Page 18 - Монгол хэл
P. 18
ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ
11-р анги
Aуулгын ай № Үнэлгээний нэгж Холбогдох суралцахуйн
зорилтын код
Унших 1 Уншсан эхийг уншиж ойлгох 11.1а, 11.1б, 11.1в, 11.1г
Бичих 2 Эх зохион бичих 11,2а, 11.2б, 11,2в, 11.2г
Сонсох- ярих 3 Ярих 11,3а
Хэл зүйн 11.4а, 11.4б, 11.4в, 11.4г,
хэрэглээ 4 Харилцан ярих 11.4д, 11.2д
Ийнхүү үнэлгээний тогтоохдоо дараах зарчмыг баримталсан. Үүнд:
1. Сургалтын хөтөлбөрийн агуулгын айн суралцахуйн зорилтуудыг хооронд нь холихгүй нэгж болгох,
тухайлбал, унших агуулгыг бичих агуулгатай, эсвэл хэлний зүйн агуулгыг унших, бичихтэй холихгүй
байхыг зорьсон.
2. Унших, бичих суурь чадвар нь нэг удаагийн, эсвэл нэг нэгж хичээлээр эзэмшдэг чадвар биш. Ийм
дахин дахин давтаж байж эзэмшдэг суурь чадварыг үнэлэх нэгжийг нэг болгож нэгтгэсэн бол дахин
давтах шаардлагагүй агуулгыг тус тусад нь үнэлгээний нэгж болгосон.
Эндээс үнэлгээний нэгж нь нэгж хичээлтэй тохирохгүй байгааг харж болно. Иймд үнэлгээний
“Уншсан эхийг задлан шинжилж, нэгтгэн дүгнэх”, “Хүүрнэсэн эх зохиож бичих” нэгжийн шалгуурыг
бүх нэгж хичээлд давтан ашиглана. Харин “Жинхэнэ нэр, үйл үг, орон цагийн нэрийн хэл зүйн
шинж, хэрэглээ” үнэлгээний нэгжийн шалгуур тус бүрийг , “Үйл явдлын уялдаа холбоо” “Эхийн
сэдэв, гол санаа, 4. Үйл явдлын орчин” нэгж хичээлийг үнэлэхдээ бүх нэгж хичээлд ижилхэн шууд
хэрэглэх боломжгүй. Өөрөөр хэлбэл тухайн нэгж хичээлд тохирох шалгуурыг авч хэрэглэнэ гэсэн үг.
Ийм учраас үнэлгээний нэгжийг нэгж хичээлээс ялгаж ойлгох нь чухал юм.
2.2. СУРАЛЦАХУЙН ЗОРИЛТ БА СУРАЛЦАХУЙН ҮР ДҮН
Суралцахуйн зорилт:
Суралцахуйн зорилт бол сурагчдын тухайн хичээлээр судалж эзэмших мэдлэг, чадварын
илэрхийлэл болно. 6-р ангийн сургалтын хөтөлбөрт унших агуулгын 8, хэл зүй агуулгын 4, бичих
агуулгын 9, ярих-сонсох агуулгын 2, нийт 23 суралцахуйн зорилт байгаа болно.
Суралцахуйн үр дүн:
Сургалтын үр дүн нь тухайн хөтөлбөрийн төгсгөлд сурагчдын олж авах ёстой мэдлэг, ур чадварыг
тодорхойлсон, тухайн мэдлэг, чадвар нь яагаад тэдэнд ашигтай болохыг ойлгоход нь туслах зорилготой.
Суралцахуйн үр дүнг тодорхойлохдоо дараах шаардлагыг хангахыг зорьсон.
1. Сургалтын хөтөлбөрийн агуулгаас хэд хэдэн суралцахуйн нэгтгэж ерөнхийлсөн. Жишээ нь
“Хүүрнэсэн эхийг задлан шинжилж нэгтгэн дүгнэх” үнэлгээний нэгж нь “Сурагч уншсан
хүүрнэсэн эхийг задлан шинжилж, үндсэн шинжээр нь ялган таньдаг болно.”, “Сурагч хүүрнэсэн
эхийн гол санаа, сэдэв болон харилцан ярианы үүргийг тодорхойлж чаддаг болно.”, “Сурагч
хүүрнэсэн эхийн чухал хэсэг, зохиогчийн илэрхийлсэн санаа, мэдрэмж, сэтгэлийн өнгө аясыг
тайлбарлаж чаддаг болно” гэсэн зорилтуудыг хамарсан.
2. Суралцахуйн зорилтын үндсэн агуулгыг алдагдуулахгүй, нэмж хасахгүйгээр суралцахуйн үр дүн
болгон томьёолсон бөгөөд энэ хоёрыг ижил түвшинтэй байхаар томьёолсон. Дээрх хүснэгтээс
үүнийг харж болно.
14