Page 18 - Himi - 1217
P. 18
ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ
зүйтэй. Түвшин бүрийн хоорондын ялгаа маш тодорхой байх ёстой. Гүйцэтгэлийн түвшин олон
байх нь түвшин хоорондын ялгааг гаргахад хэцүү, нарийн төвөгтэй байдаг. Байгалийн шинжлэх
ухааны хувьд ихэвчлэн 3-5 гүйцэтгэлийн түвшинд үнэлгээний рубрикийг боловсруулдаг. Янз
бүрийн даалгаварт адил гүйцэтгэлийн түвшнийг сонгон авах нь цаашид гүйцэтгэлийн түвшнийг
нэмэгдүүлж, дараагийн түвшинд хийх боломжтой зүйлс, ажлын гүйцэтгэлийн сайжруулалтын талаар
суралцагчидтайгаа ярилцах боломжийг өгдөг. Ийнхүү шалгуур, гүйцэтгэлийн түвшнийг тодорхойлсны
дараа рубрикээ зохионо (Хүснэгт 6).
Үнэлгээний шалгуур бүрт гүйцэтгэлийн түвшинд харгалзах илэрхийллүүдийг бичнэ. Гүйцэтгэлийн
түвшнийг тодорхойлох хоёр арга зам байдаг. Үүнд:
Дүгнэсэн рубрик – сайн, дунд, муу гэх зэргээр харьцуулсан тэмдэг нэр ашиглана.
Тодорхойлсон рубрик – шалгуурт харгалзах гүйцэтгэлийн түвшин бүрт ажлын чанарыг тодорхой
зааж өгнө.
СҮДШ-ын гүйцэтгэлийн түвшин нь асуудал шийдвэрлэх, шүүмжлэлт сэтгэлгээ, багаар ажиллах,
илтгэл танилцуулах, тайлан бичих зэрэг ур чадварыг үнэлэхэд хэрэглэж буй рубрик дэх гүйцэтгэлийн
түвшнээс ялгаатай. Рубрикт эзэмшсэн мэдлэг, чадвар, ойлголтоо практикт, бусад контекст дээр
хэрэглэх, нотолгоог задлан шинжлэх, үнэлэх, учир шалтгаантай хэлэлцүүлэг хийх, нотолгоонд
үнэдэслэсэн дүгнэлт гаргах чадваруудыг шалгуур болгон авч ялгаатай гүйцэтгэлийн түвшинд ялгаж
өгсөн байдаг.
Сурагчдын гаргадаг алдаанд үндэслэн графикт хамаарах болон үл хамаарах хувьсагчийг
тэмдэглээгүй байх, хувьсагчийг буруу сонгосон байх зэргээр гүйцэтгэлийн түвшин бүрээр шалгуурыг
тодорхойлж болно. Тодорхойлсон рубрик нь сурагчдад өөрийн ажлыг үнэлэх үед чанарын болон
онцлог шинжийг тодорхой хэлж өгөхөөс гадна өөрсдийн ажлаа хэрхэн яаж сайжруулах талаар
шинэ санааг өгдөгөөрөө давуу талтай.
Рубрикийг сурагчдад өгснөөр багшаар үнэлүүлэхээс өмнө шалгуурын тусламжтай өөрсдийн
ажлыг урьдчилан үнэлэх боломжтой болно. Тоон үнэлгээ хийх тохиолдолд гүйцэтгэлийн түвшин
бүрд нийт авч болох оноог бичиж өгнө. Химийн хичээлээр дамжуулан ахлах ангийн сурагчдын
асуудал шийдвэрлэх, шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлэхдээ асуудал шийдвэрлэх даалгаврыг ашиглах
боломжтой. Суралцагчийн шүүмжлэлт сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх зэрэг ур чадваруудыг
уламжлалт үнэлгээний даалгавар, зөв, буруу хариултаар үнэлэх, хэмжихэд хүндрэлтэй байдаг. Иймд
суралцагчийн сэтгэн бодох, ойлгох түвшнийг тодорхойлохдоо рубрик ашиглах нь зохистой.
Бид энэ зөвлөмжид асуудлыг оношлох, шийдэх арга замуудыг дэвшүүлэх, тодорхой, хувилбарт
шийдэл гаргах зэрэг суралцагчдын дээд эрэмбийн ур чадваруудыг хөгжүүлэх зорилготой асуудал
шийдвэрлэх даалгаврыг хэрхэн сургалтад хэрэглэх, үнэлэх, оношилгоо, сайжруулалт хийх талаар
орууллаа.
Сургалтын явцад асуудал шийдвэрлэх даалгаврыг өгснөөр сурагчийн бие даасан бүтээлч үйл
ажиллагааг хөгжүүлдэг. Сурагчид Зураг 3-т үзүүлсэн үе шат бүхий үйл ажиллагаагаар дамжуулан өөрт
тулгарсан болон хүрээлэн буй орчны тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх чадварт суралцана.
14