Page 12 - Himi - 1217
P. 12

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ


                                                   Нэгжийн зорилгыг
                                                      тодорхойлох


                     Нэгжийн төлөвлөлтийг                                      Нэгжийн СҮД-г
                           сайжруулах                                            томьёолох



                      Багшлах арга зүйг                                      Үнэлгээний шалгуурыг
                         тодорхойлох                                             боловсруулах
                                                    СҮДШ-т нийцсэн
                                               даалгаврыг боловсруулах


                                   Зураг 1. Суралцахуйн үр дүнг сургалтад хэрэглэх цикл

            хүчийг ялган таних, улмаар физикийн шинж чанарыг химийн холбоо, молекул хоорондын хүчтэй холбох,
            танил, танил бус жишээн дээр бодисын шинж чанарыг таамаглаж чаддаг байх ёстой.

              СУРАЛЦАХУЙН ҮР ДҮНГИЙН ШАЛГУУР

            Сургалтын  стандарт  шаардлагад  нийцсэн,  суралцахуйн  үр  дүнд  хүрсэн  эсэхийг  харуулах  баримт
            нотолгооны  илэрхийллийг  суралцахуйн  үр  дүнгийн  шалгуур  (СҮДШ)  гэнэ.  СҮДШ  нь  суралцахуйн
            үр  дүн  бүрийн  амжилтыг  илэрхийлсэн  тодорхой,  салаа  утгагүй  стандарт,  шаардлагыг  бий
            болгох  зорилготой.  Ерөнхий  утгаараа  нэгжийн  суралцахуйн  үр  дүнд  нийцүүлэн  сурагчийн
            гүйцэтгэлийг  хэрхэн  тодорхойлохыг  зааж  өгдөг.  Өөрөөр  хэлбэл,  суралцагч  суралцахуйн  үр  дүнд
            хүрсэн  эсэхийг  харуулахын  тулд  юу  хийх  ёстой  болохыг  илэрхийлдэг.  СҮДШ-т  нийцсэн  эцсийн
            үнэлгээний  даалгавар  боловсруулж,  суралцагчдын  дүн/оноо,  гүйцэтгэлийн  хувь  зэрэгт  үндэслэн
            оношилгоо хийж, багшлах арга зүй, нэгжийн төлөвлөлтийг сайжруулна (Зураг 1).
            Нөгөө талаас СҮДШ-ыг үнэлгээний даалгавартай хольж ойлгож болохгүй, СҮДШ нь даалгаврыг хэрхэн
            үнэлэх тухай зааж өгдөг.
            СҮДШ-ыг дараах байдлаар хэрэглэж болно. Үүнд:
            1.  Босго шалгуур нь суралцагч нэгжийн суралцахуйн үр дүнд хүрсэн түвшнийг харуулахын тулд хийх
                ёстой  зүйл  буюу  нэгжийг  амжилттай  судалж  дуусах  минимум  шаардлагыг  илэрхийлнэ.  Сурагч
                СҮД-г эзэмшсэнээ харуулахын тулд юу хийх ёстой болохыг илэрхийлнэ. Нэгжийг амжилттай давах
                минимум шаардлага
            2.  Оноо/дүнгийн шалгуур нь тухайн түвшнийг амжилттай давахад буюу урьдчилан тогтоосон дүнгийн
                ангилалд хүрэхэд шаардагдах шалгуурыг илэрхийлнэ.
            3.  Ерөнхий шалгуур нь сурагчийн үнэлгээний даалгаврын гүйцэтгэлийг үнэлэх нийтлэг үзүүлэлтийг
                илэрхийлнэ.
            Бид СҮДШ-ыг боловсруулахдаа босго шалгуур байдлаар, өөрөөр хэлбэл, сурагч нэгжийн суралцахуйн
            үр  дүнд  хүрсэн  гэдгээ  хэрхэн  харуулахыг  товч  тодорхой  илэрхийлсэн  илэрхийлэл  байдлаар
            боловсруулсан  (Хүснэгт 3).
            СҮД  9.3.1.  “Үелэх  хүснэгтийн  бүлгийн  дагуу  элементийн  шинж  чанарын  үелэх  хандлагад  үндэслэн
            өгсөн  элементийн  шинж  чанарыг  таамаглаж  чаддаг  байна”  суралцахуйн  үр  дүнг  эзэмшихийн  тулд
            суралцагч сонгосон бүлгийн элементийн шинж чанарын үелэх хандлагыг илрүүлэх, учир шалтгааныг
            тайлбарлах,  эдгээрийг  туршилтаар  нотлон  харуулах  ур  чадварыг  эзэмших  ёстой.  Хэдийгээр
            СҮДШ 9.3.1.1-д Үелэх хүснэгтийн I, VII, VIII гэсэн гурван бүлгийн элементийг авч үзэж байгаа боловч
            аль нэг бүлгийн хувьд хийж чадаж байвал төсөөтэй байдлаар ойлгосон мэдлэг, ур чадвараа хэрэглэх
            боломжтой учраас ийнхүү нэгтгэн нэг шалгуур болгон боловсруулсан гэдгийг анхаарах нь зүйтэй.


             8
   7   8   9   10   11   12   13   14   15   16   17