Page 10 - Himi - 1217
P. 10

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

            зүйлийг  сурсан  байх  вэ  гэдэгт  төвлөрөхөөс  биш  зөвхөн  ойлгосон,  эсвэл  цээжилсэн  мэдлэгийг  авч
            үзэхгүй. Нэгжийн үндсэн хэсэг нь хамгийн чухал агуулгыг илэрхийлсэн бүлэг, дэд бүлгүүд хэлбэртэй
            багцалсан суралцахуйн зорилтууд байдаг. Агуулгын багтаамжаас хамааран зарим нэгж нь хэдэн долоо
            хоногийг хамарсан урт байх бол зарим нь цөөхөн цагаар хязгаарлагдах богино байж болно. Нэгжийн
            төлөвлөлтийг  хийснээр  багш  нарт  урт  хугацааны  төлөвлөлт  болон  өдөр  тутмын  ээлжит  хичээлийн
            төлөвлөгөөний  хоорондох  ялгааг  ойртуулахад  тусалж,  сайтар  тунгаан  бодох,  эргэцүүлэх  боломжийг
            олгодог  бол  суралцагчдад  хичээлийн  зорилго,  агуулга,  үйл  ажиллагаа  зэрэг  бүрдэл  хэсгүүдийг
            логик  дараалалтай  холбох,  бүтцийг  ойлгоход  тусална.  Нэгжийн  1)  судлагдахуунд  суурилсан,  2)
            суралцахуйн  туршлагад  суурилсан  гэсэн  2  үндсэн  төрөл  байдаг.  Бид  судлагдахуунд  суурилсан  буюу
            суралцахуйн  зорилтын  уялдаа  холбоо,  интеграцилагдах  байдлыг  тооцон  үзэж,  6-7-р  ангид  4,  8-9-
            р  ангид  5-6,  10-12-р  ангид  6-8  нэгж  байхаар  нэгжийн  төлөвлөлтийг  хийлээ  (Хүснэгт  1).  Нэгжийн
            төлөвлөлтөд  үндэслэн  багш  нар  а)  жилийн  төлөвлөлтийг  суралцахуйн  үр  дүн  бүрэн  хэрэгжиж
            байхаар,  багш  өөрийн  заах  арга  зүй,  багшлахуйн  туршлагад  түшиглэн  нэгжийн  эрэмбэ  дарааллыг
            тодорхойлох  замаар,  б)  ээлжит  хичээлийг  суралцахуйн  үр  дүнгийн  шалгуур,  түүний  гүйцэтгэлийн
            түвшинд баримжаалан тус тус төлөвлөх нь зүйтэй.



              СУРАЛЦАХУЙН ҮР ДҮН
            Суралцахуйн  үр  дүн  гэдэг  нь  суралцахуйн  тодорхой  үе  шат  (ээлжит  болон  нэгж  хичээл,  улирал,
            судлагдахуун,  боловсролын  түвшин)-ыг  дүүргэсний  дараа  суралцагч  эзэмшсэн  мэдлэг  ойлголт,
            ур  чадвараа  хэрхэн  харуулахыг  тодорхойлсон  илэрхийлэл  юм.  Хэдийгээр  суралцахуйн  үр  дүнг
            “мэдлэг ойлголт, ур чадвар”, “сурлагын амжилт”, “тусгай зан байдал”, “мэдлэг, ур чадвар, үнэт зүйл,
            хандлага”,  “мэдлэг,  ур  чадвар,  хандлага,  компетенц”  зэргээр  олон  янзаар  тодорхойлсон  байдаг  ч
            суралцагч  олж  авсан  мэдлэг,  ур  чадвар,  хандлагаа  тодорхой  орчин  нөхцөл,  контекст  дээр  буулган
            хэрэглэх буюу компетенцтэй байх явдал нь суралцахуйн үр дүнг эзэмшсэн болохыг илтгэнэ.
            Суралцахуйн  үр  дүнг  томьёолж  өгснөөр  а)  багш  нарт  бүтээлч,  ач  холбогдолтой,  илүү  утга  учиртай
            суралцахуйн  үйл  явцыг  бий  болгох,  бүтээх,  өөрөөр  хэлбэл  хичээлийн  төлөвлөлтийг  олон  талаас
            нягталж  боловсруулах,  идэвхтэй  сургалтын  арга  зүйд  төвлөрөх;  б)  суралцагчид  өөрсдийн  зорилгоо
            ойлгох,  эзэмшсэн  мэдлэг,  ур  чадвар,  компетенцийг  хэрхэн,  яаж  харуулах  талаар  ойлгох,  гол
            анхаарлаа  хандуулах,  улмаар  зорилгодоо  хүрэхэд  тусалдаг.  Суралцахуйн  үр  дүнг  үнэлэх  ёстой
            боловч  энэ  нь  багш  нар  шууд,  хялбархан  үнэлэгдэх  зүйлийг  зааснаар  хязгаарлагдана  гэсэн  үг  биш
            юм.  Өөрөөр  хэлбэл,  тухайн  судлагдахуунаар  эзэмшсэн  мэдлэг,  ур  чадвар,  хандлагыг  суралцагч
            цаашдын  суралцахуйн  үйл  явц,  амьдралдаа  амжилттай  хэрэглэж  байхыг  хүсэж  байвал  Багш  зааж
            буй  хичээлийн  зорилгодоо  үүнийг  зайлшгүй  тусгаж  оруулах  шаардлагатай  юм.  Суралцахуйн  үр  дүнг
            эзэмшүүлэхийг  зорьсон  утга  учиртай,  гүн  бат  суралцахуй  нь  тухайн  түвшнийг  дүүргэсний  дараа
            тасралтгүй  удаан  хугацаа  өнгөрсөн  ч  суралцагч  эзэмшсэн  мэдлэг,  ур  чадвар,  хандлагаа  хэрэглэж,
            суралцагчид  нөлөө  үзүүлсээр  байдаг.  Үүний  тулд  суралцахуйн  үр  дүнг  боловсруулахдаа  шинжлэх
            ухааны  салбар,  судлагдахууны  хувьд  “насан  туршийн  мэдлэг  ойлголт”-той  болгох,  юуг  “мэдэх,
            бодох, хийх” шаардлагатай вэ гэдэгт гол анхаарлаа хандуулах ёстой.
            Тухайн түвшнийг дүүргэсний дараах хүлээлтийг ийнхүү тодорхой болгож өгснөөр багш, суралцагчид
            суралцахуйн  хүрэх  үр  дүн  буюу  хүрэх  газраа  сайтар  ойлгох  бөгөөд  хэрхэн  хүрэхээ  төлөвлөж,  хянах
            боломжтой  болно.  Суралцахуйн  үр  дүн  нь  сургалтын  хөтөлбөр  /  хичээлд  ажиглагдаж,  үнэлэгдэх
            боломжтой  нэн  чухал,  хөрвөх  суралцахуйд  төвлөрсөн  байдаг.  Суралцахуйн  үр  дүн  нь  мэдлэг,  ур
            чадвар,  хандлагыг  дан  дангаар  нь  илэрхийлэхээс  илүүтэй  эзэмшсэн  мэдлэг,  ур  чадвар,  хандлагаа
            тодорхой нөхцөл байдал, контекст, танил биш орчинд хэрэглэхтэй холбоотой.
            Бид  энэхүү  зөвлөмждөө  суралцахуйн  үр  дүн  (СҮД),  хими  сургалтын  нэгж -ийг  анги  бүрээр
                                                                                          1
            томьёолохдоо  1)  суралцахуйн  зорилтын  агуулгын  уялдаа  холбоо,  2)  сэдэв,  анги  хоорондын
            залгамж  холбоо,  3)  хичээлийн  жилийн  бүтэц  (улирал)  ба  нийт  орох  цагийг  баримжаалсан.
            Нэгжид  хуваасны  дараа  нэгжийг  судалсны  дараа  суралцагчдын  хүрэх  суралцахуйн  үр  дүнг

            1. Бүрэн дунд боловсролын 10-12-р ангид сонгон судлах хичээлийн агуулгаар нэгжийг томьёолсон байгааг анхаарна уу.


             6
   5   6   7   8   9   10   11   12   13   14   15