Page 14 - Himi - 1217
P. 14

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

              ГҮЙЦЭТГЭЛИЙН ТҮВШИН

            Үнэлгээний  нэг  бүтээгдэхүүн  бол  өгсөн  даалгаврыг  бие  даан,  багшийн  удирдамж,  зааврын  дагуу,
            эсвэл  амжилтгүй  хийх  зэргийг  илэрхийлсэн  суралцагчийн  гүйцэтгэлийн  түвшин  юм.  Гүйцэтгэлийн
            түвшин  нь  сурагч  бие  даан  эсвэл  бусдын  тусламжтай  юуг  хийж  чадах  вэ?  гэсэн  зөрүүг  харуулсан,
            сурагчийн  сайн  хийж  чадахгүй  зүйл,  хийж  чаддаг,  эзэмшсэн  байх  зүйлүүд  дээр  төвлөрсөн
            илэрхийлэл  байдаг.  Багш  сурагчийн  гүйцэтгэлийн  түвшнийг  мэдсэнээр  тарааж  өгөх  сургалтын
            материалын хүндрэлийн зэргийг тохируулах, ангид өгөх ажлын хуудсын чанарт анхаарлаа хандуулж,
            суралцахуйн  үйл  ажиллагааг  идэвхжүүлэх  боломжтой  болно.  СҮДШ-ыг  хэрэглэхдээ  сурагчдын
            гүйцэтгэлийг ялгаатай хэд хэдэн түвшинд үнэлж болно (Зураг 2).


                                               Мэдлэг / Чадвар / Хандлага

                            Анги дахь суралцахуйн үйл                          Үнэлгээг
                                   ажиллагааг



                                             Суралцахуйн үр дүнд нийцүүлнэ

                             Судлагдахууны              Нэгжийн                 Хичээлийн


                                 Суралцахуйн үр дүнг үнэлгээний шалгуур ашиглан үнэлнэ



                            Үнэлгээний шалгуурыг үнэлэхдээ гүйцэтгэлийн түвшнээр нь ялгана.


                   Зураг 2. Суралцахуйн үр дүн, түүний шалгуур, гүйцэтгэлийн түвшний харилцан хамаарал

            Гүйцэтгэлийн түвшнийг боловсруулахдаа:
               1)  үр дүнгийн шалгуурыг сурагч юуг чадаж байвал хангасан гэж үзэх вэ?
               2)  үнэлгээний даалгавар боловсруулах боломжтой байх
               3)  товч тодорхой, ойлгогдохуйц байх
               4)  хэмжигдэхүйц байх
               5)  гүйцэтгэлийн түвшин хоорондын ахиц ялгаатай байх
               6)  идэвхтэй  үйл  үг  хэрэглэх,  танин  мэдэхүйн  түвшин  нь  СҮД-ийн  шалгуураас  идэвхтэй  үйл  үгээс
                  хэтрэхгүй байх зэргийг анхаарч боловсруулсан.
            Сонгосон  нэгжийн  суралцахуйн  үр  дүнгийн  шалгуурын  гүйцэтгэлийн  түвшнийг  Хүснэгт  4-т,
            гүйцэтгэлийн    түвшин  нь  танин  мэдэхүйн  түвшнээр  хэрхэн  ялгаатай  байгааг  буюу  ахиц  дэвшлийг
            Хүснэгт  5-д тус тус харууллаа.

            Хүснэгт 5. Гүйцэтгэлийн түвшин хоорондын ахиц дэвшил (СҮДШ 9.3.1.1, 11.3.1.2)
                     Гүйцэтгэлийн түвшин                   Юуг?           Хэрхэн?          Хэр зэрэг?

                            9-р анги. Нэгж 3. Үелэх хандлага, бодисын шинж чанар, СҮДШ 9.3.1.1
                      Үелэх хүснэгтийн үе,          Элементийн металл,  Атомын       Үелэх хүснэгтийн үе,
                      бүлгийн дагуу элементийн      металл биш шинж      бүтэцтэй    бүлгийн дагуу
                      металл, металл биш шинж       чанарын өөрчлөгдөх  холбон
               I-II
                      өөрчлөгдөх зүй тогтлыг        зүй тогтлыг
                      атомын бүтэцтэй холбон        тайлбарладаг
                      тайлбарладаг


             10
   9   10   11   12   13   14   15   16   17   18   19