
суралцахуйн 5 үр дүн болгон тодорхойлсон. Тухайлбал 6.1а, 6.1б хоёр зорилт нь зөвхөн унших
эхийн төрлөөр ялгагдаж байгаа тул нэгтгэж нэг үр дүн болгосон. Гэтэл 6-р ангид хүүрнэсэн эхийг
уншиж судлахаар хөтөлбөрт тусгагдсан тул бусад хэв маягийн эхээс ялгарах гол онцлог нь орон
цагийн дараалал, дүрслэлтэй холбоотой тул “6.1г Уншсан эхийн орон ба цагийн дүрслэлээр үйл
явдлын орчныг тодорхойлох” зорилтыг тус бүр нэг үр дүн болгосон.
6-р ангийн сургалтын хөтөлбөрийн суралцахуйн зорилтыг нэгтгэн үр дүн болгосныг дараах
хүснэгтэд нэгтгэн харуулсантай танилцаж, алийг нь нэгж хичээл бүрээр хэрэгжүүлэх, алийг нь тусгай
нэг нэгж хичээлээр эзэмшүүлэхийг ойлгож аваарай.
6-р анги
Суралцахуйн Үнэлгээний нэгж Суралцахуйн үр дүн Хэрэгжих байдал
зорилт /код/
Унших
6.1а, 6.1.б, Эхийг задлан Сурагч алдартай хүмүүсийн захидал,
6.1в, 6.1д, шнжилж, нэгтгэн намтар, өдрийн тэмдэглэл, мэдээ, богион Нэгж хичээл
6,1г, 6.1з, үлгэр, өгүүллэг зэрэг хүүрнэсэн эхийг бүрээр
6.1.ж, 6.1.з дүгнэх үндсэн шинжээр нь ялган таньдаг болно.
15