Page 19 - Himi - 1217
P. 19

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ



                                Урьдчилан асуулт/түүх/асуудлыг тодорхойлно: Ямар асуудлыг
               1-р алхам        шийдвэрлэхээр оролдож байна вэ?

                                Асуултыг тодруулах / боломжит хувилбаруудыг шинжлэн судлах /
                                ямар нэмэлт мэдээлэл шаардлагатай болохыг тодорхойлох
               2-р алхам        (ангид оюуны шуурга үйл ажиллагаагаар)


                                Бодитоор хийх судалгаа шинжилгээг төлөвлөх / өөрийн сонголтоо
                                нарийвчлах (ангид сурагчид зөвшилцөх)
               3-р алхам

                                Дэвшүүлсэн санааг шалгах, нэмэлт мэдээлэл авах, загварыг бий
                                болгох, үнэлэх (бүлгээр, эсвэл ганцаарчилан)
               4-р алхам

                                Холбогдох хэлэлцүүлэг / судалгаа / туршилтын үр дүнд тулгуурлан шинжлэх
               5-р алхам        ухааны хэлээр тайлан бичих, гаргасан загварыг танилцуулах


                              Зураг 3. Асуудал шийдвэрлэх даалгаврыг гүйцэтгэх үндсэн алхам


            Асуудал  шийдвэрлэх  төрлийн  даалгаврыг  жишээ  татан  анги,  нэгж,  суралцахуйн  үр  дүн,  үр  дүнгийн
            шалгуур, харгалзах гүйцэтгэлийн түвшнийг нэгтгэн харуулж байна (Хүснэгт 7).
            Хүснэгт 7. Асуудал шийдвэрлэх даалгаврын жишээ

              №            Асуудал шийдвэрлэх даалгаврын жишээ                     Нэгж        СҮД, СҮДШ

                  Дорж    давсны   уусмалд   төмрийн    үртсийг   санамсаргүй  Материалын     СҮД 7.2.1
                  унагачихав.  Холимгоос  төмрийн  үртсийг  хэрхэн  салгахаа  шинж чанар      СҮДШ 7.2.1.2
              1
                  мэдэхгүй  байсан  тул  Таныг  туслахыг  гуйжээ.  Хэрхэн  төмрийн
                  үртсийг салгах вэ?

                  Уурхайчин алтлаг өнгөтэй нэгэн чулуулгийг олжээ. Тэрээр энэ  Давс гарган    СҮД 10.1.1
                  нь  үнэт  металл  болох  алт  эсвэл  төмөр  ба  хүхрийн  үүсгэсэн  авах,    СҮДШ 10.1.1.1
                  нэгдэл болох пирит байж болохыг мэдэж байв. Энэ чулуулгийн  цэвэрлэх
              2   масс  16.5  г,  усанд  хийхэд  усны  түвшин  3.3  мл  хэмжээгээр
                  нэмэгддэг.  Энэ  мэдээллийг  ашиглан  уурхайчинд  олсон
                  чулуулаг  нь  цэвэр  алт  эсвэл  пиритийн  аль  нь  болохыг  хэлж
                  өгнө үү.

                  Нэгэн сонинд 10-р сарын 23-нд “Моль”-ийн өдрийг тэмдэглэж  Моль ба          СҮД 11.1.1
                  байгаа талаар нийтлэл гаргажээ. Сэтгүүлч 1 моль M&M үрлэн  стехиометр       СҮДШ 11.1.1.1
                  чихэр  тракторын  18  тэвшийг  дүүргэнэ  гэсэн  зүйрлэлээр
              3   уншигчдад  Авогадрогийн  тоо  маш  их  тоо  болохыг  дүрслэн
                  харуулахыг  хичээжээ.  Нэг  ширхэг  үрлэн  чихэр  0.5  см ,
                                                                            3
                  тракторын  тэвшний  эзлэхүүн  30  м   байдаг  бол  Авогадрогийн
                                                   3
                  тоотой тэнцүү хэмжээтэй үрлэн чихэр 18 тэвшинд багтах уу?
            Асуудал шийдвэрлэх даалгаврыг 10-12-р ангид кейс судалгаа хийлгэх хэлбэрээр өгч болно. 11-12-р
            ангид дараах төрлийн кейс судалгааг ажиллуулах боломжтой.



                                                                                                          15
   14   15   16   17   18   19   20   21   22   23   24