Page 9 - Himi - 1217
P. 9

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ













                                                       Нэг. Үнэлгээний

                                                       шалгуурыг хэрэглэх арга

                                                       зүйн зөвлөмж








                                              Үр  дүнд  суурилсан  сургалтын  загвар  нь  суралцагч  тодорхой
                                              боловсролын  түвшин,  анги,  нэгж  болон  ээлжит  хичээлийг
                                              дүүргэсний  дараа  суралцагчийн  эзэмшсэн  мэдлэг,  чадварт
                                              суурилдаг  учраас  суралцахуйн  үр  дүнг  зайлшгүй  томьёолох
                                              шаардлагатай байдаг. Суралцахуйн үр дүнг гүйцэтгэлийн ялгаатай
                                              түвшин  бүрээр  үнэлгээний  шалгуурт  үндэслэн  төрөл  бүрийн
                                              үнэлгээний арга хэрэгслээр үнэлдэг.

                                                ҮНЭЛГЭЭНИЙ НЭГЖ


                                              Үнэлгээний  нэгжийг  суралцагчдад  системтэй,  гүн  бат  мэдлэг,
                                              ур  чадвар  олгохуйц  байдлаар  нэг  талаас  суралцахуйн  зорилтын
                                              агуулга, сэдэв болон анги хоорондын залгамж холбоо, нөгөө талаас
                                              суралцахуйн  үр  дүнгийн  залгамж  холбоог  тусган  боловсруулсан.
                                              Багш  нар  үнэлгээний  нэгжийг  сургалтын  хөтөлбөрийн  агуулга
                                              (суралцахуйн  зорилт)-аас  багцлан  төлөвлөдөг  нэгж  хичээлийн
                                              төлөвлөлтөд шууд буулган хэрэглэх боломжтой. Багш үнэлгээний
                                              нэгжийн  агуулга,  багтаамжаас  хамааран  хэд  хэдэн  нэгж
                                              хичээлд хуваах, эсвэл багцлах, дахин хуваарилж болно. Мөн нэгж
                                              хичээлийг  үнэлгээний  нэгжээс  ялгаатай  байдлаар  төлөвлөхдөө
                                              суралцахуйн үр дүнг орхигдуулахгүй, заавал хэрэгжүүлж байхаар
                                              төлөвлөх шаардлагатай.
                                              Нэгж хичээлийг төлөвлөн багшлахуй/суралцахуйн үйл ажиллагааг
                                              явуулснаар  ээлжит  хичээлүүдийг  уялдуулах,  суралцагчдад  цогц,
                                              концепцийн  мэдлэг  олгоход  тусалдаг  шалтгаан-үр  дагавар,
                                              холбоо  хамаарлыг  олж  илрүүлэх,  сургалтын  үйл  ажиллагааг
                                              тасралтгүй  сайжруулах  олон  талын  ач  холбогдолтой.  Хичээлийг
                                              төлөвлөх  хамгийн  чухал  хүлээн  зөвшөөрөгдсөн  арга  зам  бол
                                              нэгжийн  төлөвлөлтийг  хийх  явдал  юм.  Суралцагч  бүрийн  идэвх,
                                              хүсэл  эрмэлзэл,  ялгаатай  байдлыг  харгалзан  үзэж  суралцахуйн
                                              зорилтуудын    уялдаа,    залгамж    холбоо,   интеграцилагдах
                                              байдал,  анги  дахь  үйл  ажиллагаа,  үнэлгээ  зэрэг  олон  хүчин
                                              зүйлийг  тооцсоны  үндсэн  дээр  нэгжийг  төлөвлөнө.  Нэгжийг
                                              төлөвлөхдөө  нэгжийг  судалж  дууссаны  дараа  суралцагч  ямар



                                                                                                           5
   4   5   6   7   8   9   10   11   12   13   14