Page 23 - Himi - 1217
P. 23

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ
















                                                       Хоёр. Нэгжийн үнэлгээний

                                                       жишиг даалгавар








                                                  9-Р АНГИЙН “ҮЕЛЭХ ХАНДЛАГА.
                                                   БОДИСЫН ШИНЖ ЧАНАР” НЭГЖИЙН
                                                   ҮНЭЛГЭЭНИЙ ЖИШИГ ДААЛГАВАР

                                              Үнэлгээний даалгавар нь нэг сонголтот болон задгай даалгавраас
                                              бүрдэж болно. Гүйцэтгэх хугацаа 40 минут.
                                              Сонголтот  даалгавар  тус  бүр  1  оноотой.  Зөв  нэг  хариуг  сонгож
                                              дугуйлна.

                                              Нэг сонголтот даалгавар
                                              1.  Бидний ахуй амьдралд цахилгаан дамжуулагч кабелийн утас
                                                  болгон  хэрэглэдэг  шилжилтийн  металл  аль  нь  вэ?  (СҮДШ
                                                  9.3.1.2, ГТ I-II)
                                                     А. Хөнгөнцагаан           Б. Зэс           В. Манган           Г. Мөнгө
                                              2.  Үелэх хүснэгтэд өгсөн дараах элементүүдээс хамгийн металл
                                                  ба  металл  биш  шинжтэй  элементүүдийг  сонгоно  уу.  (СҮДШ
                                                  9.3.1.1, ГТ I-II)


                                                    Үе/бүлэг      IA                                  VIIA
                                                        1         H
                                                        2         Li                                    F
                                                        3        Na      Mg    Al    Si    P    S      Cl
                                                        4         K                                    Br
                                                        5        Rb                                     I

                                                                    Металл биш           Металл
                                                            А             Фтор           Устөрөгч
                                                            Б             Иод            Лити
                                                            В             Фтор           Рубиди
                                                            Г             Иод            Устөрөгч





                                                                                                          19
   18   19   20   21   22   23   24   25   26   27   28