Page 21 - Himi - 1217
P. 21
ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ
Сурагч тус бүрийн гүйцэтгэлд шинжилгээ хийж үзье.
Сурагч 1-ийн бүтээл (16 оноо)
Энэ сурагчийн хувьд асуудлаа
олох, нэмэлт мэдээллээ
цуглуулах, төлөвлөх, тооцоо
хийн нотолж, дүгнэлт хийх
бүх үе шатуудыг амжилттай
гүйцэтгэсэн. Асуудлыг нягт
нямбай, товч тодорхой шийдэж
чадсан учраас гүйцэтгэлийн 4-р
түвшин буюу маш сайн үнэлгээ
авна.
Сурагч 2-ийн бүтээл (8 оноо)
Энэ сурагчийн хувьд асуудлаа олох, өөрийн
дэвшүүлсэн санаагаа төлөвлөн, ажиглалт
судалгаа хийж байгаа боловч асуудлыг
шийдвэрлэж чадаагүй учраас гүйцэтгэлийн
2-р түвшин буюу хангалттай үнэлгээ
авна. Бодисыг таньж тогтоохдоо хайлах
цэгийг ашиглах, физикийн шинж чанарыг
жиших гэсэн санаа нь туршиж, нотолж
болох санаа учраас хувилбарт арга замыг
дэвшүүлсэн давуу талтай байна. Гэвч энэ
санаагаа хэрэгжүүлэх, нотлох үе шатууд
орхигджээ.
Сурагч 3-ийн бүтээл (6 оноо)
Энэ сурагчийн хувьд асуудлаа олж чадсан,
дээжийн эзлэхүүнийг түрэгдэж байгаа усны
эзлэхүүнтэй жиших замаар бодисыг таних гэсэн
зөв санааг дэвшүүлсэн боловч бусад үе шатуудыг
хийж гүйцэтгээгүй. Ийм учраас гүйцэтгэлийн 1-р
түвшин буюу хангалтгүй үнэлгээ авна.
17