Page 20 - Himi - 1217
P. 20

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ



              Кейс судалгаа: Гялалздаггүй алмаз эрдэнэ
              Асуудал: Даатгалын компанид “Автомашинтай мөргөлдсөний улмаас таксинд сууж явсан зорчигч
              эмэгтэйн  2-каратын  алмазан  бөгж  эвдэрсэн  шалтгаанаар  бөгжийг  солиулах”  гэсэн  15,000.0
              долларын  нэхэмжлэл  ирсэн  байна.  Зорчигч  бөгжний  шигтгээ  болох  алмаз  нь  осол  болохоос
              өмнөх  шигээ  гялалзахаа  больсон  гэж  гомдол  гаргасан  ба  бөгжийг  сольж  шинээр  худалдан
              авахыг  хүсчээ.  Түүний  нэхэмжлэлд  бөгжийг  солиход  25  сая  төгрөгийн  үнийн  санал  авчирсан  ба
              өөрийн  эвдэрсэн  бөгжийг  10  сая  төгрөгөөр  худалдахаар  төлөвлөжээ.  Зорчигчийн  алт  мөнгөний
              дархан  бөгжний  эвдэрсэн  хэсгийг  харуулсан  фото  зургийг  хавсаргаж  ирүүлжээ.  Даатгалын
              компани  Таны  химийн  лабораторид  автомашины  ослын  нөлөөгөөр  алмазан  шигтгээ  хагарах
              эсэхийг  шинжлэн  судлах  хүсэлт  гаргасан  байна.  Үр  дүнд  үндэслэн  нэхэмжлэл  үндэслэлтэй  эсэх,
              нэхэмжлэлийн дагуу төлбөр хийх эсэхийг шийдвэрлэнэ.
              Сурагчийн  даалгавар:  Аль  ч  салбарын  мэргэжилтэнд  ойлгомжтой  байхаар  алмазын  дотоод
              бүтэц хэрхэн эвдрэхийг молекулын загвар бүтээж, ковалент холбоог нь дүрслэх харуулаарай. Үр
              дүнд үндэслэн даатгалын компанид гаргасан нэхэмжлэл хууль ёсны эсэх талаар зөвлөмж бичсэн
              тайлан бичнэ үү .
                             2

            Хүснэгт 7-д үзүүлсэн 2-р асуудал шийдвэрлэх даалгаврыг гүйцэтгэсэн 10-р ангийн сурагчдын зарим
            бүтээлийг  авч  үзье.  Сурагчид  өмнө  нь  асуудал  шийдвэрлэх  даалгавар  гүйцэтгэж  байгаагүй  бол
            дараах байдлаар чиглүүлэх асуулт өгч болно. 2

              10-р ангийн сурагчдад зориулсан асуудал шийдвэрлэх даалгавар
              Уурхайчин  алтлаг  өнгөтэй  нэгэн  чулуулгийг  олжээ.  Тэрээр  энэ  нь  үнэт  металл  болох  алт  эсвэл
              төмөр  ба  хүхрийн  үүсгэсэн  нэгдэл  болох  пирит  байж  болохыг  мэдэж  байв.  Энэ  чулуулгийн  масс
              16.5г,  усанд  хийхэд  усны  түвшин  3.3  мл  хэмжээгээр  нэмэгддэг.  Энэ  мэдээллийг  ашиглан
              уурхайчинд олсон чулуулаг нь цэвэр алт эсвэл пиритийн аль нь болохыг хэлж өгнө үү.
                1-р алхам. Ямар асуудлыг шийдвэрлэх гэж байна вэ?
                2-р алхам. Ямар ямар нэмэлт мэдээлэл, лавлах утга шаардлагатай вэ?
                3-р алхам. Асуудлыг шийдвэрлэх алхмыг төлөвлөөрэй.
                4-р алхам. Чулуулаг нь цэвэр алт, пиритийн аль болох талаар нотолно уу.
                5-р алхам. Холбогдох тооцоо, нотолгоо баримтад үндэслэн химийн хэлээр тайлан бичнэ үү.


            Асуудал  шийдвэрлэх  даалгаврыг  3-4  гүйцэтгэлийн  түвшнээр  Хүснэгт  8-д  үзүүлсэн  рубрикийг
            ашиглан  суралцагчийн  гүйцэтгэлийг  үнэллээ.  Рубрикийг  чанарын  хувьд  үнэлэхээс  гадна  оноожуулж
            үнэлж  болно.  Жишээ  болгон  Хүснэгт  8-ын  шалгуур  тус  бүрийн  гүйцэтгэлийн  түвшнийг  0-4
            оноогоор, нийт 16 оноогоор үнэлж хүснэгтээр нэгтгэн харуулъя.


                                                Гүйцэтгэлийн түвшин
               Сурагч                                                                         Нийт үнэлгээ
                            Шалгуур 1       Шалгуур 2        Шалгуур 3        Шалгуур 4
                  1             4                4                4                4               16

                  2             4                2                1                1                8
                  3             4                2                0                0                6





            2.  Асуудал шийдвэрлэх даалгаварт нэг буюу хэд хэдэн шийдэл гаргах боломжтой.


             16
   15   16   17   18   19   20   21   22   23   24   25