Page 13 - Himi - 1217
P. 13

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

            Хүснэгт 3. Сонгосон нэгжийн суралцахуйн үр дүнгийн шалгуур

             СҮД-ийн код                                         СҮДШ
             9-р анги. Нэгж 3. Үелэх хандлага, бодисын шинж чанар

                            СҮДШ       Үелэх хүснэгтийн I, VII, VIII бүлгийн элементүүдийн шинж чанарын үелэх
                            9.3.1.1    хандлагыг тогтоож учир шалтгааныг тайлбарлаж чаддаг
             СҮД 9.3.1
                            СҮДШ       Үелэх  хүснэгтийн  шилжилтийн  металлуудын  шинж  чанар,  хэрэглээний
                            9.3.1.2    онцлогийг туршилтаар нотлон харуулж чаддаг

             11-р анги. Нэгж 3. Химийн холбоо. Молекул хоорондын хүч. Бодисын шинж чанар
                                       Өгсөн  химийн  бодисыг  химийн  холбооны  төрөл  (ковалентын,
                            СҮДШ       координацийн, металлын, ионы), холбооны туйлт чанар, холбооны төрх
                            11.3.1.1   (сигма, пи; дан, давхар)-өөр нь ялгадаг
             СҮД 11.3.1
                            СҮДШ       Физикийн шинж чанар (хайлах, буцлах цэг, усанд уусах чанар, цахилгаан
                                       дамжуулах чанар)-аас нь химийн бодис дахь химийн холбооны төрлийг
                            11.3.1.2
                                       таамагладаг


            СҮД-ийн шалгуурыг боловсруулахдаа дараах зарчмыг баримтлан боловсрууллаа. Үүнд:
               1) Багш, суралцагчдад энгийн, товч, ойлгомжтой байх,
               2) Нэгжийн түвшинд, СҮД-тэй нийцэж байх,
               3) Үнэлгээний хувилбарт аргатай байх,
               4) Хэмжигдэхүйц байх,
               5) Нотолгоо цуглуулах боломжтой байх,
               6) СҮД-ийн шалгуур нь давхцаагүй, нэг нэгнээсээ ялгаатай байх,
               7) СҮД-ийн танин мэдэхүйн түвшнээс хэтрэхгүй байх.
            Зарим  тохиолдолд  СҮДШ  нь  СҮД  хэлбэрээр  томьёологдсон  байх  хэдий  ч  суралцагч  СҮД-д  хүрэхэд
            шаардлагатай мэдлэг, ур чадварыг хэрхэн, ямар түвшинд эзэмшсэн байхыг илүү тодорхой харуулсан
            байдгаараа  СҮД-ээс  ялгаатай.  Зарим  суралцахуйн  үр  дүнгийн  шалгуур  нь  нийлмэл,  задлан
            шинжлэх  чадвар,  гүн  гүнзгий  мэдлэг  шаардах  бол  зарим  нь  суурь  мэдлэг,  ур  чадварыг  шаардахаар
            боловсруулагдсан бөгөөд энэ нь танин мэдэхүйн үйлийн түвшин буюу үйлээр ялгагдана.
            Үнэлгээний  шалгуур  нь  суралцагчдад  суралцах  үйл  явцад  илүү  бүтээлчээр  хандах,  үнэлгээг  ил  тод,
            шударга  байлгах  боломжийг  олгодог.  Иймд  хүлээгдэж  буй  суралцахуйн  үр  дүн,  түүний  үнэлгээний
            шалгуурыг  ашиглан  суралцагчдыг  үнэлэхээс  өмнө  дараах  чиглэлээр  хэлэлцэж  суралцагчдад  ямар
            мэдлэг,  ур чадварыг хэрхэн харуулах ёстой болохыг ойлгуулах нь чухал. Үүнд:
                 хэрэглэхэд хялбар шалгуур, чеклист (шалгах хуудас)-ыг ярилцах
                 сурагчийн сэтгэгдлийг товч сонсох
                 сурагчдад даалгавар өгөхөөс өмнө шалгуураа өгөх
                 боломжтой тохиолдолд сурагчдыг шалгуур, чеклист гаргахдаа оролцуулах
                 шалгуурыг хэрэглэхэд нь сурагчдад дэмжлэг үзүүлэх
            Үнэлгээний  шалгуурыг  үнэлгээний  даалгавартай  хольж  ойлгож  болохгүй.  Тухайлбал,  молекул,
            химийн урвал, үйлдвэрлэлийн үе шат зэргийг загварчлах, төсөл, тайлан бичих, графикаас зүй тогтол
            илрүүлэх гэх мэт үнэлгээний даалгавруудаас ялгаж салгах ёстой. Үнэлгээний шалгуур бол сурагчийн
            хийсэн  загвар,  бичсэн  төсөл,  тайлан,  илрүүлсэн  зүй  тогтол  зэрэг  даалгаврыг  хэрхэн  шүүлт  үнэлгээ
            хийх тухай онцолж өгдөг.






                                                                                                           9
   8   9   10   11   12   13   14   15   16   17   18