Page 24 - Himi - 1217
P. 24

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

            3.   Үелэх  хүснэгтэд  элементүүдийг  1  тооны  ихсэх  дарааллаар  эрэмбэлдэг.  Үелэх  хүснэгтийн  I
                бүлгийн  элементүүдийн  хайлах  цэг  бүлгийн  дагуу  доошлох  тусам  2.  Үелэх  хүснэгтийн  VII
                бүлгийн элементүүдийн хайлах цэг бүлгийн дагуу доошлох тусам 3.  (СҮДШ 9.3.1.1, ГТ III-IV)
                                       1                2              3
                           А      Нуклоны тоо        Ихэснэ          Ихэснэ
                           Б      Протоны тоо        Ихэснэ         Багасна
                           В      Протоны тоо        Багасна         Ихэснэ
                           Г      Нуклоны тоо        Багасна        Багасна
            4.   Аргоны шинж чанарыг илэрхийлсэн дараах 2 илэрхийллийн аль нь зөв бэ? (СҮДШ 9.3.1.1, , ГТ V-VI)
                I. Аргоны гадаад давхраа электроноор бүрэн дүүргэгдсэн.
                II. Аргон химийн идэвх муутай учраас чийдэнд хэрэглэдэг.
                           А.     Хоёулаа зөв, II илэрхийлэл нь I илэрхийллээ тайлбарлаж байна.
                           Б.     Хоёулаа зөв, хоёр илэрхийлэл бие биетэйгээ холбоогүй.
                           В.     Зөвхөн I илэрхийлэл зөв
                           Г.     Зөвхөн II илэрхийлэл зөв
            5.   Мөнгөлөг    цагаан  өнгөтэй,  цахилгаан  дулаан  сайн  дамжуулдаг,  устай  эрчимтэй  урвалд  ордог
                элемент үелэх хүснэгтийн аль бүлэгт байрлах боломжтой вэ? (СҮДШ 9.3.1.1, ГТ VII-VIII)
                           А. I          Б. III            В. V         Г. VII



            ЗАДГАЙ ДААЛГАВАР
            Дараах задгай даалгаварт харгалзах асуултад хариулж бичээрэй.

            ЗАДГАЙ ДААЛГАВАР 1
            Манган нь шилжилтийн элемент бөгөөд хоёр буюу түүнээс дээш хувьсах валент үзүүлдэг, нэгдэл нь
            катализатор болдог.
            a)   Манганы  атомын  электроны  хуваарилалтыг  зурж,  шилжилтийн  элемент  болохыг  харуулсан  өөр
                хоёр онцлог шинж чанарыг тоочно уу. (СҮДШ 9.3.1.2, ГТ III-IV)                               [4]
            Манган нь суурийн оксид болох манган (II)-ы оксид, амфотер оксид болох манган (III)-ы оксид, хүчлийн
            оксид болох манган (IV)-ы оксидыг үүсгэдэг.
            б)  Манган  (II)-ы  оксид  гидрохлорын  хүчилтэй  харилцан  үйлчлэх  урвалыг  тэгшитгэлийг  бичээрэй.
                (СҮДШ 9.3.1.2, ГТ III-IV    )                                                                   [  1  ]
            в)   Дээрх гурван оксидуудаас аль нь натрийн гидроксидтой урвалд орох вэ? (СҮДШ 9.3.1.2, ГТ III-IV)        [1]

            Устөрөгчийн пероксид нь катализаторын нөлөөтэй ус ба хүчилтөрөгч үүсгэн задардаг.
                                                 2H O     → 2H O  + O
                                                    2  2(уус)  2  (ш)  2(х)
            Устөрөгчийн  пероксидын  задрах  урвалын  хурдыг  судлах  зорилгоор  0.2  г  катализаторыг  0.2  М
            устөрөгчийн пероксидын 10 мл уусмалд нэмэв.
            г)   Энэ урвалд дараах химийн бодисуудын алиныг катализатор болгон хэрэглэх вэ? (СҮДШ 9.3.1.2, ГТ
                VII-VIII)                                                                                 [1]

                                            MnO  2(хат)   MgO (хат)  Al O 3(хат)
                                                                       2
            д)   1-4 дугаартай шил сав, хэрэгслээс туршилтад зайлшгүй хэрэглэгдэх 2 хэрэглэгдэхүүнийг сонгож,
                нэрлэнэ үү. (СҮДШ 9.3.1.2, ГТ VII-VIII)                                                     [2]







             20
   19   20   21   22   23   24   25   26   27   28   29